Энэ сарын эхээр Сүхбаатар аймаг ороод ирлээ. Ажлын завсраар зургийн аппаратаа халааслаад гадагш гарч аймгийн төвийн төв хэсгийг тойрч хэдэн зураг дарсан юм.
Баруун-Урт хот буюу албан ёсоор Баруун-Урт сум өөрийн гэсэн Сүхбаатарын талбайтай. Арваад хоногийн дараа энд жанжин Сүхбаатарын нэр хүндийг хамгаалсан сүрт цуглаан нүргэлж уурлаж хилэгнэсэн сүхбаатарчуудаар пиг дүүрэхийг яаж мэдэхэв. Талбайн хойно мэдээж аймгийн Төр, захиргааны ордон сүндэрлэнэ. ↑
Дахиад баахан зураг бий. Үзээрэй.