АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Хэвлэл мэдээллийн эзэмшил: Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз (2013 он)

Posted by Ажиглагч on 2013/08/31

МҮОНТ нь 1967 онд байгуулагдаж 2005 оноос Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн дагуү үйл ажиллагаа явуулж байна.

Удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл бөгөөд 2013 оны байдлаар дараах бүрэлдэхүүнтэй.

1. Лувсангийн Пүрэвдорж – Үндэсний зөвлөлийн дарга, зохиолч, сэтгүүлч, “Гэгээлэг нийгэм-даатгуулагч иргэдийн холбоо” ТББ-ын тэргүүн. 2012 онд УИХ-аас нэр дэвшүүлж сонгогдсон.

2. Бямбажавын Цэнддоо – “Өдрийн сонины” ерөнхий эрхлэгчийн нэгдүгээр орлогч. 2012 онд УИХ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж сонгогдсон.

3. Баасанжавын Ганболд – “Үндэсний шуудан” сонины Ерөнхий эрхлэгч. 2000-2006 онуудад МҮОНРТ-ын ерөнхий захирлаар ажиллаж байв. 2012 онд УИХ-аас нэр дэвшүүлж сонгогдсон.

4. Дамбийгийн Гоошоохүү – “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш. 2012 онд УИХ-аас нэр дэвшүүлж сонгогдсон.

5. Сүрэнгийн Цэрэндорж – Хүний эрх, ардчиллын судалгааны төвийн тэргүүн, “Хэлцэл” хууль зүйн товчооны захирал, хууль зүйн ухааны доктор

6. Чойжилжавын Дамбажав – Дашчойлин хийдийн хамба лам

7. Дамбын Гантөмөр – Аялал Жуулчлалын Тогтвортой хөгжил төвийн тэргүүн, “Аялал Жуулчлалын Тогтвортой хөгжил” сэтгүүлийн ерөнхийлөгч

8. Цэрэнпилын Гомбосүрэн – Ахмад дипломатч

9. Дамбын Ганбат – – Хяналтын зөвлөлийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал.

10. Ален Арман – Ирээдүйг аврах хөдөлгөөний тэргүүн, Монголын олон ангит кино компаний захирал, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч. 2012 онд Засгийн газраас нэр дэвшүүлж сонгосон.

11. Содномпилын Мягмар – “Боролдой” студийн захирал, “Блакбокс” төрийн бус байгууллагын тэргүүн. 2006 онд МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. 2012 онд УИХ-аас нэр дэвшүүлж сонгосон.

12. Аюушийн Мөнхбат – Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч. 2012 онд Засгийн газраас нэр дэвшүүлж сонгосон.

13. Догмидийн Сосорбарам – “Од” театрын захирал. 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж сонгогдсон.

14. Шагдарын Батцэцэг – “Эй Би Ай” хүрээлэнгийн захирал. Энэ хүрээлэнг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үүсгэн байгуулжээ. Нэр нь ElBegdorj Institute гэж тайлагдана. 2012 онд УИХ-аас нэр дэвшүүлж сонгосон.

15. Цэрэнчимэдийн Зоригтбаатар – Канад улс дахь Монгол улсын элчин сайдын яамны 1 нарийн бичгийн дарга

Гүйцэтгэх удирдлага:

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар

Монголын Үндэсний телевизийн захирал Ч.Даваабаяр. Урьд нь ETV хэмээх хувийн арилжааны ETV телевизийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байсан юм.

Монголын Үндэсний радиогийн захирал Л.Цэрэн-Очир. Урьд нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийн үүсгэн байгуулсан “Өнөөдрийн тойм” сонины эрхлэгчээр ажиллаж байв.

2 Responses to “Хэвлэл мэдээллийн эзэмшил: Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз (2013 он)”

  1. У.Хүрэлсүх, Ц.Чимэдцэрэн, Д.Энхтуяа гэдэг сайхан залуучууд шоронд оров. Өмнөхөн нь Ц.Бадраа, Д.Түмэнгэрэл нар амь үрэгдсэн билээ. Мөн ХЗХ-ны олон залуу, зарим нь гэр бүлтэйгээ шоронд сууж байна. Би эдгээр залуусын ихэнхийнх нь буруу хэрэг, гэм зэмийг ил далдгүй сайн мэднэ. Зөвхөн залуучууд банк ухдаг, хулгай хийдэг, авилга авдаг болчихоогүй байлтай. Энэ бол 1960-аад онд залуучуудыг хөөргөж “соёлын хувьсгал” гэгчийг хийлгэчихээд хэсэг хугацааны дараа бүгдийг нь золигт гаргаж хятадын ард түмний бүхэл бүтэн үеийн амьдралаар тоглосон Мао-гийн туршилттай утга нэг юм аа. Залуучуудыг зольж байгаа муу ёр шүглэсэн адгийн новшнуудыг зайлуулаагүй цагт энэ бузар явдал цаашид ч үргэлжилнэ гэдгийг би сайн мэдэж байна. Дээр хэлсэн муу ёр гэдэг бол мухар сүсгийн эртний үг биш, орчин үеийн шинжлэх ухаанд ч антисистем гэсэн сөрөг ойлголт байдаг юм. Тэгээд залуучуудыг золих антисистем яаж хөгждөг талаар яг нэг жилийн өмнө бичсэн өгүүллээ дахин нийтэлж байна. Залуучууд минь ухаараач, болгоомжтой байгаач дээ.

  2. Үүсгэн байгуулагч нь Б.Түмэнжаргал (одоо ССАЖЯ-ны дэд сайд) гэж зарлаж байсан. Одоо Д.Норовсүрэн, Б.Наранбат гэжээ.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: