АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Зарчим өөрчлөгдсөн үү?

Posted by Ажиглагч on 2013/06/23

Сүүлийн үед манай боловсролыг хэрэгтэй хэрэггүй элдэв шинжлэх ухаан судлуулж, амьдралаас тасархай онолдож зовоодгоор нь дуудаж шүүмжилсээр хэрэглээ тал руу нь эргүүлж байх шиг. Уг нь ертөнцийн юмс үзэгдлийн мөн чанар, уялдаа холбоог номоор нь таниулахыг оролддог сайн тал бий юмсан. Сурсан хүнд өдөр тутмын хоол болохгүй ч насан туршийн баримжаа. 18-р зууны францын гүн ухаантан  Клод Хельвеци  “Зарим зарчмыг мэдэж байх нь зарим фактыг мэдэхгүй байхыг амархаан нөхдөг” хэмээсэн байдаг. Заавал бүх мэдлэгийг хурааж байжсая ухаарах албагүй гэсэн үг.

Санаанд орсон ганц нэг жишээ. Иргэний зориг нам байна. Сонгууль дөхмөгц өөрийгөө гуравдахь болоод сөрөг хүчнээр дуудаж сүржигнэж гарна. Тэгээд Ардчилсан нам Засгийн эрхэнд гарвал заавал шургалдаг түүхэн замналтай. Дараа ч тэгнэ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гэж бий. 2004 оноос Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллахдаа дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн баримт фактууд нэг хэсэг тасраагүй.  Одоо дахин тэр салбараа хариуцсан сайд. Хэдэн жилийн дараа төр солигдвол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг буусны дараа юу илрэх бол? Би төсөөлж байна. Нам, хүн хоёр хүмүүжнэ гэж байхгүй, иймд солиод л байх хэрэгтэй.

Улс төрийн нам, улс төрчийн сайн муугийн шалгуур нь элдэв “зоримог алхам”-аас гадна зарчим. Урьд нь Ардын нам Засгийн эрхэнд байхдаа хууль дүрмийг байн байн дэвсэлж, хүсэхээрээ өөртөө тааруулаад засч ирсэн. Тэгвэл Ардчилсан нам гарч ирээд энэ зарчмыг өөрчилсөн үү? Огт үгүй.

Миний хувьд эрх баригчдын шударга эсэхийн шалгуур бол газар олголт. Тэгвэл 2012 оны сонгуулиас хойш зарчим нь өөрчлөгдөв үү? Үгүй. М.Энхболд, Т.Билэгт, Г.Мөнхбаяр нарын хууль дүрэм, норм, норматив зөрчиж дураараа олгосон нэг ч барилга буусангүй. Ядахдаа барилга босч амжаагүй газраас нэгийг ч цуцалсангүй. Нийтийн эзэмшил, тоглоом, зүлэг модыг булааж айлын цонх тагласан, дархан цаазтай Зайсан толгой, Нүхтийг эзэлсэн бүх шийдвэрийг нийслэлийн шинэ засаг хэвээр үлдээжээ. Газрын маргаан бахь байдгаараа гарсаар. Хэрвээ тоо нь цөөрсөн бол газар багассаных. Биш ээ, нийслэлийн доторх газар дуусан ч эргэн тойрны газруудыг яг хуучин зарчмаар өгч авалцаж байна. Зарим эрхэм эдлэнгийн газраа хэдэн га-гаар чөлөөтэй  авч байхад Монгол улсын айл өрх, дараа нь иргэн тус бүрт 0,07 га газрыг үнэ төлбөргүй олгох гурван удаагийн сунгалт бүрэн дампуурсны дараа төчнөөн га-г өмчлүүлнэ, эзэмшүүлнэ хэмээн үргэлжлүүлэн мэхэлсээр байх юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн танхайрал “ардчилсан” засгийн үед ч үргэлжилж байгаад “боль” гэж хэлсэнгүй. Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахын өмнөхөн УИХ-ын гишүүн сайдын албыг хавсрахгүй шүү гэж телевизийн өмнө анхааруулснаа маргааш нь ямар ч тайлбаргүйгээр зөвшөөрчихсөн билээ. Тэгтэл саяхан дахиад “болохгүй” гэж дуугарснаа зөвхөн 2016 оноос хойш гэв. Биднийг даапаалаад байгаа юм болов уу?

Зарчим өөрчлөгдсөнгүй.

4 Responses to “Зарчим өөрчлөгдсөн үү?”

  1. Туйлширдаггүй тулхтай улстөрч, судлаач, басхүү хэвлэлийнхэнд тэр бүр олддоггүй нэгэн ховор хүнтэй ярилцлаа. Энэ бол Ө.Энхтүвшингөөс урагш зургаан даргын өмнө МАН-ыг удирдаж явсан, философийн ухааны доктор /PhD/ профессор Б.Даш-Ёндон юм. Түүний хоржоотой хэрнээ давхар санаатай хариултууд танд сонирхолтой санагдана, намынханд нь бол нэгийг бодуулна гэдэгт итгэлтэй байна.

  2. Ер нь УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн бүх асуудлаа хэлэлцээд дуусгасан гэж бодож байна. УИХ зорьсон зорилтоо бараг биелүүлчихлээ гэж үзэж байгаа. Тиймээс ирэх дөрвөн жилд УИХ-ын үйл ажиллагааг яаж сайжруулах төлөвлөгөө гаргасан ньдээр болов уу. Сонгуулийн хуулийг улам боловсронгуй болгох хэрэгтэй. Энэ асуудлыг эртнээс, одооноос ярих хэрэгтэй байна, Монголд явуулдаг сонгуулийн тоог багасгаж, сонгуулийн хугацааг богиносгох тал дээр анхаарах хэрэгтэй болсон байх Гэх мэтийн хийх ёстой томоохон ажлууд байна. За тэгээд дөрвөн жил болоод нэг засаг солигдох тоолонд төрийн албан хаагчдыг хоморголон халаад байж болохгүй, Энэ тал дээр ч УИХ анхаарах ёстой, Монгол Улсыг хотжуулах урт хугацааны хөгжлийн бодлогыг гаргахад УИХ идэвхитэй ажиллах хэрэгтэй байна.

  3. Ардчилсан Нам нь Монголын улс төрийн намуудын нэг. Өдгөөгийн Ардчилсан нам нь 2000 оны 12 сарын 6 -нд Үндэсний Ардчилсан Нам , Социал-Демократ Нам , Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн намын нэг хэсэг гэсэн улс төрийн 6 хүчний нэгдлийн үр дүнд байгуулагдсан.

  4. -Гишүүнийхээ хувьд хэлэхэд шинэчлэлийн Засгийн газарт хамтарч орсон намууд бодлогоор нэг хүнийг дэмжих нь зөв. Миний бодлоор шүү дээ. Ер нь сонгууль болохоор өөр зүйл ярьдгийг болих хэрэгтэй. Нэгэнт л хамтарсан Засгийн газар байгуулахад нэг субъект болж ажиллаж байгаа учир дараагийн сонгуульд тэр багаараа л орох ёстой гэж бодож байна.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: