АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

7-р сарын 1-ны фактууд

Posted by Ажиглагч on 2013/06/12

Эрх мэдэлтэй, бас чанга хашгирдаг хүмүүс “зөв” ойлгуулсаар байгаад юунд хүрдэг вэ? Дээрхэн ямар ч худлыг мянга давтахад үнэн болно гэдэгсэн. Энэ бол дэндүү болхи тул хоцрогджээ. Одоо том жижиг олон үнэнээс зөвхөн заримыг сугалан авч томруулахад бусад нь жижигрээд замхардаг тийм арга дэлгэрчээ.

Жишээ. 2008 оны 7-р сарын 1-ны үйл явдал юу байсан билээ? Сонгууль шударга бус болсонд дургүйцсэн ард түмэн жагсаж тэмцэхэд нэг байшин шатсан, тэр яахав, хамгийн гол нь цагдаа нар тэмцэгчдийг харгислаж таван хүнийг буудаж алаад, баахан залуучуудыг хэлмэгдүүлж барьсан. Өнөөдөр үүнээс өөрөөр ярьж бичихээ больжээ.

Бусад фактууд хаачив? УИХ-ын сонгуульд намаа ялагдууллаа гэж сандарсан Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж санал хураалтын маргааш 11 цагаас намынхаа байранд хэвлэлийн хуралд цуглуулж хаана хэдэн саналыг яаж луйвардуулснаа тоо баримтаар зарлаад, дараа нь Сүхбаатарын талбайд гарч Ордныг тойрон гороолж байгаад тэмцэлд уриалсан нь факт. Сонгуулийн дүнг албан ёсоор зарлаагүй байхад шүү! Араас нь  ялагдсанаа барагцаалж хорсол нь буцалсан их удирдагч О.Магнай нар МАХН-ын Цагаан ордоны өмнө очиж замдаа тааралдсан болгоныг дагуулан улангасан дайрч турхирсан нь факт. Хөөрч сагсуурсан залуучууд хяналтаас гарч галдан шатааж эхэлмэгц тэд сүүлээ хавчин зугатсан нь бас факт. Удалгүй МАХН-ын байрыг бүрэн шатааж, Соёлын төв өргөө рүү халдсаны дараа арга буюу онц байдал зарласан нь факт. Өнөөдөр энэ бүх фактууд мартагджээ. Харин өдөржин, оройжин чулуугаар шидүүлж хилэгнэсэн цагдаа нар тушаал өгөнгүүт хариугаа авахдаа бас зоргоороо аашилж 5 хүнийг нам буудсан, бас  хэдэн зуугаар баривчилж хорихдоо хүний эрхийг зүсэн бүрээр зөрчсөн нь  фактуудыг зөвшөөрч, бусдыг тас хориглосон байна.  Удалгүй шүүхээр шийтгэгдсэн хүмүүсийг өршөөснөөр ул мөрөө балласан гэхэд болно. Элбэгдоржоор эхэлж Элбэгдоржоор дууссан ийм нэгэн хэрэг.

Сонгуулийн үеэр маргаан зөрчил үргэлж гардаг. Гэхдээ 2008 онд ард түмэн босч тэмцэхээс аргагүйд хүргэсэн муухай сонгууль байсныг нотолсон фактууд хаана байна? Бүгдээрээ Их хуралдаа орцгоосныг бодоход зүгээр сонгууль болжээ. Тэр үеийн МАХН буюу одоогийн МАН-ын удирдлага, нэрлэвэл С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар өөрсдөө хариуцлагаа тооцуулахаас гадна “цаад эзэд”-ээс нь хариуцлага шаардах байсан ч гай болж таван хүн буудуулсанд бантаж амиа хоохойлсоор өдий хүрчээ. Энэ бол бас факт.

2 Responses to “7-р сарын 1-ны фактууд”

  1. “Нүгэлгүйгээр засагладаггүй” гэж Сэн Жюстийн алдартай үг бий. Одоогийн байдлаар ямар нэг хувьдаа идсэн уусан зүйлгүй, хүнд өгөөш болох зүйлгүй, нүгэл хийлгүйгээр төрд сайд хийж чадсан хүн бол Х.Баттулга юм биш үү. Алдарт “хар дэвтэрт хуульч” Нямдорж хүртэл дэвтрээ ухаж ухаж ганцхан “но” гаргаж ирж, хэвлэлийхэнд дэлгэсэн. Тэр нь Х.Баттулга ЗТБХБ-ын сайд байхдаа гадныхантай нууцаар төмөр зам тавих нууц гэрээ хийсэн тухай гэж байгаа. Тэр нууц гэрээ гэгчийг нь англи эх дээр үзэхэд нэг санамж бичиг л байгаа юм. 1100 км урттай төмөр замыг нууц гэрээгээр, нууцаар тавих ямар ч боломж байхгүйг эрүүл бус сэтгэхүйтэй хүн ч ойлгоно. Ц.Нямдорж Х.Баттулгыг гүтгэсэн нь батлагдаж, уучлалт гуйлгах шүүхийн шийдвэр гарлаа. Ардын Намын гаргаж тавьсан ганц ”факт” нь нэг иймэрхүү зүйл байхаар одоо яалтай ч билээ дээ… “Ирээдүйд сайн сайхны” талаар амилсан бурхад шиг л ярин иргэдийн тархийг байнга угааж, энэ сонгуульд ялахын тулд юу ч амлаж хийхээс буцахгүй байгаа улайрсан Ардын Намынхны булхайтай үйлдлүүд, нийт иргэдийн бус нэг компанийн эрх ашигт нийцүүлж бодлогоо тодорхойлдог өнөөгийн төр, нийгэмд нүүрлээд буй зохион байгуулалттай гэмт хэргүүд гэх мэт маш олон шударга бус зүйлсийг Х.Баттулга баримттай нэр устай нь гарган тавьсан нь бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин олны сонорт хүрч байгаа учраас энд бичих нь илүүц биз. Хэрвээ эрхэм гишүүн сайд байхдаа эд нар шиг төрийн мөнгөнөөс идэж уусан бол нөгөөдүүлийнхээ дарамтанд орж энэ бүх булхайг илчлэхгүй байсан нь ойлгомжтой.

  2. “Нүгэлгүйгээр засагладаггүй” гэж Сэн Жюстийн алдартай үг бий. Одоогийн байдлаар ямар нэг хувьдаа идсэн уусан зүйлгүй, хүнд өгөөш болох зүйлгүй, нүгэл хийлгүйгээр төрд сайд хийж чадсан хүн бол Х.Баттулга юм биш үү. Алдарт “хар дэвтэрт хуульч” Нямдорж хүртэл дэвтрээ ухаж ухаж ганцхан “но” гаргаж ирж, хэвлэлийхэнд дэлгэсэн. Тэр нь Х.Баттулга ЗТБХБ-ын сайд байхдаа гадныхантай нууцаар төмөр зам тавих нууц гэрээ хийсэн тухай гэж байгаа. Тэр нууц гэрээ гэгчийг нь англи эх дээр үзэхэд нэг санамж бичиг л байгаа юм. 1100 км урттай төмөр замыг нууц гэрээгээр, нууцаар тавих ямар ч боломж байхгүйг эрүүл бус сэтгэхүйтэй хүн ч ойлгоно. Ц.Нямдорж Х.Баттулгыг гүтгэсэн нь батлагдаж, уучлалт гуйлгах шүүхийн шийдвэр гарлаа. Ардын Намын гаргаж тавьсан ганц ”факт” нь нэг иймэрхүү зүйл байхаар одоо яалтай ч билээ дээ… “Ирээдүйд сайн сайхны” талаар амилсан бурхад шиг л ярин иргэдийн тархийг байнга угааж, энэ сонгуульд ялахын тулд юу ч амлаж хийхээс буцахгүй байгаа улайрсан Ардын Намынхны булхайтай үйлдлүүд, нийт иргэдийн бус нэг компанийн эрх ашигт нийцүүлж бодлогоо тодорхойлдог өнөөгийн төр, нийгэмд нүүрлээд буй зохион байгуулалттай гэмт хэргүүд гэх мэт маш олон шударга бус зүйлсийг Х.Баттулга баримттай нэр устай нь гарган тавьсан нь бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин олны сонорт хүрч байгаа учраас энд бичих нь илүүц биз. Хэрвээ эрхэм гишүүн сайд байхдаа эд нар шиг төрийн мөнгөнөөс идэж уусан бол нөгөөдүүлийнхээ дарамтанд орж энэ бүх булхайг илчлэхгүй байсан нь ойлгомжтой.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: