АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Түүх ингэж гуйвдаг

Posted by Ажиглагч on 2012/12/22

Өчигдөр олон нийтийн телевиз, радиогийн оргил цагаар хөтөлбөрт байгаагүй “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэг дайран орж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж телевизийн таван сэтгүүлч эмэгтэйг (жендерийн хувьд төгс, эсвэл өрөөсгөл алин болохыг мэдэхгүй) суулгаж байгаад уншсан урт лекц.

Ерөнхийлөгч намтраасаа нэгэн түүхийг дурсаж одоогийн улс төрчдийг ичээв. Тэртээ 1994 онд Улсын Их Хурлын гишүүн байхдаа улсын нууц задруулсан хэрэг үүсэнгүүт тэр өдөртөө Н.Багабанди даргад өргөдлөө өгөхөд МАХН-ынхан баярлан хуралдаад шууд чөлөөлсний дараа өөрт нь 4,6 жил төлөвлөсөн шүүхэд явж очоод 30 минутын үг хэлээд өөрийгөө цагаатгаад гарснаа гайхуулаад араас нь “Би ердөө Монголыг эдийн засгийн аргаар эрхэндээ оруулах гэж байгааг анхааруулсан хэрэг шүү дээ” гэв.

Нээрээ юу?

Ц.Элбэгдорж УИХ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж тэр үеийн Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын ажилтай танилцжээ. Хэд хоногийн дараа Ялалтын талбай дээр болсон улс төрийн цуглаанд оролцож Жасрайн Засгийн газрын муу муухайг дуудахдаа хөөрч “эх орны тусгаар тогтнол алдагдаж байна… манайд хятадын тагнуулын  7 обьект байна, тэр талаар өөрийн нүдээр үзлээ” гээд туучихсан түүхтэй.

Зарим хүн 14 обьектыг хэлсэн гэдэг. Юутай ч тоо хэлчихсэн. Үүнийг цаад “объект”-ууд нь баталгаатай сонсоно. Хэдхэн мөчид урагшаа мэдээ дамжиж Улаанбаатарт цуглаан тараагүй шахам байхад Хятад улсын амрыг хамгаалахынхан хуралдаж “Ар монголчууд манай … объектоос долоог мэдчихжээ. “Найдвартай” хүн хэлсэн байна. Харин аль долоо бол …яахаарааа энэ долоо … ” гэхчлэн шалгах ажилдаа орохгүй хаачихав. “Тэр нөхөр манай объектэд шургалжээ” гээд тогтоосон ч байж магад. Товчхондоо, хятадын барагтай тагнуулчтай мөчөөрхсөн тус хүргэсэн юм. Харин шүүх хурал дээр хурц дайчин үг хэлж цагаадсан тухайд гэвэл манайхан тоогоогүй дүр эсгэсэн биз ээ. Өөр яахав.

Тэр үдэш Ерөнхийлөгчид асуулт тавьж харагдсан шилэгдмэл сэтгүүлч хүүхнүүд энэ тухай мэдэхгүй, мэдэхгүй дээрээ асуух эрхгүй.

3 Responses to “Түүх ингэж гуйвдаг”

  1. muugii said

    таны энэ нийтлэл чинь baabar.mn дээр байхгүй байна лээ. Бодвол ерөнхийлөгчийн сонгууль эхэлсэн гээд ЭБИ-гийн но-той юмнуудыг тавиулахгүй байна уу. Одоо Эби-д шүүх эрх мэдэл, цагдаа, авилгалтай тэмцэх газар бүгд байгаа тул та хамаагүй но-той юмыг нь бичиж байгаад шоронд орох бий.

  2. Anonymous said

    Яг яаж гуйвуулсан юм бол? Таны бичсэнээс үзэхэд гуйвуулсан юм байхгүй л байх шиг.

  3. Altman said

    Санаатай хэлсэн үү санаагүй хэлсэн үү? Элбэгийн улаан хамгаалагчид юу гэж хэлэх бол?

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: