“Улаанбаатар радио FM 101,7 MHz” биш
Posted by Mongold on 2012/11/01
Бүгд “Улаанбаатар радио FM 101,7 MHz” гэж мэддэг, хэвлэл мэдээллийн ном лавлахад тэгэж бичдэгсэн. Өчигдөр өглөө нийслэлийн “Улаанбаатар” радиогоор сонин юутайг сонирхож 101,7 MHz дээр тохируулахад “Шинэ Монголын радио” нэртэй өөр радио уянгалж өгч байлаа. Харин “Улаанбаатар”-ыг урьд нь Formula радио явж байсан 98,1 MHz дээрээс оллоо. Аль аль нь нийслэлийн өмч байгаад 2007 онд хувьчлагдсан Улаанбаатар радио буюу “Улаанбаатар радио” ХХК-д харъяалагдаж байсан юм.
Харин “Шинэ Монголын радио” хаанаас гарч ирэв? Интернэтээс хайлт хийвэл өөрийгөө үндэсний, олон нийтийн, хараат бус хэмээн нэрлэсэн, фэйсбүүк дээр өнгөрсөн 7-р сард нээгдсэн http://www.facebook.com/pages/New-Mongolian-Radio-1017/484108754950790 хуудастай юм байна. Хаягаа “Xac” building. Chin van Chagdarjav street, Peace avanue, 1ts khoroo, Sukhbaatar district гэжээ. “Xac” банкны FM болсон ч юм шиг…
Anonymous said
Songuu;in umnu UB Radio 101.7 suwgaa E.Sodbilegt 260 say tugruguur zarchihsan shvv dee