АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Ховд, Дөргөн сум …

Posted by Ажиглагч on 2012/10/28

Аймгийн төвөөс гарч Буянт, Мянгад сумдыг дайрч 100-аад км явсны эцэст Хар ус нуурын эрэг дээрх Дөргөн суманд ирлээ. Дахиад арваад км-ын цаана Дөргөний усан цахилгаан станц байдаг. ↓

Дөргөн сумын Засаг даргын тамгын газрын байр. Хэн нэгэн алдартан юмуу морины хөшөө биш. ↓

Сумын Монгол Ардын Намын төв байр. Цоожтой байлаа. ↓

Сумын Ардчилсан Намын төв байр. Бас цоожтой. ↓

Үргэлжлэлийг энд дарж үзээрэй. 

Эндээс төр ба эрх баригч намуудын туг зэрэг харагдаж байгаа нь. ↓

Сумын цагдаагийн хэсгийн байр. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хууль зүйн сайд байхдаа сумдыг цагдаагийн нэгдсэн байртай болгосон гэж яриад байсны нэг энд босчээ. Цагдаагийн хоёр ажилтан тусдаа ажлын өрөө, мөн тус тусын сууцтай. ↓

Дөргөн сумын автовокзал гэхэд болно. Машин тэрэгний засвар үйлчилгээг энд хийж, аймаг орох унаа тэрэг эндээс хөдөлдөг. Сумын төвд нээлттэй байсан цорын ганц гуанз энэ. ↓

Дэлгүүрийн үүдэн дэх зарын самбар.  Товч бөгөөд тодорхой зарууд. Жишээлбэл, Очирдоржийнх хаана байдгийг бүгд мэднэ. (Хэдэн жилийн өмнө Хэнтий аймагт явж байхдаа нэгэн сумын дэлгүүрийн хаалган дээр “Ноос, ноолуур, хонь ямааны арьс, үхэр, адууны шир авна. Ганбаа” гэж зар наасан байсныг саналаа) ↓

Хоёр сайхан эрийн яриа. Өөр хаана ч ийм дүр зургийг олж харахгүй. ↓

Сумын наадмын талбай нам гүм. Дараа жилийн наадам хүртэл хол байна даа… ↓

Дөргөн бол аймагтаа орон нутгийн судлах музейтэй цөөхөн сумын нэг гэнэ. Соёлын төвийн байшин хуучин, илүү зай талбай байхгүй, бүгдээрээ ганц өрөөнд шахцалдаж суудагч ч номын сангийнхаа фондын өрөөгөө суллаж үзмэрүүдийг байрлуулжээ.  ↓

Дөргөний лигийн тоглолтын хэсэг. ↓

 

Сургуулийн дотуур байрны хуучин барилгыг “сүнстэй” гэлцэнэ. Хувьчлагдаад ийм болчихжээ. Сониноос, 10-р сарын 31-нд ахлах ангийнхан Halloween-ы буюу сүнсний баярыг тэмдэглэж багтай үдэшлэгийг Соёлын төвдөө зохиох юм гэсэн.  Улаанбаатараас 1526 км-ын зайтай шүү. ↓

Соёлын төвийн үүдэнд хог хаягдлыг “шил лааз”, “хуванцар сав”, “гялгар уут” гэхчлэн ангилж хаядаг хайрцгуудыг байрлуулжээ. Дөргөнөөс гадна Мянгад сумын сургуульд ийм савыг харсан.  Яг энэ талаар Ховд аймаг бусдаас түрүүлж явна. ↓

Саявтар шинээр байгуулж тохижуулсан биеийн тамирын талбай нуурын яг эрэг дээр байрлажээ. ↓

Хэрвээ дөхөж очвол цаанаас нь ийм үзэсгэлэнтэй нуур, уулс, тохой, тэгээд нөгөө алдарт шагшуурга аажмаар тодорно. Харамсалтай нь, миний муу зургийн аппарат олигтой харуулж чадахгүй нь. Тавиад жилийн өмнөх тэр нэгэн намар үүнийг нүдээр харсан их яруу найрагч Б.Явуухулангийн сэтгэл хөдөлж,

Хар ус нуурын шагшуурга
Намрын салхинд исгэрнэ
Харахад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө

хэмээн шүлэглэсэн юм. ↓

5 Responses to “Ховд, Дөргөн сум …”

  1. nyam said

    hugjuj bgaa shvv de

  2. Anonymous said

    Minii nutagin gazar shoroonos burhan guisanch bvi og

  3. Anonymous said

    болох л байлгүй дээ

  4. ganaa said

    алт гараад одоо жаахан дээшлэх боловуу. нам дээшилж одожим л боллаа л нам

  5. Ganaa said

    Nutgaa haraad setgel hudluud uillaa. Durgun sum mongoliin jishig sum bolno.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: