АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Ховд, Мянгад сум …

Posted by Ажиглагч on 2012/10/27

Аймгийн төвөөс 45 километрийн зайтай Мянгад сум. Тэнд түр саатаж хэдэн зураг дарлаа. Төрөө дээдэлж сумын Засаг даргын тамгын газрын байрнаас эхлэе. Шууд төрийн далбаагаараа танигдана.↓

Одоо сумын улс төрийн намуудын ээлж. Мянгад сумын Монгол ардын намын хорооны байр. Тусгайлан барьсан мэт санагдлаа. ↓

Мянгад сумын Ардчилсан намын хорооны байр. Хуучин байрыг авсан бололтой. Бас МАХН-ын байр үгүйлэгдсэн тул эргэн тойрноо хараад хараад олоогүй. ↓

Үргэлжлэлийг энд дарж үзээрэй.

Мянгад сумаас төрсөн алдар гавьяатнуудаас төр, нийгмийн зүтгэлтэн Б.Баа­санжав, бас ардын жүжигчин Л.Жамсранжав хоёрыг бүгд мэдэх байх. Сумын Б.Баасанжавын нэрэмжит дунд сургуульд Л.Жамсранжавын нэрэмжит танхим байдаг гэсэн. Намайг ороход цоожтой таарчихав. ↓

Сургуулийн үүдэнд гарч иртэл зургаан настай нэгдүгээр ангийнхан хичээлдээ ирж байлаа. 9-р сарын нэгнийг бодвол бүгдээрээ “хуучирчихсан”, аав ээж, ах эгчгүйгээр цувж байлаа. ↓

Энэ жаал ангийнхаа үүдэн дээр суугаад гуталдаа гялгар уут өмслөө. (Даанч тод гарсангүй) ↓

Ангидаа орж багшийгаа хүлээцгээнэ. ↓

Мянгад сумаар дайрахдаа ажигласан нэг зүйл бол чулуугаар ийм хашааг барьдаг юм байна. Тэв тэгшхэн өрсөн байна. Гайхалтай. ↓

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: