АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Лениний хөшөөгүй Улаанбаатар

Posted by Ажиглагч on 2012/10/15

1951 оны 5-р сард Москвагийн ойролцоох Мытищи хотноо зөвлөлтийн уран барималч Сергей Меркуровын загвараар цутгаж авчраад 1954 оны 11-р сарын 26-ны өдөр Улаанбаатарт босгосон Владимир Ильич Лениний хүрэл хөшөөг тавин найман жилийн дараа, 2012 оны 10-р сарын 14-ны өдөр буулгалаа. Үүний тулд бяцхан цуглаан зарлаж нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хөшөөний урд зогсоод нүглийг нь хорь шахам минутын турш дуудаж өгсөн болно.

Хөшөөг оосорлоод кранаар бага зэрэг өргөж тавцангаас нь сулласан байснаа зугуухан доошлуулж машины тэвшинд хүргэхэд босоогоороо тэгш зогсож өгөхгүй гөжөөд байсан тул арга буюу бүр газарт буулган хэвтүүлээд дахин уяж бэхлэн өргөөд ачиж одсон энэ хөшөөг 400 мянган төгрөгөөс эхлэн дуудлагаар худалдана, гэхдээ “Гацуурт” ХХК-ийн Л.Чинбат авах юм гэлцэнэ.

Магадгүй. 1970 онд манай уран барималч Л.Дашдэлэг бүтээж Ленин клубын цэцэрлэгт байрлаж байгаад 1990-ээд оны эхээр туугдсан өөр нэг хүрэл Ленинийг “Тэрэлж” зочид буудлынхаа ард нууцалсхийж зогсоосонтойгоо  ижилсүүлэх биз.

Хөшөөг буулгах тухай нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрт “суурь бэхэлгээ нь муудсан учраас” гэжээ. Шал худлаа. Энэ бол хүчтэй нь дийлдэг хорвоо. Нийслэлд Ардчилсан нам ялсан учраас хүссэнээ хийсэн хэрэг. Хэрвээ хүч тэнцээд зөвшилцсөн бол хөшөө өнөөдөр зогсож л байна. Ямар ч эргэлзээгүй. Харин нэгэнт буучихсан юм чинь хотынхоо төвийн цэцэрлэгт Ленингүй Улаанбаатартаа дасах хэрэгтэй болж байна. 20-р зууны Монгол Улсын нийслэлийн жижиг боловч содон билэг тэмдэг ийнхүү ариллаа. Бага зэрэг харамсалтай. Ази тивд цор ганц үлдсэн Лениний хөшөө гэдэг нь үнэн бол жаахан азнаад жуулчдыг хачирхуулж хэдэн төгрөг олох байсан уу?

Өнгөрчихсөн түүхэнд дүн тавих, босч ирээд хариу барьж чадахгүй нэгэнтэй тооцоо бодох, амьгүй хөшөөг буулгах яахав. Одоо хууль зөрчсөн барилгуудыг буулгах, цаашилбал эрх мэдэлтнүүдийн сэмээрхэн өгч авалцсан газрын зөвшөөрлийг цуцлах бэрх ажлаа хотын дарга нар жинхэнээсээ эхлэх шинжтэй болоод явчихлаа. Өчигдөр сайхан сургуулилт болж өнгөрөв.

8 Responses to “Лениний хөшөөгүй Улаанбаатар”

  1. Taivnaa said

    Монголд байтугай Оросууд өөрсдөө Лениний хөшөөгөө буулгах шийдвэр гаргасан байна. Өдийг болтол энэ хөшөө жуулчдаас ямар хэмжээний мөнгө олсон гэж? Харин биеэ үнэлэгчдийн билэг тэмдэг болсоор л ирсэн байх. Буулгасан нь болсон юм. Ер нь Оросууд манай улсыг ямар болгосоныг хар л даа? Хэдийгээр сайн зүйлс байгаа ч тэрнийхээ төлбөрийг хэтэрхий үнэтэйгээр буцааж авсан шүү дээ

  2. hjsdgl said

    yaj ch bolno. gehdee hudaldahgui uls ooroo hadgalah heregtei

  3. hen negen erh medeltni huviin zurshlaar hot hogjih geed bga ni sonin, bga yum bdgtaa l bj bhgui de , saihn niitlel bn,,, amjilt naizaa

  4. Tsomo said

    Hoshoo buulgasantai sanal niilehgui l bna. Tuuhiin dusrgal sh dee ug ni..

  5. UU-d said

    UU-d
    kkk chi shizotoi baixaa. jaaxan yum xum unsh. Baabaraas uur yum unshij bai ldaa xuuxdee

    • uu said

      Chi komunismiin humursun togoon dotroosoo garaad neelttei niigem juramd shiljih tsag boljee. Komunist huuchin huu Ardchilsan shine huu boloo. ;D

  6. uu said

    Ene buzar 20-r zuunii tsust allaguudiin bileg temdeg bolson chutguriin hushuug zailuulj UB-d neg gerel gegee nemsen gej bolno. Leninii gainaas bolj 20-r zuunii tursh Mongol undestnii hugjil zogsch humuusiin setgehui afrikiin jiriin niigmiinhees dor bolchihood baigaag MAH-iihan suuliin 20 jild sain tarhi ugaaj daldalsan. Bur ungursun ond Choibalsan gesen kinog albaar gargaj 1930-aad ond olon arvan myangan gemgui Mongol irgedee alj hyadsan Komunist allagaa barag ogt buruugui jiriin zuil gej uhuulhiig oroldson buzar uhuulgiin kino gargasan geheer MAH-ii buh udirdlagiig tsaazalsan ch bagadna.

  7. msne said

    Тэр хөшөө юунд буруутай байсан юм болоо. Удахгүй Чингэсийн хөшөөг буулгаад, хэдэн сая төгрөг зарж хийлгэсэн Жанрайсгаа буулгаж хэн нэгэнд нь зараад л. Олон жилийн дараа эргүүлээд хуучны ховор эд гэж хэд нугалсан үнээр буцааж худалдан авна даа.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: