Ханан дээрх бизнес
Posted by Mongold on 2012/10/02
Нийслэлд газрынхаас гадна самбарын бизнес гэж байна. Ямар ч ил тод байдал, сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа үгүйгээр агаарт, хананд, хашаан дээр самбар байрлуулах эрх олж аваад мөнгө хураагаад сууж байдаг. Зөвшөөрлийг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас өгч авсан байдаг. Нэг самбарын нэг өдрийн түрээс 50 мянган төгрөг, дөрвөн самбарынх өдөрт 200 мянга, сард нийлээд 6 сая төгрөг.
Сэтгэгдэл бичих