Телевизүүд ээ, заримдаа TV9 шиг бай л даа!
Posted by Mongold on 2012/08/07
Ням гаригт TV9-ын сэтгүүлч Б.Отгон Баян-Өлгий аймаг очиж (гэхдээ нүүр царайгаа харуулаагүй) бэлтгэсэн “Миний Монгол” асуудал дэвшүүлсэн тусгай нэвтрүүлэг үзүүллээ. Аймгийн төвийн зам дагуу баригдсан хувийн том том хаусуудыг харуулж нэгбүрчлэн тайлбарлав:
… Энэ бол Баян-Өлгий аймгийн Засаг дарга Хавалын хаус. Аймгийн төвийн төв замаас шууд ордог. Өмнөх талбайгаа туркуудад түрээслэсэн….
… Энэ бол Засаг даргын орлогч … -ын хувийн хаус. Бас л төв замаас шууд ордог…
… Энэ бол аймгийн ИТХ-ын дарга Баяны хаус. Хүргэндээ энэ газрыг дуудлага худалдаагүйгээр авч өгчээ… Ү
… Үүнийг хянах үүрэгтэй Мэргэжлийн хяналтын газрын дарга өөрөө аймгийн 2-р цэцэрлэгийн хашаанд барилгаа барьсан нь энэ…
… Аймгийн цорын ганц хүүхэд, залуучуудын паркийг 2002 онд ЗДТГ-ын дарга Зархум хүүгийнхээ нэр дээр ИТХ-аар тогтоол гаргуулж 700 ам.метр талбайтай, түүхийн олон хөшөө дурсгалтай байсан газрыг 850 мянган төгрөгөөр худалдаж авсан баримт энэ байна. Одоо хувийн хаусаа бариад энд тэндээс нь зарж байна…
Бусад телевизүүд ээ, заримдаа TV9 шиг бай л даа!
Сэтгэгдэл бичих