Улаан талбайгаас “шууд үзүүлэв”
Posted by Mongold on 2012/05/10
Тэр цагт зөвлөлтийн, одоо оросын ард түмний Эх орны дайны ялалтын 67 жилийн ойн баярын парадыг манай нэлээд хэдэн телевиз шууд үзүүлсэн нь санаандгүй байлаа. Улаанбаатарын цагаар 14 цагт эхэлсэн энэ парадыг сурвалжлах юмуу дамжуулахаар монголоос телевизийн баг очоогүй ч оросууд дэлхий даяар шууд цацсаныг энд хүлээж аваад тайлбар орчуулгатайгаар шууд гаргасныг харгалзаад “шууд үзүүлсэн” гэе. Ялгахын тулд.
“Ийгл” телевиз шууд үзүүлэхдээ Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-ийн референт албатай, монголоор сайн ярьдаг орос эр (нэр овгийг харж амжсангүй), дараа нь манай бригадын генерал М.Хүрлээ хоёроор тайлбарлуулав. Харин тийм ч сонирхолтой ярьж чадаагүй. Бас хэд хоногийн өмнө тус телевиз ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг шууд дамжуулсан гэв. Шууд үзүүлсэн биз. Энэ үеэр суваг эргүүлэхэд “Ийгл”-ээс гадна “Шинэ дэлхий”, “Шонхор”, MNC, TV5, ETV гээд нийт монголын 6 телевиз өөр өөрийн тайлбартайгаар нэгэн зэрэг гаргасан нь сонин байв. Үдээс хойш учраас тэртээ тэргүй үзүүлэх юмаа олж ядаж байгаа манай энэ олон телевизийн цаг чөлөөтэй байжээ.
Тэр яахав. Бид Оросыг элдвээр хэлдэг ч цагаа тулахаар нэг түүхтэй, Ялалтын баяр бидний баяр хэвээрээ.
баярмаа said
сайн байна уу. би танай сайтыг байнга уншдаг юм. Телевизүүдийн талаарх олон зүйлийг танайх хөндөн тавьдаг юм шиг санагддагийм. Би монголд гарч байгаа уран сайхны кинонуудын орчуулга, түүнд дуу оруулж байгаа жүжигчидийн талаарх сэтгэгдэлтийг шүүмж бичигчид болон, мэргэжлийн хүний дүгнэлттэйгээр олж уншихыг хүссийм. Энэ талаар нийтлэл бичиж өгөхгүй юу. Баярлалаа.
Chinka said
neeree ter gantulga ah mundag bas zevuun duutai
Enkhee said
Eagle iin gantulga haachsiimbe paradig sain tailbarladag daa ug ni
msne said
Tegeed uzuulsen yum ni haa baigaa yum be?