Сэтгүүлчийн дутуу асуулт
Posted by Mongold on 2012/03/29
Автотээврийн газрын орлогч дарга Н.Пунцаг ярьж байна. Аль сувгаар гэдгийг анзаарсангүй. Сурвалжлагч залуу эхлээд гудамжаар нааш цааш явж тансаг машинуудын дугаарыг түүж үзээд мөнгөтэй, эсвэл эрх мэдэлтэй хүмүүсийн унаанд зөвхөн тэгш, ижил тоонуудтай азын гэгдэх дугаар ногдож байгааг нотолчихоод, үүний цаана арын хаалга, том бизнес байна гэсэн сэжгээр асуулт тавьжээ. Уржнан автомашины дугаар олгох эрхийг Замын цагдаагийн газраас ЗТБХБ хэрүүл уруултайгаар мэдэлдээ авч Авто тээврийн газартаа өгөхөд шударга ажиллаж чадахаа гайхуулаад байсан. Одоо Пунцаг дарга “Хүмүүс ирээд хүссэн дугаараа авдаг. Ажил хийж байгаа хүн хардлагад өртөх л юм. Хүмүүс орж ирээд арын хаалгаар өгч байна гэсэн гомдол мэдүүлдэг. Гомдол гаргаад ир гэхлээр тийм юм байдаггүй” гэж хээвнэг хариулахад сэтгүүлч юу ч хэлж чадалгүй дуусгажээ. Сэтгүүлчид дандаа дутуудуулах юм. Азын дугаарууд зөвхөн нэг хэсэг хүмүүст очоод байгаагийн шалтгааныг тайлбарлахыг шаардах байжээ.
Сэтгэгдэл бичих