АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Монголын Economy

Posted by Ажиглагч on 2012/03/16

Өнгөрсөн зууны төгсгөлөөр нэртэй эдийн засагч Н.Дашзэвэг “Та эдийн засагч” нэртэй сониныг нэлээд хэдэн жил  эрхэлсэн юм. Эхний үг илүүдсэн биш үү гэж асуухад The Economist-тай адилтгаснаа хэлж байсан.

Харин ноднин “Өнөөдөр” сониноос гарсан эдийн засгийн сэтгүүлч Д.Бэхбаяр, И.Отгонжаргал хоёрын үүсгэн байгуулсан Mongolian Economy сэтгүүл жинхэнээсээ монголын The Economist байх зорилготой гэж ойлголоо. Зөв. Зуу гаруй жилийн түүхтэй дэлхийн эдийн засаг, улс төрийн нөлөөтэй сэтгүүлийн стандарт өндөр байж таарна. Юуны өмнө загвар, дэглэлтээс нь манай Economy нэлээд санаа авчээ. Гэхдээ улс төргүй шахам, “эдийн засаг санхүү, бизнесийн сэтгүүл”. Дугаар бүртээ нэг сэдвийг сэтгүүлчийн нүдээр харж нэлээд сайн задалж А.Амарсайханы хөгжилтэй зургаар хавтсаа чимдэг, эдийн засагчдад зориулсан гэхээсээ илүү нийтлэгдүү, тун дажгүй сэтгүүл сар тутам хэвлэгдэн гарч байна. Цааш эдийн засгийн тал руугаа улам гүнзгийрэх үү, эсвэл … гэсэн асуулт гарцаагүй төрж байна. Төвлөрч дагнах гэдэг бол амжилтын үндэс мөн, гэхдээ зөвхөн сэдвээр дагнадаггүй… Ихэнх агуулга нь монгол, харин монгол нийтлэлийнхээ заримыг товчлон орчуулсан англи хувилбар арын хавтаснаас эхэлдэг. Одоохондоо рекламын хуудасны тоо цөөхөн.

Сэтгүүлийн http://www.mongolianeconomy.mn  сайт нь зөвхөн дугаараа дагадаггүй, өдөр тутмын шуурхай мэдээлэлтэй юм байна.

One Response to “Монголын Economy”

  1. ганаа said

    Сэтгүүлийн бодлого нь эдийн засгийн жинхэнэ суурь болох учиртай аж үйлдвэржилтийг дэмжсэн байвал сайн юмсан. Вэбээс нь харахад бас л уул уурхайн лоббичдын ивээлд байдаг юм уудаа гэж харагдаад байна. Сэтгүүлчид маань хэзээ нэг эдийн засгаар хараат бус болох юм бол доо. .

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: