Нэр дэвшихэд ТББ хэрэг болдог
Posted by Mongold on 2012/03/08
2012 оны УИХ-ын сонгуудьд нэр дэвших хүсэлтэй компанийн захирлууд янз бүрийн ТББ-ын нэрээр телевизийн дэлгэц рүү нэвтэрч сэм сурталчилгаагаа эхэлсээр байна.
Тэдний нэг “Гандирс” компанийн захирал Ц.Эрдэнэчулуун гэдэг эмэгтэй өнгөрсөн сард МҮОНТ-ийн “Ярилцья” нэвтрүүлэгт “Мянганы дэвшил” ТББ-ын тэргүүний хаягаар оролцож хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийг Америк руу авч явахаа зарлав. Арай өмнөхөн Ш.Гүрбазарын “Хариулахгүй ч байж болно” нялуун ярилцлагад оролцсон бичлэг нь youtube-д “Дэлхийн шилдэг бизнес эмэгтэй Эрдэнэчулуун” гарчигтайгаар тавигджээ. Ноднингоос хойш хэд хэдэн сэтгүүлд ярилцлага өгч хавтсан дээр нь байрласан билаа. Тун саяхан “25-р суваг” телевизийн “Би чамаас-Чи надаас” эчнээ ярилцлагад сууж харагдав.
Үнэхээр нэр дэвшихээр шийджээ.
Сэтгэгдэл бичих