АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Хүмүүжээгүй “Хатагтай”

Posted by Ажиглагч on 2012/02/18

Хүмүүс гамшиг осол тохиолдож амь нас аюулд учирсан тохиолдолд гал команд, цагдаа, түргэн тусламжийг дууддаг. Хөдөлгөөнт эргүүл бол маш шуурхай ирнэ. Харин эрх ашиг хохирч арга барагдах, заримдаа бухимдахаараа 1952 дугаарт залгаж TV8 телевизэд ханддаг болжээ. Хааяа хог шатаагаад байна, ус алдлаа, тог тасрав гэсэн ялих шалихгүй гомдлын мөрөөр очин хэрүүл маргаанд оролцдог бол саяхан хойт аав, согтуу ээж хоёртоо зодуулж байсан жаал хүүг хөршүүдийн дуудлагаар очиж хамгаалсан, магадгүй аварсан. Ноднин үргэлж согтуу ирж бусниулдаг танхай хүүгээ TV8 дуудаж өгсөн ээжийг үзсэн.  Үнэхээр арга тасарч цөхөрсөн хэрэг. Бас ядуугийн туйлд хүрсэн, эдгэшгүй өвчинд нэрвэгдсэн зөндөө айл өрхийг “Ард түмний толь”-иор үзсэн сайхан сэтгэлтэй хүмүүс хоосон өрөвдөөд суулгүй тусалсан жишээ олно. Иргэд өөр телевизүүд рүү утасдахад очиж сурвалжлах магадлалтай ч TV8 шиг өдөр шөнөгүй явдаггүй.

Энэ ажил сэтгүүлчийн хувьд нойр хоолоо алдахаас гадна эрсдэлтэй. “Толь” мэдээллийн хөтөлбөрийн сурвалжлагч Ж.Минжин “Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэгийнхэн “Дэлхий 2012 онд сөнөнө” гэж номлодог талаар мэдээлэл авч тийш очоод солонгос эзнээс авсан үгүйсгэсэн хариултыг багтаасан сурвалжлага бэлтгэж 2011 оны 9-р сарын 6-нд нэвтрүүлсний дараа тус сүмээс телевизийн захирал руу ярьж бичлэгийг устгуулсан төдийгүй сүмийн солонгос эзэн,  монгол залуугийн хамт ирж “Чамайг ална. Чамайг хорлоно. Танай муусайн хэдэн сэтгүүлчдийг ахиж ганц үг дуугарахгүй болгоод өгч чадна шүү” хэмээн заналхийлж байгаад явжээ. Тус сүмийн бусад итгэгч нар ч удаа дараа дарамталсан байна. Бас болоогүй 2011“бодит байдалд нийцэхгүй мэдээлэл нийтэд тарааж шашин шүтэх, эс шүтэх эрхэнд халдаж, нэр хүндэд хохирол учирсан” гэх үндэслэлээр 30 сая төгрөг шаардаж, дээрх сурвалжлагадаа телевизээрээ няцаалт хийх, уучлал гуйхыг шаардсан нэхэмжлэлийг  2011 оны 12-р сарын 27-нд  Чингэлтэй дүүргийн шүүхэд  гаргаад байгаа.

Саяхны нэг жишээ. 2-р сарын 14-нд TV8 телевизийн сэтгүүлч “Хатагтай” эмнэлэгт эхнэрээ хэвтүүлсэн ч сайн эмчлүүлж чадаагүй залуугийн гомдлын дагуу очжээ. Эхнэр нь тус эмнэлгийн эмч нарыг бүдүүлэг, дуудуулж байж ирдэг, өрөө нь хүйтэн гэсэн бол нөхөр нь “хүүхэд гарчих гээд байхаар нь тогтоох гэж энд хэвтүүлэхэд  маргааш өдөр болтол эмчилгээ хийхгүй болохоор нь Отгонболд эмчид хэлэхэд дусал залгачихья гэсэн. Гэтэл гурав хоногийн дараа хүүхдийг нь “цэвэрлэнэ” гэсэн тул орж муудалцахдаа хараал хэлсэн (яах аргагүй түүний буруу), улмаар зодуулах шахсанаа ярьжээ. Сэтгүүлч Отгонболд эмчтэй утсаар холбогдоход “ярилцлага өгч чадахгүй” гэсэн бол аав нь тэнд тааралдаж өвчний түүхийг үзээггүй мөртлөө “Та нар анагаах ухааны доктор хүнтэй юу яриад байгаа юм… Тэр эмэгтэйн аборт хийлгэснийх биз, 28 хүртэл аборт хийлгэхгүй явна гэдэг чинь худлаа, өнөөдөр аборт гэдэг чинь секс хийхтэй адил зүйл болсон” гэж загнахыг “Ард түмний толь”-иор нэгд нэгэнгүй үзүүлсэн юм. Тэр ярианд үзэгчид маш дургүйцсэн биз.

Маргааш нь эмнэлэг, телевиз хоёрын хооронд юу болсныг таахаас өөр аргагүй. Нөгөөдөр орой буюу 2-р сарын 16-нд “Хатагтай” эмнэлгийн талаар төрөл арилжсан сурвалжлага үзүүлэв. Отгонболд эмч өөрийгөө хамгаалж “Тэр залуу үзлэг хийж байсан өрөөнд орж ирээд намайг хараахаар нь би гарч учраас ольё гэсэн…. Өрөө сэрүүхэн байна гэдгээр далимдуулан мөнгөө төлөхгүй гарах гэсэн байх чааваас…. Би 30 мянганы хүний амь сүйтгэж байгааг эсэргүүцсэн… Иймээс миний эсрэг далд явуулга байх…. Би учрыг олно…” гэхчлэн ярьж суулаа. Дараа нь сурвалжлагч Минжин тус эмнэлэгт хэвтэж байгаа эмэгтэйчүүдтай уулзаж өрөөнүүд дулаахан сайхан байгааг хэлүүлж төгсгөв.

Отгонболд захирал TV8-ын сэтгүүлчийг нэлээд сайн “хүмүүжүүлжээ”. Телевизийн захирал нь сэтгүүлчээ хамгаалсангүй. Иймээс эргээд нөгөө залуудаа хандаж дахин тайлбар авахаас айжээ. Миний хувьд хоёр талаасаа уучлал гуйж гар барилцахыг хүлээж байсан гээч. Найдвар тээж эмчлүүлэхээр ирсэн хөөрхий тэр эмэгтэйг эмчилж чаддаггүй юмаа гэхэд ядахдаа халамж тавьж ар гэрийнхэнтэй нь эелдэгээр харьцаж чаддаггүй “Хатагтай” эмнэлэг энэ удаад “хүмүүжсэнгүй”.

One Response to “Хүмүүжээгүй “Хатагтай””

  1. cathy said

    Би өчигдөрхөн энэ Отгонболд эмчид үзүүлж ирээд бүүр гайхаш тасраад сууж байлаа. Харилцааны соёлгүй, эмч хүний ёс суртахуунгүй, хүнийг элдэвээр доромжилдог муухай хүн байна лээ. Хамгийн анх хүүхэдтэй болохоор төлөвлөөд, биеээ үзүүлэхээр Хатагтай эмнэлэгт өнгөрсөн зун очсон юм. Тэгэхэд нэг залуухан эмэгтэй эмч байсан. Тэр эмч бол дажгүй, бүх хэрэгсэлээ шинээр нүдэн дээр минь задлаад үзэж өгсөн. Тэгээд намайг савны улайлттай байна гэж оношлоод метронидазоль эм бичиж өгснийг хэрэглэснээс хойш доорх минь загатнаад байдаг болсон. Анхандаа тоохгүй явсаар сүүлдээ тэсвэрлэхийн аргагүй загатнаад, өчигдөр дахиад Хатагтай эмнэлэг дээр очвоо. Гэтэл энэ Отгонболд гэдэг эмч лабораторидоо шинжилгээгээ хийлгээд ир, олон долоон юм битгий яриад бай гэснийх нь дагуу шинжилгээгээ өгөөд иртэл (шинжилгээ өгсөн Оношмед нь цэвэрхэн, үйлчилгээ сайтай байсан. Мөн шинжилгээ мөөгөнцөртэй гэж гарсан), шинжилгээ чинь зүв зүгээр байна шд, юундаа маяглаад байгаан гэх юм. Загатнаад зовиуртай байна, Метронидазолийг хэрэглэснээс болсон байх гэтэл надтай битгий ном хаялцах гээд бай, би германд сургууль төгссөн мундаг эмч ухааны л юм ярилаа. Би ч гайхаад өвчтөн хүн өвчнийхөө бүх түүхийг л эмчдээ ярих хэрэгтэй биз дээ гэтэл, би чамайг үзэж эхлээгүй байна эмч чинь биш гэх юм. Заа тэгвэл үзүүлэх гэж ирсэн юм гэтэл хүн бүр л мөөгөнцөртэй байдаг юм зүв зүгээр байна гэртээ харь харь гээд хөөх юм. Гайхаад загатнаад байгаагаа дахиад хэлтэл, “тэгвэл эход харуул эсвэл гэртээ харь” гэлээ. Бас жилийн өмнө үзүүлснээс чинь хойш чи өөрөө өч төчнөөн л янзын бэлгийн харьцаанд ороо байлгүй. Өөрөө яаж яваад мөөгөнцөртэй болсон ч юм хэн мэддэг юм гэлээ. (Арай ч хүнийг ингэж доромжилж болохгүй байхаа, би бол нөхрөөсөө өөр эр хүнийг үзэх битгий хэл бодож ч явсангүй) Заа нэгэнт үзүүлэх гээд ирснийх ааштай ч гэсэн энэ эмчид үзүүлье гэж бодоод, үзүүлтэл, дотуур дурангаа өмнөх хүнд хэрэглэсэн тэр чигээр нь ариутгах ч үгүй, бэлгэвч хэрэглэх ч үгүй (өмнө нь эмэгтэй эмчид үзүүлэхэд шинэ бэлгэвч задлаад дурандаа углаж байгаад дотор минь хийсэн юм) шууд хийчлээ. Юу ч хэлж чадахгүй шоконд ороод гарсан. Тэгээд зүв зүгээр л байна, дажгүй л охин байна шд, нөхөр мөхөр олддоггүй юмуу гэх юм. Нөхөртэй гэдгээ хэлтэл, тэгвэл юу гээд хүүхэд мүүхэд төрүүлэхгүй яваад байдаг юм. Хүүхэд төрүүлэхгүй байгаа болохоор л ингэж байгаа юм гэлээ. Тэгээд заа ийм хүнээс илүү юу сонсохов гээд дугай л байлаа. Тэгээд надад ямар ч эмчилгээ бичиж өгөөгүй, доорх минь загатнаад л явж байна. Аан бас тэгээд надаас илүү төлбөр авчихсан. Урд нь үзүүлэхэд би 2 янзын үйлчилгээ аваад нийтдээ 30.000-г төлж байсан. Сая ганц үйлчилгээ үзүүлэхэд надаас 35.000-г авсан. Энэ хооронд үнэ нь нэмэгдсэн юм байх дээ гээд гарахдаа гадаа нь байдаг үнийн листийг нь хартал эхо нь 20.000 гээд хэвээрээ байсан. Миний өмнө үзүүлсэн 2 эмэгтэй надтай яг адил үйлчилгээ авсан 2-уулаа надаас багыг төлсөн байхыг нь гадаа төлбөрөө хийхдээ төлбөр авч буй охины дэвтэр дээрээс би олж харсан юм. Хотын охин уу энэ тэр гээд асуугаад байсан тэгээд л илүү төлбөр биччихсэн бололтой гэж бодсон. Ийм эмч байдаг юм уу? Одоо ийм хүн эрүүл мэндийн сайд хүртэл байсан юм уу? Бараг зөвлөгөө авч, үзүүлэх гэж очсон биш, эмнэлэгт үзүүлээд, багаж хэрэгслээс нь өвчтэй болоод гарах юм байна л даа

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: