АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Гадуур яригдаж байгаа …”

Posted by Бид on 2012/01/12

Өчигдрөөс хойш бүх хэвлэл мэдээллийн үндсэн сэдэв болоод байгаа Ардчилсан намын ҮЗХ-ны хурал дээр УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга чухам юу хэлж шуугиулсныг үзэгчиддээ хүргээгүй мөртлөө МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр энэ орой дээрх шүүмжлэлийг няцаасан MCS-ийн мэдэгдлийг цаг алдалгүй нэвтрүүлсний оршил нь “Энержи ресурс” уул уурхайн компани Монгол Улсын Засгийн газарт тогтвортой байдлыг гэрээг байгуулахаар өргөн бариад байгаа. Энэ гэрээний талаар гадуур яригдаж байгаа мэдээллэлтэй холбогдуулан MCS болон “Энержи ресурс” компанийн удирдлагууд мэдээлэл хийлээ” байв. Гадуур биш, дотуур, бүр Төрийн ордон дотроос тов тодорхой  ярьсныг яагаад ч юм хэлж зүрхэлсэнгүй. Араас нь “Энержи ресурс”-ын гүйцэтгэх захирал Батцэнгэл, MCS-ийн олон нийттэй харилцах албаны захирал Баяраа хоёрын яриаг үзүүлснийхээ дараа “энэ асуудал зөвхөн төслийн хэмжээнд яригдаж байгаа, өргөн баригдаагүй” гэж тайвшруулсаар төгсгөлөө.

Манайд ямар азаар олон телевиз байна аа. Хэрвээ ганцхан МҮОНТ байсан бол яана!

2 Responses to ““Гадуур яригдаж байгаа …””

  1. Сэтгүүлч said

    ”…Х.Баттулга чухам юу хэлж шуугиулсныг үзэгчиддээ хүргээгүй мөртлөө…” гэнээ. ҮЗХ хуралдсан оройны Цагийн хүрдийг та үзээгүй учраас ийм зүйл бичсэн гэж ойлголоо. Шүүмжлэл хэлж байгаа тань сайн хэрэг. гэхдээ зарим үед арай дэндчихээд байхиймаа… Муу л бол хойд захын хар овоохой гэдэг шиг. Таны байнга онилдог тэр газар чинь нам, даргын бууны нохой байхыг хүсдэг, тэдний халаасан орсон дарга нараас гадна ийм байхыг хүсдэггүй, ажлаа мөрөөрөө хийгээд явж байгаа Сэтгүүлчид бас байдаг юм шүү гэдгийг бодолцож байхыг хүсье.

  2. McDonalds said

    Daewoo corporats 30 orchim jil zasgiin gazraa hahuulid idegduulj tomorch baigaad 80 terbum dollariin ortei hagarch dampuurch togsson omnod solongost. Ene Odjargaliin MCS ch Daewoogiin ulgereer togsnoo har mortei kompani.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: