АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Шударга телевизийн ноцтой алдаа

Posted by Ажиглагч on 2011/11/06

Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын телевиз гэж “Өдрийн сонин”-д бичүүлснийхээ хариуг барьж TV9 тус телевиз дараах тайлбарыг нэвтрүүллээ.

“….”Өдрийн сонин” бол хуучнаар парламентын үйл ажиллагааг сурталчилдаг байсан “Ардын эрх” сонин. . Энэ сонинг 1996 онд өнөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж хувьчилж авснаар  “Өдрийн сонин” нэртэй хэвлэгдэн гарч байна. Ардчилсан намын эрх ашгийг хамгаалдаг. Ерөнхийлөгч Элбэгдоржийг дээрх хувьчлал хийж байхад буюу 1996 онд Засгийн газрын үйл ажиллагааг “Засгийн газрын мэдээ” сонин сурталчилдаг байлаа. Хоёр намын тохироо ёсоор Ардчилсан Нам “Ардын эрх” сонинг авсан бол тухайн үед МАХН-ын дарга асан Энхбаяр “Засгийн газрын мэдээ” сонинг хувьчилж авсан юм. Эдүгээ тус сонин “Зууны мэдээ” нэртэйгээр хэвлэгдэн гарч байна”.  

Маш сонирхолтой,  гэхдээ тун ноцтой алдаа гаргасан тайлбар болжээ. Нэгдүгээрт, тэр хувьчлал гээд байгаа үйл явдал 1996 биш, 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гарсны дараа жил болсон. Хоёрдугаарт, дээрх хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын 103 дугаар тогтоол гаргаж “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сониныг 1999 оны 1-р сарын 1-ны өдрөөс татан буулгасан юм. Төрийн эрх мэдэл, татвар төлөгчдийн мөнгөөр бий болгосон “капитал”-ыг хувь хүмүүст ашиглуулахгүй, өдөр тутмын сонины зах зээлд шударга өрсөлдөөнийг хангахын тулд ингэжээ. Нэгэнт татан буулгасан тул хувьчлах тухай яриа байхгүй. Үүнийг давхар баталгаажуулж нэрсийг нь 5 жилийн хугацаанд дахин ашиглахгүй байхаар заасан.  Гэтэл хоёр нам хуйвалдаж хувьчилж авсныг TV9 илчилж орхилоо. Тэр үеийн Төрийн өмчийн хорооноос зохион байгуулж хоёр сониноос үлдсэн өмч хөрөнгө, байрыг “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” нэртэй хувьцаат компани болгож холион бантан хутгаад (хуулийг даапаалсан байгаа биз) хуучин хамт олонд нь давуу эрх нэрээр өгч тусалсан юм. 

Сүүлийн хэдэн жил шударгаараа зүй ёсоор гайхагдах болсон TV9 телевиз гэнэ алдаж бас нэгэн шударга эрхмийг хэвлэх үйлдвэр, “Өргөө” зочид буудал” дээр нэмээд гуравдахь хэрэгт оруулж Ц.Нямдорж гэдэг өөр нэг шударгын аманд хийчихвэл яана гэж бодтол санаа зовох хэрэггүйг ойлголоо. Тэр хувьчлал гээчийн хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийнэ өнгөрсөн.

One Response to “Шударга телевизийн ноцтой алдаа”

  1. отгоо said

    “…хоёр сониноос үлдсэн өмч хөрөнгө, байрыг…хуучин хамт олонд нь давуу эрх нэрээр өгч тусалсан …” энэ их чухал санаа байна. Хуучин хамт олонд нь өгсөн юм бол тухайн үед ажиллаж байсан сэтгүүлч өөрт ноогдох хувьцаагаас хаанаас нэхэж болох вэ?
    Үүнд хариулт, зөвөлгөө өгөх хүн байна уу

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: