АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

УДБЭТ-ийг нам болгоно

Posted by Ажиглагч on 2011/10/22

Ардчиллын ордны барилгын ажил эхлэх гэтэл Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрынхан элдэв саад тотгор учруулж (“ардчиллын эсрэг нөхдүүд биш биз?”) байгаа талаар сонинууд бичжээ. Ардын нам 14 давхар Тусгаар тогтнолын ордонгоо сүндэрлүүлж дуусаад өнөө маргаашгүй нээх гэж байхад орох оронгүй шахам хоцорсон ардчилсан намынхныг өрөвдөж хайрлах хэрэгтэй ч тэр 20 давхар босвол Азид бараг цорын ганц энэ театр ингэж харагдана. Монголын 20-р зууны уран барилга, соёл, түүхийн сүүлчийн хэдэн дурсгалын хамгийн сонгодог нь ийнхүү хоёр дахь удаагаа навтайж гурван талаасаа хашигдахад бэлэн боллоо. (Цаанаас хаасан МАН-ын ордон зурган дээр гараагүй)

Яг одоо Монголын архитекторуудын эвлэлийн 55 жилийн арга хэмжээ нөгөө нэг сонгодог буюу Улсын драмын эрдмийн театрт үргэлжилж байна. Нийслэлийн уран барилга, түүхт талбай, тэр тусмаа театрыг ингэж доромжлохыг харсаар байгаад тэвчээр барагдсан мэргэжлийн хүмүүс нэг цугласных “Нийслэлийн нүүр царайг аврая” мэтийн лоозон барьж Сүхбаатарын талбай руу жагсаалаараа очих болов уу гэтэл найрлаад дуусах гэнэ. Тус эвлэлийн Ерөнхийлөгч нь нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга, ерөнхий архитекторч Э.Хүрэлбаатар буюу Улаанбаатарт шинээр баригдах бүх барилгын зөвшөөрөлд гарын үсэг зурдаг нөхөр өөрөө. Монголын архитекторууд түүний гарт атгаастай.

УДБЭТ-ынхан бууж өгөхөөс өөр яахав. Урдаас мөнгө, хойноос эрх мэдэл хоёр нийлж дундаа хийгээд ёроолдоо хаях нь тов тодорхой.

3 Responses to “УДБЭТ-ийг нам болгоно”

  1. architect said

    Зөв зүйл бичсэн байна. Нийслэлийн ерөнхий архитектор, Архитекторуудын Эвлэл, Эвлэлийн дарга энэ тэр гэж нэг л их том албан тушаалууд, гийгүүлсэн зүйлгүй улам дордуулна. Мэдлэг боловсролд биш албан тушаалд анхаараад байхаар Балдан мэт нь иймэрхүү барилгууд шавсаар л байна.

  2. төмөрхуяг said

    театрын барилга хуучин хэвээрээ үнэ цэнэтэй ихэмсэг шүү дээ. Гол нураачихгүй л юмсан. Цаг нь ирэхэд хоёр өндрөөсөө илүү үнэтэй түүхтэй барилга болсон байх вий

  3. bayabaga said

    hairan duuriin theatre..2 mangar barilganii dund orovdoltei ahragdaj baina..
    UB iin tuuh yymsan..

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: