Улаанбаатарын хамгийн муухай барилга
Posted by Mongold on 2011/10/22
Хуучнаар Багшийн дээд, шинээр бол Монгол Улсын боловсролын их сургуулийн чанх урд байдаг энэ барилгыг Улаанбаатарт хамгийн хөгийн гэж би боддог. Энх тайвны өргөн чөлөөнд торсон бөглөө мэт энэ муухай юмыг аваад хаячихвал мөн сайхан аа. Ойртоод харахад ямар ч хэлбэр дүрсгүй, дотогш шагайвал томхон ТҮЦ байх юм. (Хажуугаар нь дахиж явбал ойроос авсан зураг нэмье). Бас замын цагдааг бөөрөндөө наачихжээ.
Улаанбаатарын нэгэн даргын өмч юм. Арав гаруй жилийн өмнө жижиг мухлаг маягаар эхлүүлж хавь ойрын газрыг сэм сэмхэн хумсалж нэмсээр байшин болгочихсон. Маргааш гэнэтхэн өөрчилж 10 давхар “харандаа” зооно гэвэл түүний дур.
Сэтгэгдэл бичих