АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Чойбалсангийн солигдсон хөшөө

Posted by Ажиглагч on 2011/10/21

Ноднин нарлаг сайхан өдрөөр Сүхбаатарын талбай дээгүүр алхаж яваад жанжин Сүхын хөшөөг буулгаж байхтай таарч билээ. Харин энэ хаврын нэгэн үдэш харьж явтал МУИС-ын төв байрны урдах Чойбалсангийн хөшөөний хөлийг (“аймаар” бөх байснаас бараг бүтэн цаг оролдож байж) тасалж байхтай бас таарч хэсэг хүлээгээд машинд ачиж байгаа зургийг авахдаа яагаад ч юм 1937 онд амьд хүнийг яг ингэж харуй бүрийгээр ачдаг байсан байх гэж бодсон. Тэгвэл наадмын дараа МУИС-ын хажуугаар өнгөрч яваад цочлоо.

Би юу үзсэн гээч! ↓

 

Маш болгоомжтой ойртов. Нөгөө “хүрэлдсэн” хөшөө ирчихсэн тавцангаа хүлээж байсан юм санж. Ямар ч хүндэтгэлгүй авчирсан  байгаа биз? ↓

Хэд хоногийн дараа байранд нь тавьсан байлаа. ↓

Надад дандаа ингэж тааралдсан нь сайн уу, муу юу бүү мэд. Ямар ч байсан хоёр том хөшөөг авч явсан ба авч ирсэн бяцхан түүхийн гэрч болов. 

Чойбалсангийн хөшөө хөл дээрээ зогссоноос хойш хоёр сар орчим хүлээлгээд өчигдөр нээлтийн ёслол болж МАН-ынхан, эсвэл төрд гарсан МАН-ынхан дангаараа оролцож харагдлаа.  Хөшөө дурсгал бол иргэд, олон нийт харж байх, саналаа хэлэх, бүр оролцох ёстой цөөхөн асуудлын нэг.  Оюутолгойн гэрээний 8-ын 2-ыг тэд мэдэхгүй, тэднээс асуухгүй  байж болох, харин хөшөөний хэрэгтэй хэрэггүй, сайхан муухайн талаар бүгд юм хэлж чадах ч МАН ард түмнээ “зовоохгүйгээр” өөрөө мэдээд түүхэн хоёр хөшөөг зоргоороо сольж орхилоо. “Хүрэлдсэн” гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ хог дээр аваачиж хаяад Бээжинд шинийг хүрлээр цутгуулж зоосон юм. (Сонирхуулахад, саяхан хэсэг залуус Замын-Үүдийн боомтод алтан Соёмбын хөшөө босгож урдаас орж ирэгсдэд туурга тусгаараа гайхуулахаар шийдэхдээ Эрээнд захиалжээ). 

P.S: 

ОХУ-д Петергофийн усан оргилуурын алдарт Самсоны барималыг  засварлаад (солиод биш үнэхээр засварлаад) буцааж тавихын өмнө Санкт-Петербургийн төв гудамжаар мянга мянган оршин суугчид, жуулчдын алга ташилтын дор авч явсан байна.

4 Responses to “Чойбалсангийн солигдсон хөшөө”

  1. jambaa said

    Хөшөөгөөр бизнес хийдэг Хэн нэгэн нөхөрт мөнгөний хэрэг гарчээ гэж…….

  2. jambaa said

    Улаан орсын гар хөл Чойбалсангийн хөшөөг мөнгө заран бж дахин цутгаж тавин гэдэг монголчууд ахиад хамаг хөрөнгөө хураалгаад тал нь буудуулахын цондон бх шүү:)

  3. bi said

    ene hoshoog hureldene gej neg hurliisen muuhai har ongoor tsutgaad baigaa ni erdoo taalagdahgui yum. Ug ni huuchin ehiig ni hog deer hayahiin orond zasvarlaj boldoggui baisan yum baih daa? zasah hereg baisan bol? Suh janjnii hoshoo bas muuhai har boltson baileesht. Choibalsan guaih ch yalgaa alga. Ts ts ts…. yamar hereg baina…

  4. msne said

    Хөшөөг ямар зорилгоор сольсон юм болоо. Яг л адилхан юм шиг байх юм. Хүрэл металыг нь аваад гипсэн хөшөө босгосон юм бол уу? Дараагийн дугаартаа учрийг нь тодруулж өгвөл баярлана шүү.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: