АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Чойбалсангийн хөшөөг 22 цагт авч явлаа

Posted by Бид on 2011/07/01

Тэртээ 1946 онд Монгол Улсын Их Сургуулийн өмнө босгож 65 жил хөдөлгөөгүй маршал Чойбалсангийн хөшөөг өчигдөр үдэш 22 цагийн үед буулгаж “нэгэн байгууллагын хашаа” руу авч явлаа.  Гаднах самбар дээр “хөшөөний баримлыг хүрэлдэнэ” гэж бичсэн нь худлаа. Хөшөөнөөс хэв авч түүгээр Хятадад цоо шинэ хүрэл хөшөө хийлгээд авчирч зогсоох юм.

Улаанбаатарт урьдын юм болгоныг устгасаар байна. Ноднин Сүхбаатарын хөшөөг хүрлээр бүрнэ гэж мэхлэн хашаанд аваачиж хаясаныг мэдсэн Монгол улсын Ерөнхийлөгч хотын даргыг дуудаж түүхийн дурсгалыг элдэв хуулбараар хамаа намаагүй солих ёсгүйг анхааруулсан атал одоо дахилаа.

Нийслэлд үлдсэн хуучны бүх байшинг элдвээр гоочлон буулгаж суурин дээр нь өндөр барилга зоох, хөшөө дурсгал бүрийг Сүхбаатар, Чойбалсан хоёр шиг “хүрэлдэх” тийшээгээ явж байна. Улс мөнгөтэй болохын хэрээр XX зууны Улаанбаатараас үлдэх юм алга.

8 Responses to “Чойбалсангийн хөшөөг 22 цагт авч явлаа”

  1. Anonymous said

    Энэ хүн хөшөө болон мөнхрөх ёстой хүн мөн үү?

  2. Bold said

    Чойбалсангийн хөшөө эргээд ирсэн банйа.

  3. kh-g said said

    Тэр хөшөөг нь эхлэх ч дуусгах ч хэрэг байхгүй. Сүхбаатар жанжины хөшөө яахав байж л байг монголчуудад нүгэл хийсэн биш миний өвөөг алсан тэр хүн л харин хөшөө болон мөнхөрөх нь илүү аймар байна. Магадгүй түүхийн гашуун үнэнийг дахин бүү давтаасай гээд Гитлерийн хөшөөг босгоогүй сүлд тэмдэгийг нь ч ашиглахыг цээрлэдэгтэй адил түүхийн номны хуудасан дээр тодоос тод хар өнгөөр бичих хэрэгтэй. Энэ хүний гавьяаг нь мэдэхгүй юм хөшөө нь байх хэрэгтэй ч юм уу

  4. free-liver said

    Medq, Suhbaatriin hoshoog sonin bolgoston bn lee8 mori ni dooshoo barag suutsan ch bh shig

  5. Jp-s said

    Хятадад хийлгээд байдаг нь л сонин

  6. S said

    Gehdee ter bidnii ongorson tuuh

  7. ganbaatar said

    Алуурчин Чойбалсангийн хөшөөг авч хаях л хэрэгтэй. Хүрэлдэж буцааж тавих хэрэггүй.
    Олон арван иргэнээ хороосон гэмт этгээдийн хөшөө хэнд хэрэгтэй юм бэ?

  8. Byambaa said

    УУ. Сургуулийн минь хөшөө

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: