АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Гишгэх газаргүй хүүхдүүд …

Posted by Бид on 2011/06/03

6-р сарын 1 бол Хүүхдийн баяр, бас хүүхдийн паркт очиж тоглодог өдөр. XX зууны 1960-аад оны төгсгөлөөр (хэрвээ би андуураагүй бол 1967 онд) тогтсон энэ уламжлал дөч шахам жил үргэлжилсний дараа гэнэтхэн хэдэн жил тасарснаа сэргэж байгаа нь энэ үү?

Олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” хөтөлбөр Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн нээлтийг сурвалжлахдаа шадар сайд М.Энхболдын “Би нийслэлийн Засаг дарга байхдаа Соёл амралтын хүрээлэнг шинэчлэх хөтөлбөрийг 2004 онд батлуулсан. Өнөөдөр шинээр нээгдсэн тоглоомуудыг хараад сэтгэл хөдөлж байна” гэсэн үгийг онцолж сэтгүүлч нь урьд энд тэнд дугаарлаж зовдог байсан хүүхдүүд өнөөдөр паркдаа сайхан тоглож байгааг бахдав.  Харин NBS телевизийн мэдээллийн хөтөлбөр арай өөр дүр зураг харагдаж, паркийн нарийхан төмөр хаалган дээр хамгаалагчдад хоригдсон хүмүүс дайран орж байх юм.

Улаанбаатарын орон сууцнуудын дундах хамаг тоглоомын талбайг ширхэгчлэн гарын үсэг зурж үгүй хийсэн  М.Энхболдын баясах нь аргагүй. Нийслэлийн төвийн 35,7 га газрыг “Бодь” группийн мэдэлд зугуухан хувьчлах зам шулуудсан төдийгүй Хүүхдийн паркийг устгасан нүгэл нь цайрч эхэлсэн учраас тэр. Монголын Диснейланд байгуулна гэж хөөргөн бөөн хүлээлт үүсгээд одоо нийт талбайн зөвхөн гуравны нэгд хүрэхтэй үгүйтэйд хэдэн тоглоом суурилуулсны эцэст амсуулсан хэрэг.

Үндэсний соёл, амралтын хүрээлэнг газартай нь зувчуулахын тулд эхлээд Японы “Иточу”-тай хамтарч шинэчлэнэ хэмээн хоёр, гурван жилийн турш мэхэлсэн. Хэдэн арван тэрбумын газар, барилга байгууламжийг ямар ч тендер, төсөл, сонгон шалгаруулалт, ил тод танилцуулга, хэлэлцүүлэггүйгээр “Бодь”-д шилжүүлээд нийслэлийн төсөвт юу орсон бэ? Чухам юу ч оруулахгүйн тулд 26 :74-өөр Улаанбаатар хот -“Бодь” группийн хамтарсан компани байгуулжээ. Энэ бол Энхболдын ичгүүр сонжуургүй хувьчлалын шалгарсан арга. Анх 100 хувь нийслэлийн өмч байсан “Улаанбаатар” банк, “Улаанбаатар” даатгал”,  “Тэнгэс”  кинотеатр,  бүр төрийн наадам хийдэг Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл яг энэ замаар хувьчлагдсан буюу зам нь шулуудаад байна. “Улаанбаатар таймс” сонин, UBS телевиз, “Улаанбаатар радио”-гийн шошго зүүлгэсэн барилгууд шиг  менежментийн хувьчлал гэгчээр халхлахыг оролдоо ч үгүй.  Хэт ил, хэт том газар учраас тэр.  Удалгүй Диснейландын нэртэй тоглоомуудыг өч төчнөөн сая доллараар авч хөрөнгө оруулснаар түрээ барьж “Бодь” группийн хувь 100 болно. 

Өнөөдөр хүүхдийн паркийн газрын үлдсэн гуравны хоёрыг хэн ч нэхэхээ больжээ. Энд тэндээс нь эмтэлж “ориг” Шангри-Ла (MCS), Мон-Уран,  Сөүл ресторан, бас нэр үл мэдэгдэх компанид хүртээгээд амжсан, харин үлдсэн зай талбайг “Бодь-ийн элдэв барилга байгууламжууд дүүргэнэ, гагцхүү биднийг Хүүхдийн парк ийм жижигхэн гэдэгт дасахийг л хүлээж байгаа.

Багачуудад Диснейланд нэртэй өндөр үнэтэй хэдэн тоглоом хэрэгтэй байх. Гэхдээ 1967 онд хагас сая байсан, одоо сая давсан хүнтэй болсон нийслэл Улаанбаатар хотод бяцхан төдийгүй том иргэдэд зүлэг мод, амарч  суух сандал бүхий цэцэрлэгт хүрээлэн хэд дахин илүү хэрэгтэй. Үүнийг ахмад үе маань мэдээд 40 гаруй жилийн өмнө хотынхоо төвд сэлүүхэн парк байгуулж үлдээсэн. Цагийн эрхээр хуучирч хоцрогдсон түүнийг өөд татахын оронд хэд тасчаад үгүй хийчихэв.

Энэ жилийн хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай дээр багтаж ядсан олон хүүхэд багширч өнгөрүүллээ. Гишгэх газаргүй хүүхдүүд…

9 Responses to “Гишгэх газаргүй хүүхдүүд …”

  1. UGA said

    Ха ха. “Ориг” Шангри Ла. Гоё хэлжээ. Тэр үед “Шангри Ла” барина гэж сонин хэвлэлээр баахан сурталчилж хуурч байгаа Оффис барьчихаж билээ. Би одоо сонингуудаас уншиж байсан нийтлэлүүдээ санаж байна. Үлгэрийн юм шиг Шангри Лагийн тухай. Одоо ч Сентрал Тауэрийг “Шангри Ла” гэж бид нэрлэдэг нь гоё егөө нэр ч юм шиг… Юу ч нь гоё байхав дээ.

  2. UGA said

    Үнэхээр үнэн нийтлэл байна. Загатнасан газар маажив гэгчээр. Бухимдаж буй хүн олон бий байх.

  3. eba said

    busad TVnuud NBS shig ajildag boloosoi

  4. Internews said

    Хүүхдийн паркийн газрыг дээрэмдсэн хүмүүс эргүүлээд өгмөөр юм.
    ——–
    http://www.internews.mn Мэдээллийг мэдлэг болгоно.

  5. UB man said

    Hezee negen tsagt tuuh mcs-iinhnii har nugeliig shuuh baihaa.

  6. Buhimdagch said

    Муу новшнуудыг жагсааж байгаад буудах сан. Хүүхдийн төлөө гэсэн бүхнээ устгаж гүйцсэн хүмүүс шүү дээ. Өөрсдийнх нь хүүхдүүд гадаад яваад тоглочихож байгаа юм чинь эгэл бидний хүүхдүүд тоглох үгүй нь тэдэнд хамаагүй. Өөрсдийнх нь хүүхдүүд ногоон зүлэг эрүүл агаарт хамгаалалттай байдаг юм чинь эгэл бидний хүүхдүүд гүйж харайж, тоглож наадах газартай үгүй нь тэдэнд хамаагүй.

  7. Ha ha said

    Цэрэнжав ах аа таны энэ нийтлэл яагаад News.mn сайтад тавигдахгүй байна вэ. Учир нь тэр сайт чинь Бодь группийнх болохоор тэр.

  8. Уншигч said

    Яг юу болоод газраас нь хорогдоод байсныг мэдэхгүй байсан одоо жаахан гадарлалаа. М.Энхболд гуай л газар зохицуулж сурсанаараа хийж л дээ. Шинэчлэх хөтөлбөр нь амжилттай болсон болохоор нээлтэнд үг хэлэлгүй яахав.
    Бас “Маамуу нааш ир” хөшөөний нээлтэнд оролцож харагдсан. Ая үгийг нь зохиогоогүй, бас дуучин, барималч нь ч биш хэрнээ үг хэлээд яваад байхыг бодоход бас газрыг нь шийдэж өгсөн юм болов уу. Хөөрхий, телевизээр гарах боломжийг алдахгүй л гэж мэрийж дээ.

  9. Уншигч said

    Яг юу болоод газраас нь хорогдоод байсныг мэдэхгүй байсан одоо жаахан гадарлалаа. М.Энхболд гуай л газар зохицуулж сурсанаараа хийж л дээ. Шинэчлэх хөтөлбөр нь амжилттай болсон болохоор нээлтэнд үг хэлэлгүй яахав.
    Бас “Маамуу нааш ир” хөшөөний нээлтэнд оролцож харагдсан. Ая үгийг нь зохиогоогүй, бас дуучин, баримал нь ч биш хэрнээ үг хэлээд яваад байхыг бодоход бас газрыг нь шийдэж өгсөн гэдгээрээ оролцож байгаа юм болов уу гэж бодлоо. Хөөрхий, телевизээр гарах боломжийг алдахгүй л гэж мэрийж дээ.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: