АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Худлаа ярихгүй байх …

Posted by Ажиглагч on 2011/05/23

Монголын өдөр тутмын сонинууд, дагаад сайтууд (эсрэгээр ч байж магадгүй) цөмийн хаягдлыг тойрч дахин нэг оволзов. Гаднаас цөмийн хаягдал оруулж булшлах асуудлаар монголын нэр нь үл мэдэгдэх албаны хүмүүстэй битүү хатуу яриа энд тэнд болсон тухай мэдээлэл цацагдах бүрийд ингэдэг. Төр засагт ганцаараа сөрөг TV9-өөс бусад телевиз Гадаад харилцааны яамны няцаалтыг уншихаас хэтэрдэггүй бол “25-р суваг” телевизийн өнгөрсөн долоо хоногийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг энэ сэдвийг цаг гаруй сөхөж УИХ-ын гишүүн Д.Энхбат, О.Чулуунбат, Л.Гантөмөр, Н.Батбаяр нар тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А.Ундраа, бас Цөмийн энергийн газрын бололтой нэг албан тушаалтыг оролцуулан мэтгэлцэхийг  Ням гаригт үзлээ.

Олныг шуугиулсан асуултуудын хариулт олдов уу? Үгүй. Эмнэлэгт туяагаар эмчлүүлэхэд цацрагийн хор маш бага, харин цөмийн станц дэлбэрвэл аймаар, иймээс атомын цахилгаан станц барих, цөмийн хаягдал хадгалах эсэхэд хариуцлагатай хандах ёстой, цаашид бэлтгэлтэй байх ёстой …  талаар сонслоо. Фукушимагаас хойш энэ байтугай мэдэж авсан бидэнд дэндүү чамлалттай.

Монголд цөмийн хаягдлыг булшлах сэдвээр маргаан дэгдсэн шалтгаан энэ бүхнийг мэдээгүйдээ биш, харин гадаадын хэвлэлд бичсэн тэр яриа хөөрөө болсон уу, үгүй юу гэдэгт байгаа юм. Товчхондоо, худлаа яриагүй биз?

Худал хэлсэн улс төрчдийг илчлэх нь тэдэнтэй хариуцлага тооцох бараг цорын ганц арга. Билл Клинтон Моника Левинскийтэй орооцолдоод биш, харин тэгээгүй гэж хуурахыг оролдоод огцрох дөхсөн гэдэг. “Улаанбаатар таймс” сонины пайз зүүлгэсэн байшин, газрыг хууль бусаар хувьчилсантай холбогдуулан шадар сэтгүүлчийг нь барьж хорьчихоод байхад экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр таг дуугүй суугаа нь худлаа хэлэхгүй гэснийх. Үнэнийг хэлбэл өөрөө суух аюултай учраас яалтай билээ. Л.Гүндалай гишүүн ЭМЯ-ны сайд байхдаа төсвийн мөнгө завшаагүй, Д.Идэвхтэн гишүүн Тавантолгойд лиценз эзэмшдэггүй гэхчлэн худлаа ярьсныхаа төлөө улс төрөөс арчигдаагүй нь зөвхөн Монголд байдаг гаж үзэгдэл. Эрх баригч хоёр нам 1,5 ба 1 сая төгрөг тараахаар амалснаа эвтэйхэн цайруулахын оронд “заавал өгнө” гэж дайраад Монгол Улсын төсвийг тамлаж байгаа. Ердөө 2012 оны сонгуулийн өмнө худалч нэр зүүхгүйн тулд! 

Цөмийн хаягдлыг Монголд булшлах талаар огт ярилцаагүй гэж албаны хүмүүс “хариуцлагатай” мэдэгддэг ч олон нийт, сэтгүүлчид гадаадын хэвлэлд гарсан тэр баримтуудыг няцаах баримтыг үзэхээс нааш салахгүй. “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт оролцсон тусгай үүрэгт элчин сайд Ундраа “би тийм яриа хийгээгүй” гэсэн ч энэ нь өөр сайд, дарга, албан тушаалтнууд тэгээгүй гэсэн үг хараахан биш. Гэнэт УИХ-ын гишүүн О.Чулуунбат америкчууд цөмийн эрчим хүчний асуудлаар Монголд ирэхэд нь уулзсан гэж цухуйлгаад авах нь тэр! Хожим уулзаагүй гэж худлаа хэлсэн болохгүйн тулд авсан сөрөг арга хэмжээ биз. Манай 76-аас ганцхан Чулуунбат, тэр тусмаа цөмийн эрчим хүчинд огт хамаагүй байж яагаад уригдав? Уулзалтын протоколыг үзэхсэн. “Цөмийн хаягдал хүмүүсийн яриад байдаг шиг аймаар зүйл биш, манай Улаанбаатарын утаа, ил жорлонгоос цөмийн хаягдал арав дахин бага хортой” гэсэн түүний тооцоо ямар учиртай вэ? Дэндүү хоргүй ийм юмнаас Чулуунбат гишүүн гэртээ хадгалсан ч болохнээ.

Мардайд, Дундговь, Дорноговьд уран олборлох нь өнөө маргаашгүй болж, бас атомын цахилгаан станц барихыг 2020 хэдэн он гэж аль хэдийнэ товлоод зарласан. Яриа хэлэлцүүлэг нэг их байтугай огт өрнөөгүй. Харин араас нь залгуулаад цөмийн хаягдал булшлахыг дээрх аргаараа явуулж эхэлтэл энэ шуугиан дэгджээ. Гар барьж, гарын үсэг зураагүй ч ярьж хөөрсөн баримтууд хэдэнтээ цацагдахад анхдагч эх сурвалжууд өөрсдөө дуугүй байхад өмнөөс нь няцаагаад байдаг… 

Нэвтрүүлгийг хөтөлсөн Д.Энхбат гишүүн худлаа нээрээгийн тухай хамгийн чухал асуултыг эхэн хавьд тавьсан гүйцээхийн оронд том бодлого хаялцахыг илүүд үзэв. Чулуунбат гишүүнээс бол асуугаа ч үгүй. Өөр аргагүй. Улс төрчид хоорондын “Дуусдаггүй яриа”  нэг иймэрхүү дуусдаг. Харин муу, сайн ч гэсэн сэтгүүлч хөтөлсөн бол (тэгээд улс төрчид урьдчилаад захиалчихаагүй бол) шуугиан тарьсан гаднын нийтлэлүүдийн үг, өгүүлбэрийг ишлэж, огноо, овог нэрийг дуудаж байгаад хариулт нэхэх байсан, хэрвээ мэдэхгүй гэвэл дараачийн дугаарт мэддэг хүмүүсийг оролцуулна.

Цөмийн хаягдал мэт мянга хэмжиж нэг огтлох дэндүү ноцтой асуудлаар зөв шийдвэр гаргах цорын ганц арга бол худлаа ярихгүй байх. Эхний худал дараачийн худлыг төрүүлж, тэгээд хэзээ ч зогсохгүй гинжин урвал зад тавина… Чухамдаа ийм учраас эхний худал байсан эсэхийг яг мэдэхийг хэрэгтэй.

4 Responses to “Худлаа ярихгүй байх …”

  1. bold said

    Энхбат, Чулуунбат хоёр “Нэг клубийнх” учраас …

  2. Уншигч said

    Таны нийтлэлүүдийг байнга уншдаг. Энэ удаа сэтгэгдэл бичихгүй байхын аргагүй бичлэг оруулжээ.

    “Зөв шийдвэр гаргах цорын ганц арга бол худлаа ярихгүй байх” 100 хувь дэмжиж байна. Манайхан нуудаг, илрэх гээд ирэхээр нь өөрсдөө нуугддаг, тэгээд нэр нь гараад ирэхлээр булздаг, бөөрөнхийлдөг, бүр болохгүй болохоор нь худлаа ярьдаг. АЙМШИГТАЙ. Цөмын энергийн талаар ултай суурьтай мэдээлэлгүй, ойлголтгүй байгаа болоод л “Цөмийн хаягдал хүмүүсийн яриад байдаг шиг аймаар зүйл биш, манай Улаанбаатарын утаа, ил жорлонгоос цөмийн хаягдал арав дахин бага хортой” гэж ярьж байгаа хэрэг. Эсвэл мэддэг боловч зориуд бусдад тэгж ойлгуулах гээд байна уу. Хоргүй зүйлийг бусдын нутагч мөнгө төлж булахгүй. Үүнийг мэдэхгүй байна гэхэд итгэмээргүй. Тэгэхлээр биднийг л хуурах гэж оролдож байгаа хэрэг юм даа. Хэн ч худал, үнэнийг шалгах асуултыг гаргаад ирнэ, харин асууж л чадахгүй юм даа. Хөөрхий. Гол зүйлээ хөтлөгч асууж чадахгүй болохоор, оролцогч нь ярьж болохоор дуусдаггүй тойрсон яриа болох нь аргагүй дээ. Эвий дээ

  3. ganzorig said

    Japan archaagyu dee iim baidaltai baina gej helsen.

  4. ganzorig said

    1kg hayagdal usand oroh yum bol yahchgyu geed gurduud baisan D. UNDRAA. Iim hariutslagati hyn baij iimerhyy yum yarij bolohgyu ch gej heleed avna lee. Ene hyn mergejilten mun yyyyyyyyyyyyyyyy???????

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: