АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Нурааж байна

Posted by Ажиглагч on 2011/04/26

Гадаад харилцааны яамны зүүн талд “Зориг” сангийн байрыг алгасаад шовойдог [байсан] энэ барилга их “бүтээн байгуулалт”-ын шуурганд тэссэнгүй. Би бараг мартсаныг хүмүүс санууллаа. Социализмын үед Бүгд Найрамдах Болгар Ард улсын Элчин сайдын яам ажиллаж,  өөрчлөн байгуулалтаар Хүүхдийн номын санг байгуулж оруулахад сүрхий зохиж “муурын байшин” нэрээр өхөөрдүүлсэн түүхтэй. Зах зээлээс хойш тэр цагийн  үеийн  жишгээр сэмээрхэн хувьчлагдаж (Төрийн өмчийн хорооны олонд зарлаагүй тусгай операци!) 1998 онд Ерөнхий сайд М.Энхсайхан албан тушаалаасаа буумагцаа “Премьер Интернэйшнл” компанитайгаа төвхнөсөн. Төдөлгүй худалдсан биз, Худалдаа, хөгжлийн банкных болж  804-р салбар байрласаар 2011 оны хавартай золгосон юм. Хэдэнтээ засварлагдаж уран барилгын элементүүд нь арилж гөлийсөөр өнөөдрийн хайрцган төрхийг олсон ч “хуучин бууны хугархай” гэгчээр эвтэйхэн төрхөө алдсангүй.

Энэ байшингийн  “буруу” гэвэл өөрөөсөө хэд дахин том хашаа буюу нийслэлийн төвийн сая сая долларын газартай. Буурин дээр нь тэнгэр багадсан ордон өндийнө.

20-р зууны Улаанбаатараас нүдэнд тусч үлдсэн сүүлчийн хэдэн барилгын нэг бол энэ. Бүтээн байгуулахын тулд заавал нураах ёстой юм байна. Жаахан харамсалтай.

8 Responses to “Нурааж байна”

  1. Болд said

    ХХБанкны 12 давхар шинэ оффисын барилга баригдах юм шүү дээ.

  2. archive said

    “Түүх дурсгал” эсвэл “Хотын төвийн А зэрэглэлийн байршилд суурилсан үр ашиг”. Аль нь урт хугацааны үнэт зүйл вэ?
    Шинэ бүтээн байгуулалт хийхдээ хүрвэл хоосон талбай хангалттай л их байна, ядахдаа түүхэн ач холбогдол нь энэ барилгаас бага хуучин барилгууд зөндөө л байна. Даанч …
    Шийдвэр гаргах түвшинд мэргэжлийн хүмүүсийн санал, оролцоо дутдаг, цөөн хэдэн мэдэлтнүүдийн шийдвэрээр бүгдийг шийддэг байдлын нэг жишээ байна.

  3. tmt said

    Ymar l yum bosoh bol gedeg sonin bnshu…

  4. харамсалтай said

    ямар харамсалтай юм бээ, миний хүүхэд нас. Яг ард нь байдаг цэцэрлэгт би явдаг байлаа. Тэр үед их л өвөрмөц бас өндөр гоё байшин харагддаг байсан. Манайхан нээрээ хэрэг алгаа. Юмыг арчилж тордож болно оо доо.Яагаад заавал устгаж, нурааж байдаг юм бээ. Дээрх хүмүүсийн бичсэнээс харвал их л урт удаан түүхтэй байшин байна шүү дээ. Хэрэг алга.

  5. UB man said

    Naadah chine ertnes huuhdiin nomiin san baisan tom tuuht baishin shuu. Mongoloos busad gazart tuuht baishingaa hadgalaad ulam goylj chimeed niislel hotoo uzesgelentei bolgodog getel manaid ertnii nomiin sangaa nuraaj nugel uildeh yum daa.

  6. zorigtsoc said

    нураа нураа

  7. Уг нь хөөрхөн загвартай байшин байсан юм сан.

  8. bayabaga said

    zasgiin gazariin ordnoos ch huuchin , hevleh uildveriin barilga bas baina..manaid europe uran barilga nevterch ehleh ueiin dursgal..bas hen negen ni hashaalaad avchihsan haragdsan…harin tuuh

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: