АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Одонгийн зах

Posted by Ажиглагч on 2011/03/20

Тусгаар тогтнолын одон:

Сая болсон Монгол цэргийн баярыг тохиолдуулан Монгол Ардын Намаас өөрийн дээд шагнал Тусгаар тогтнолын одонгоор хүчний байгууллагын 400 гаруй албан хаагчдыг  намынхаа “Тусгаар тогтнолын одон”, “Эх орны төлөө” медаль, “Монгол ардын нам 90 жил” медалиар шагнасан мэдээ түглээ. Эдгээрээс Батлан хамгаалахын яамны харьяа 15 генерал,  зэвсэгт хүчний жанжин штабын харьяа 35 генерал, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа 15 генерал, Цагдаагийн ерөнхий газрын харьяа 8 генерал, Тагнуулын ерөнхий газрын харьяа 7 генерал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 3 генерал, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа 3 генерал, Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа нэг гээд чөлөөнд гарсан хийгээд албан үүргээ гүйцэтгэж буй нийт 71 генералыг Монгол ардын намын дээд шагнал – Тусгаар тогтнолын одонгоор энгэрээ мялаалгав.

Улс төрөөс тэртээ хол байх учиртай,  төрд алба хашиж буй, тэр тусмаа цэрэг, цагдаагийн албан хаагчид улс төрийн намаас одон тэмдэг баярлан хүртдэг болжээ.

Тусгаар тогтнолыг МАН төрөөс илүү мэднэ. Бас төрийг ч мэднэ. Саяхан УИХ-аас тогтоол гаргаж “Тусгаар тогтнол” одон гаргасан сураг дуулдав. Үзтэл, 1911 оны тусгаар тогтнолын 100 жилд ч зориулаагүй, харин 1921 оноос тоолсон “Тусгаар тогтнол-90”  медаль юм байна. Нэг бүр нь 3600 төгрөгийн өртөгтэй 50.000 ширхэгийг түгээнэ. УИХ-ын чуулган дээр Ц.Нямдорж даналзаж “Улс төрийн хүчин байгуулагдсан  түүхэн ойтой  холбогдуулан  медаль бий болгох тухай асуудлыг хоёр нам эртнээс ярьж тохиролцсон  асуудал. Түүхийн болоод улс төрийн талаасаа ямар нэгэн маргаан байхгүй” гэжээ.

Эрх баригч хоёр нам төдөн ширхэг тийм одонг тэр тэрэнд биш, ерөөсөө ямар одон байхыг наймаалцсан тод жишээ. Монголын улс төр тэр чигээрээ одонгийн зах болсон байна.

Одонгийн ТҮЦ-үүд хүртэл байна. Ноднин хатагтай Баасан Монголын ахмадын чөлөөт холбооны дээд шагнал “Тусгаар тогтнол” одон зохиож УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга (тэгэлгүй яахав!), УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, Мөн УИХ-ын гишүүн Аюулгүй байдал Гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд нарт гардуулжээ. Дэмбэрэл дарга номхон зогсоод зүүлгэж зогсох зургийг нүдээрээ харсан даа.

Чингэсийн одон:

Ардчилсан нам адилхан “амжуулчихсан”.  Тус намын дүрмийн 9.2.2-т “ Намын дээд шагнал нь Чингисийн одон байна” гэжээ. Оочирын дарааллаар ардчилагчиддаа зүүж өгдөг.

Гэтэл төрд  бас “Чингэсийн одон” бий. Анх 2002 онд бий болгосон ба шинээр гарсан Ерөнхийлөгч өмнөх Ерөнхийлөгчөө шагнахаар тооцоолсон мэт Н.Багабанди  П.Очирбатад гардуулжээ. Харин 2005 онд сонгогдсон Н.Энхбаяр энэ “уламжлал”-ыг эвдэж хөгжмийн зохиолч Б.Шаравт олгож улмаар Багабандитай бүр тангараг тасарсан гэдэг. Харин дараачийнхийг шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Р.Гончигдоржид зүүж өгсөн.

Аль “Чингэс” түрүүлж мэндэлснийг мэдэхгүй, гэхдээ яах аргагүй давхарджээ. Ардын Нам хэл ам гаргахгүй, яагаад гэвэл … (эхний хэсгийг үз)

Мундаг утга учиртай тэр нэрсийн үнэ цэнэ ээ гэж.

Бас нэг мэдээ сонирхуулья. МАН-ын 90 жилийн ойгоор ганц Архангай аймагт гэхэд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор аймгийн Татварын хэлтсийн дарга А.Бямбажав тэргүүтэй 3 хүн, “Алтан гадас одон”-гоор 13 хүн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 20, МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнолын одон”-гоор 45 хүн, “Эх орны төлөө” медалиар 7 хүн, МАН-ын “Ахмад зүтгэлтэн” цол тэмдгээр 5 хүн, НАМЗХ-ын “Алтан од” тэмдгээр 2 хүн, МАН-ын 90 жилийн ойн медаль 48 хүн, харин салбарын шагналаар нийт 100 гаруй хүнийг шагнажээ. ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай тэргүүтэй төлөөлөгчид ирж гардуулсан гэнэ.

Намын арга хэмжээ юу, эсвэл төрийнх үү? Бид нэг хэсэг овоо төр, засаг гэж хэлж сурч байсан юмсан…

4 Responses to “Одонгийн зах”

  1. bold said

    Яг үнэн. Намын баяраар төрийн шагнал, одон медаль өгөөд байгааг ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Намын ойгоор л одон өгдөг юм бол 17 намын ойгоор бүгдээрэнгээр нь одон өгөх хэрэгтэй. Дээрээс нь намууд төрийн ордонд хуралдаад байдгийг бүр ч ойлгохгүй байна. Зүүний хүчний холбоо ч бай, ардчилсан хүчний холбоо ч бай, улаан нам ч бай, хөх нам ч бай, ногоон нам ч бай, төрөөс тусдаа л баймаар байгаа юм. Тэд хурлаа төрийн ордноос гадуур л хийдэг юм байгаа биз.

  2. kakadu said

    ха ха ха нам төр дажгүй л сонсогдож байна LOL

    • Uga said

      Чи “төр засаг” биш буцаад “нам засаг” гэдэг болоосой гэж хүсээ юу?

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: