АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Шууд”-арсан телевизүүд

Posted by Ажиглагч on 2011/03/12

Мэдээ гэж дөнгөж сая болсон биш, харин яг одоо болж байгаа үйл явдлыг шууд дамжуулахыг хэлдэг болсон өнөө цагт манай телевизүүд чадах чинээгээрээ “шууд”-арч байгаа юм. Өчигдөр Японд газар хөдөлснөөс хойш “Ийгл” ба “Шууд” телевизүүд үүрээр хэдхэн цаг “дугхийсныг” эс тооцвол зогсоо зайгүй ажиллажээ. Онцлог гэвэл үйл явдлыг Японоос биш, харин Японоос шууд дамжуулсныг тайлбарлан үзүүлж эхлээд яваандаа утсаар Японтой, үзэгчидтэй ээлжлэн холбогдсон, үе үе Гадаад яам, МИАТ, ОБЕГ-аас хийсэн сурвалжлагуудыг үзүүлж  тайлбарласан, бас Японд суугаа монголчуудыг бүртгэсэн, тэдний нэрсийн жагсаалтыг танилцуулсан, Японыг мэдэх зочдыг урьсан студийн шууд нэвтрүүлгүүд юм. Өчигдөр шөнө “Ийгл”-ийн гэнэн үзэгчийн гаргасан “нэг аймгийн нутаг дэвсгэр”-ийн маргаан өглөө гэхэд “Шууд” дээр залган үргэлжилж газар нутгаа Японд биш, харин тэр эрийг Японд өгөх хүртлээ яриа ширүүсчээ.

Өглөө бусад сувгууд ээлж дараалан сэрж мэдээ, сурвалжлагуудаа үзүүлж эхэллээ. Газар хөдлөлт, цунамын дараах цочоо аажмаар гарч байгаа болохоор өөр “шууд”-рах телевиз гарахгүй.

4 Responses to ““Шууд”-арсан телевизүүд”

  1. avtobazar said

    Интересный топик- Где-то я уже такое видел.

  2. Баяраа said

    Mуу эр дайнд хөөрнөө гэж… Энэ шуудраад байгаа телевизүүд чинь хамаг амьтанг үймүүлээд, баахан өвгөн эмгэний даралт ихэсгээд. Тэгээд ер нь бол 2 улсын харилцаанд нөлөөлөхүйц хэмжээний шуугиан тарих гол үр үндсийг нь тавьсийм бишүүү. Аливаа юмны тунг тааруулж сурмаар байна шүү нөхөд минээ!

  3. MENDEE said

    Ийм юм болсон үед манай ТВ-үүд шууд утсаар үзэгчтэй холбогдох хэрэг байхгүй байсан шүү дээ. Үзэгчтэй холбогдоод хэрүүлийн талбар л болгосон.

  4. ulamorgih said

    “Мэдээ гэж дөнгөж сая болсон биш, харин яг одоо болж байгаа үйл явдлыг шууд дамжуулахыг хэлдэг…” gj ta neg udaagiinhaa lektsen deer bidend helj baisniig tani sanaj bn bagshaa mini,,

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: