АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Баянхонгорын өргөн гудамжаар …

Posted by Ажиглагч on 2011/02/24

Хоёрдугаар сарын 20-доос өмнөхөн Баянхонгор аймагт очихдоо авсан зургуудаасаа сонирхуулья.

Төрөө дахин дээдэлж аймгийн Төр, захиргааны ордноос эхэлье. Урдаа индэртэй аймаг өөр байхгүй дээ. Тэр цухуйж байгаа яндан бол цаана нь байгаа уурын зуухных.

Үргэлжлэлийг дор дарж үзнэ үү.

Албан тасалгааны цонхоор аймгийн төв талбай сэлүүхэн харагдана. Цаахна тусгаар тогтнолын хөшөө (өндөр нь) ба Үндсэн хуулийн хөшөө (намхан нь) босгожээ. Цаадах цэцэрлэгийн төмөр хашааг дангинатал  түгжсэн байлаа.

Эрх баригч Ардын намын байр Төр захиргааны ордонтой залгаа юм байна.

Харин Ардчилсан намын байр баруун хойт талын (хар биш) цагаан  байшин.

Баянхонгор хотын тэг дундуур ийм цэлгэр гудамж явж өнгөрдөг. Жинхэнэ өргөн чөлөө!! Зарим хэсгийг аятайхан тохижуулжээ. Хоёр талын барилгууд замаасаа хол зайтай байх юм.

Төв замын дагуу автобусны төмөр буудлууд хэд хэд харагдав.  “Хоёр ПАЗ автобус явдаг” гэж хүмүүс ярих ч би олж хараагүй. Автобусууд амардаг өдөр байв уу? Аймгийн төвд таксигаар хаана ч хүрсэн 500 төгрөг, оройн цагаар км нь 500 төгрөг болж хувирдаг гэлээ.

Ийм бэлэн самбар байхад хүүхдүүд, залуучууд эрээчихгүй байж чадах уу? Чадахгүй. Харин бичлэгүүд нь нэлээд ахисан түвшнийх байсан тул би сайн ойлгоогүй.

Төв гудамжны голоор банкны, компанийн, телевизийн рекламын самбарууд үргэлжилнэ..

Бас нэг нь аймгийн төр захиргааных.

Нөгөө нь баянхонгорын христчдийнх. Бүгд халтайсан байгаа биз? Энэ аргагүй…

Хаа сайгүй уурын зуухны утаа суунаглана. Цаана нь цагаан сарын шинийн нэгний нар хардаг, бас үүрэн телефоны антенууд зоосон уул байх ёстой.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон зэргэлдээх барилгуудыг дулаацуулдаг яндангүйгээр зураглах аргагүй…

“Номун далай” цогцолбор сургуулийн өмнөх хөшөөний зургийг авахад хэнэггүй жаалаас гадна нөгөө л яндан, утаа багтчих юм.

Одоо утаанаас дээр юм үзүүлье. Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн Баянхонгор дахь салбар. ХУДС их сургуульд нэгдсэн тул МУИС-ын салбар гэсэн үг.

Сүүлийн жилүүдэд орон сууц олноор баригдах болсон байна.  Бараг айл болгон хиймэл дагуулын антенн зоодог.

Баянхонгорын хамгийн гоё барилга ХААН банкных.

Баруун бүсийн худалдааны төв ч бусдаас ялгарч байна. Улаанбаатарынхаар бол “Дүнжингарав” нэртэй битүү зах. Ялгаатай нь баянхонгорынх ашиглалтанд орчихсон.

Аймгийн спорт заалын хажууд хөл бөмбөгийн битүү талбай босгосон нь сайхан харагдлаа. Хэсэг хүүхдүүд хаалгыг нь цоожилчихоод тоглож байна.

Орон нутагт хамгийн хөрөнгө чинээтэй нь нэгдүгээрт, банк, хоёрдугаарт банк. Энд Хас банк, Мерси кор хаяа залгажээ.

Дэлхийн зөнгийн офис. Баянхонгорын төвд наасан сургалт, төсөл, тендерийн  зарууд бараг бүгдээрээ  тэднийх.

Аймгийн музей. Тэр өдөр ганцхан би үзсэн байх. Харин тэр дорожийг намайг угтаж дэвсээгүй, зүгээр л цэвэрлэх гээд гаргаад тавьсан юм байна. Музей надад төдийлөн таалагдаагүй. Ийм чамин барилгатай байж шүү.

Соого Сейкео нэртэй сургууль харагдана. Японы хөрөнгө оруулалтай юм болов уу?

“Улсын математикийн 2-р олимпиад. Баянхонгор.   996 он” гэсэн дурсгалын бололтой самбар үзлээ. Арваад жилийн өмнө тус аймгийн хувьд улсын олимпиад түүхэн үйл явдал байжээ.

Аймгийн цагдаагийн газар. Нээрээ яагаад заавал Police гэж бичдэг  юм бэ?

Эдгээр нөхдүүдийг бас Баянхонгорын цагдаа алан хядагчдыг эрэн сурвалжилж байна. Зарлалын самбар дээрх зар харагдахгүй байж магадгүй тул сийрүүлбэл “Олон улсын хэмжээнд Афганистан болон Пакистан улсын зэвсэгт бүлгийн гишүүд болох   Казахстан улсын 27 иргэн, Япон Улаан армийн  гишүүн нэр бүхий 11 хүнийг Интерполийн шугамаар эрэн сурвалжилж байна. Дээрхи Афганистан болон Пакистан улсын зэвсэгт бүлгийн 27, Японы Улаан армийн 11 гишүүн нь Монгол Улсад орж ирсэн байж болзошгүй тул уг хүмүүсийн талаарх мэдээллийг 93028870, 93145469 дугаарын утсанд мэдэгдэнэ үү. Мэдээллийн нууцыг чанд хадгалах бөгөөд бодит үнэн мэдээллийг өндөр үнээр худалдаж авна”. Намайг Баянхонгорт хэд хоноход төстэй нөхөд ажиглагдаагүй. Тааралдсан бол барьж аваад тушаачихгүй юу.

Миний араас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баянхонгорт ирж иргэдтэй уулзалт хийсэн юм. Буудалд зурагт асаатал аймгийн театрт түүний иргэдтэй хийсэн уулзалтыг орон нутгийн телевизээр шууд дамжуулж байлаа. Биеийн тамирын хувцастай бололтой нэг  нөхөр микрофон дээр ирж (дуу нь олигтой сонсогдсонгүй) “… Одоо таны хажууд сууж байгаа хүн … Батжаргал … одсон….. Тэгээд таны өршөөлөөр гарчихсан…  Манай аймагт хуулийн байгууллагад хэргийн нотлох баримт алга болж байна.. Тодорхой баримт байна…. Намайг байгууллагын дотоод хэрэгт битгий оролц гэсэн…. Намайг гомдол тавилаа 3 сар хорьчихож байна…. Хууль хэрэгжихгүй байна” гэхчлэн авч өгч байтал нөгөө шууд нэвтрүүлэг маань тасарч сурталчилгаа эхэллээ.

Шал дургүй хүрч бушуухан хувцаслаад холгүй орших аймаг театр луу явж орлоо. Танхим пиг дүүрэн…

Уулзалт бараг дуусч байлаа. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч урт төгсгөл хийхдээ “Хэд хэдэн хүний амнаас сонслоо. Танай Эрдэнэцогт сумын Засаг дарга шинэ жилээр “тэр Элбэгдорж сүүгээ уудаг юм байгаа биз, би бол үгүй” гэж даналзсан байна. Би маргааш Архангай явахдаа Эрдэнэцогтоор дайрна. Намайг тосч авах биз. Тэгээд яаж миний нүүрийг яаж харахыг нь харъя” гэв. Нээрээ яасан бол?

Баянхонгороос буцахдаа Өвөрхангайн нутагт байдаг “Монгол түмний морины “Их тэнгэр” шүтээн” цогцолборыг үзлээ.  Миний хувьд анх удаа.

Аравгар хээрийн баримлаас илүүтэйгээр ивээн тэтгэгч, хандивлагчдын нэр алдар, хандивын тоог  мөнхөлжээ. Ганц жишээ. “МИАТ-ын тэргүүн дэд захирал Ч.Хоролсүрэн”  гэдэг эрхэм 8 сая төгрөгөөр Ерөнхий ивээн тэтгэгчээр мөнхөрсөн байна. МИАТ-ын мөнгөөр үү?

Арвайхээрээс арав хүрэхгүй км-ын зайд орших гэр гуанзан хот айлд буудаллав.

Энэхүү “Зоогийн газар” нэртэй гэр тун ихэмсэг. Бараг брэнд.

Тэндээс хөдлөхийн өмнө зүүн хойт зүгт үүнийг олж харлаа. Энэ юу вэ? Арвайхээр хотын их утаа! Бид дундуур нь нэвт гарч нийслэл рүүгээ буцсан юм.

2 Responses to “Баянхонгорын өргөн гудамжаар …”

  1. mongol said

    baahan l tug, reklamnii sambaruud, harin mod zuleg nogoonii taliin um algaa, heden hatsan modiig es tootsvol. anhaarah um mon ch olon baina daa, sanaa baivch sachii hurehgui um daa bid.

  2. hm said

    ene utaa hodoo ch baidag asuudal yum baina. Aimaguud salhinii turbin tavij uzvel yadgiin bol?

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: