АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Сүхбаатар аймгийн төв нэг иймэрхүү …

Posted by Ажиглагч on 2011/02/12

Энэ сарын эхээр Сүхбаатар аймаг ороод ирлээ. Ажлын завсраар зургийн аппаратаа халааслаад гадагш гарч аймгийн төвийн төв хэсгийг тойрч хэдэн зураг дарсан юм.

Баруун-Урт хот буюу албан ёсоор Баруун-Урт сум өөрийн гэсэн Сүхбаатарын талбайтай. Арваад хоногийн дараа энд жанжин Сүхбаатарын нэр хүндийг хамгаалсан сүрт цуглаан нүргэлж уурлаж хилэгнэсэн сүхбаатарчуудаар пиг дүүрэхийг яаж мэдэхэв. Талбайн хойно мэдээж аймгийн Төр, захиргааны ордон сүндэрлэнэ. ↑

Дахиад баахан зураг бий. Үзээрэй.

Талбайн зүүн урд талд (аймаг шигээ наран ургах зүгт гэсэн үг!) аймгийн Ардын Намын байр сансар өөд тэмүүлэн сүндэрлэжээ. Энд байрладаг Dream үсчин нам бус, харин Kiss FM 103.1 радио “дайчин зэвсэг” байж мэднэ. Урдаа 6 ширхэг тугаа намируулсны зарим нь бага зэрэг гудайжээ. 2009 оны орон нутгийн сонгуульд ялагдсаных биз. ↑

Харин чанх харалдаа талбайн баруун урд талд одоо аймагтаа эрх барьж буй Ардчилсан нам байраа эзэлжээ. Зургаан ширхэг туг нь тэв тэгшхэн. Ингэж бие биенээсээ хараа салгадаггүй эрх баригч хоёр нам 2012 онд байр сав шигээ “үл хөдлөх”  нь гарцаагүй. Өрөө ч үгүй жижиг намуудад (Сүхбаатарт хэрвээ байдаг бол) шанс байхгүй. ↑

Ноднин Сүхбаатар аймагт их бүтээн байгуулалт оволзжээ. Хамгийн цуутай нь жанжны талбайн урд босгосон электрон самбар.  Ноднин Өмнөд Африкт болсон дэлхийн хөл бөмбөгийн аваргыг сүхбаатарчууд энд цугларч үзсэн юм байна. Бусад үед зарлалын төв самбар. Цагийн тариф 1500 төгрөг гэнэ. ↑

Харин аймгийн хамгийн аварга бүтээн байгуулалт бол худалдааны гудамж. Улаанбаатарынхаар бол Жуулчны гудамж, Москвагийнхаар бол Арбат. 2009 оны орон нутгийн сонгуулиар гарч ирсэн шинэ Засаг дарга Ж.Батсуурь үүнийг сэдэж, аймгийн газар шороог ухаж зөөдөг компаниудтай “тулж ажилласны” ачаар хөрөнгө мөнгийг босгож чаджээ. ↑

“Номин супермаркет” зөвхөн Улаанбаатарт байдаг юм биш. ↑

Худалдааны гудамжинд эгнэсэн олон дэлгүүрийн нэг. “Жавхлант” нэрэнд сүхбаатарчууд онцгой дуртай санагдав. ↑

Бас шарга гэдэг үгэнд.  Учрыг лавлахад тус аймаг анх “Жавхлант шарга” нэртэй байжээ.  ↑

Ерөнхий сайд Жигжиджав Сүхбаатар аймгийн бас нэг бахархал тул энэ цэцэрлэгийг зориулжээ. Хичээлийн цаг болоод ч тэр үү цаадах хүүхдийн тоглоомууд хов хоосон. Зуны үдэш энд хичнээн сайхан байдаг бол… ↑

Шинээр босгосон орчин үеийн сагсан бөмбөгийн талбай. Хэзээ нэгэн цагт “Сүхбаатарын хувьсгалчид” ч юм уу лигийн мундаг баг гарч ирээсэй. ↑

“Сүхбаатарчууд анх энд ардчилалд нэгдэв. 1990 оны 1-р сар” гэж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан хөшөөн дор бичжээ.  Энд цуглараад Сүхбаатарын талбай руу хөдөлсөн болов уу.  ↑

Баруун-Уртад нэгдүгээр давхрын өргөтгөл эхэлжээ. Одоохондоо хажуулдсан шатнаас хэтрээгүй байна. ↑

“Хүүхдийн төлөө хэлтэс”-ийн овоо том барилга. Хүүхдүүд яваад ороход тосч авдаг,  даарч хөрсөн бол дулаацуулдаг, орон гэргүй бол хонуулдаг байх даа. Өөр яах ёстой гэж?  ↑

Хэдийгээр хоёрдугаар сарын 10 болсон  ч энэ хос золгож дуусаагүй, бяцхан охин нь залхсан байртай дагаж гэлдэрнэ.  ↑

Дараачийн гудамжинд дахиад тааралдав. Охиноо дундаа оруулж хөтлөөсэй билээ. “Хүүхдийн төлөө газар”-т дуулгахсан ↑

Ардын нам энд бас ард түмнээ утсаар “чагнасаар” байна. ↑

Аймгийн төвд хамгийн сайн хөгжсөн бизнес бол шатахуун бөгөөд шатахуун түгээх станцууд барууны стандартад хэдийнэ хүрчээ. Энэ фонон дээр эртний ЗИЛ-130 тааруухан харагдана. ↑

Байшин барилгуудын дээгүүр нээх гоё дээвэр хараад нээх хөөрхөн ордонг төсөөлөн булан тойрвол Жаст ойлын колонк угтах юм. Хэрэг алга. ↑

Дорнодоос ирсэн нэг нөхөр “Сүхбаатар бол манайхаас хараат аймаг.  Яагаад гэвэл эрчим хүчээ манай Чойбалсангийн цахилгаан станцаас өндөр хүчдэлээр авдаг” гэж сүхбаатарчуудыг даапаалж (мэдээж тоглоом шоглоомоор) билээ. Бас гурил авдаг гэж нэмэх хэрэгтэй. Нотлох баримт нь энэ.  ↑

Яасан гоё өнгөөр будсан барилга вэээээ? ↑

Сүхбаатарын цав цагаан таксинууд хаа сайгүй зогсолдоно. ↑

Содон барилга. “Digital Photo-той модон байшин” гэхэд бүгд олно. Даанч орж амжсангүй. ↑

“Улаанбаатар хотоос мэргэжлийн гутал засвар, савхи будагч, алт мөнгөний дархан ирлээ” гэсэн зарлал наажээ. Гутал, савхи яахав, харин тэр “алт мөнгөний дархан” гуай Сүхбаатар аймгийг яаж аймшиггүйгээр зорьдог байна аа? Дарьганга хийц гэжсонсоогүй юм уу! ↑

Аймгийн музейг яаран сураглаж очлоо. “Угсаатны зүйн музей” нэртэй ажээ. Даанч гаднаасаа музей гэж хэлмээргүй уйтгартай барилга. За тэр яахав, сүхбаатарын дархчуудын бүтээл хаана байна? ↑

Үзлээ. Алт, мөнгөн эдлэл, хэт хутга, хөөрөг, дөрөө, сийлбэр … гээд гайхалтай юмнууд үзлээ. Даанч “Ах аа, зураг авч болохгүй” гэж тайлбарлагч хэлэх хүртэл ганц кадр дарж амжсан маань энэ. Түвшинширээ сумын Монхоорой гэдэг хүн 1981 онд бүтээсэн модон оёдлын машин. Саваагүйтэж байж эмээгийнхээ оёдлын машиныг эвдчихээд, нэгэнт эвдсэн юм чинь гээд “бүрэн задаргаа” хийгээд яг дууриаж урласан, зүү нь хүртэл модон гэнэ. ↑

Бурханы шашны сургалттай “Баян эрхт” дээд сургууль цоожтой байв. Өнгөрсөн өвөл лам багш нь “манайх байргүй боллоо, хоёр гэр хэрэгтэй, сүсэгтэн олон минь туслаач” гэж зурагтаар яриад байсан. Ямар учиртай юм бол доо, хөөрхий?  ↑

Баруун-Уртад хятад, солонгос хоолны хаяг надад тааралдаагүй. Харин “Русская кухня” байгаа нь тохиолдол уу? ↑

Тохиолдол биш ажээ. Тэртээ 1971 онд “Монгол ардын хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан Зөвлөлтийн ард түмнээс Монголын ард түмэнд бэлэглэсэн иж бүрэн сургууль” (ханан дээрх дурсгалын самбарт тэгэж бичжээ) 40 жилийн дараа шинэ юм шиг харагдлаа гэвэл хэтрүүлэг болно, гэхдээ Баруун-Уртын хамгийн том, бас хамгийн сайн барилга хэвээрээ. Тэгшхэн,  тэвхийсэн, цэмцгэр …  ↑

Тэгвэл энэ ямар байна? Манайхан хэзээ хойно босгосон байж таарна. ↑

Сүхбаатар аймаг бол “Монос”-ын төрөлх нутаг. Нутагтаа босгосон “бүтээн байгуулалт” нь дажгүй харагдана. “Эрүүл мэндийн супермаркет” гэдэг бол  үнэндээ том бөгөөд боловсондуу аптек юм.  Ер нь Сүхбаатар аймаг  маш олон эмийн сантай шиг санагдав.  ↑

“Сэтгэлийн хадгаламж” нэртэй Хүчирхийллийн эсрэг төвийн байрыг өөд татахсан.

Аймгийн хөгжимт драмын театрын хуучин барилга хөсөр хаягджээ … ↑

Харин “Жаахан шарга”-аар нэрийдсэн театрын шинэ барилга нүсэр том хэрнээ ямар ч “уран барилга”, эв хав, хэлбэр алга. ↑

Театрын үүдэнд нэгэн дууны хөшөө босгожээ. “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд Жамсранжав агсны дуулдаг “Ганган байгалийг тольдуулсан. Гангын нуур нь цэлгэр дээ … ” нээрээ Сүхбаатарынх.  ↑

Баруун-Урт сумын “Тэмүүлэл” цогцолборын ядарсан барилга. Гэхдээ адгийн муухай биш ээ. Энэ сургуулийг төгссөн мянга мянган хүний сэтгэл зүрхэнд зураастай байгаа. Засаж тордоод байлгаасай.  ↑

Ийм жавхаатай жаалууд энд сурдаг… ↑

Аймгийн зүүн хойхно харагдах нэгэн өндөрлөгт (“Цайрт минерал”-ын хандиваар тохижуулсан) гарч хотыг тольдлоо.  ↑

Утаа бол зөвхөн Улаанбаатарын асуудал биш болжээ. ↑

43 Responses to “Сүхбаатар аймгийн төв нэг иймэрхүү …”

  1. Suvd-Erdene said

    Сайн байна уу жавхаатай СҮХБААТАРЧУУДАА,

    Хотын нэгэн би Сүхбаатар аймгийн талаар ойлголт үгүй ба тэндэхийн хүмүүсийн очих дуртай газрууд, томоохон худалдаа, үйлчилгээний байгууллагууд юу байна гэдгийг мэдэх сонирхолтой байна.
    Та бүхэн томоохон хүнсний дэлгүүр, зоогийн газар, зочид буудал, хувцасны дэлгүүрийн нэрийг доош дараалж бичиж өгөөч? Бас хаана, аль баг, суманд байршилтай болохыг хэлж өгнө үү.

    ТА бүхэнд маш их баярлах болно.

  2. сайхан нийтлэл байна. Одоо аппаратаа сайн цэнэглээдилүү батерей илүү мемори аваад ахиад нэг зочлоорой энэнээс хойш их ч юм өөрчлөгдөж их ч юм нэмэгдсэн.

    • Suvd-Erdene said

      Сайн байна уу,

      Та Сүхбаатар аймгийн томоохон худалдаа, үйлчилгээний байгууллагуудын талаар надад мэдээлэл өгч болох уу?
      Би өөрөө хотын хүн, судалгаа хийх хүсэлтэй байгаа юм.
      таныг туслана гэдэгт итгэлтэй байна.
      Баярлалаа.

  3. Anonymous said

    Сайхан нийтлэл байна. Одоо аппаратаа сайн цээглээд илүү батерей мемори аваад ахиад нэг очоорой энэнээс хойш их юм өөрчлөгдөж их ч юм нэмэгдсэн

  4. Anonymous said

    ulaml hogjij bga ter teatr bvvr goe kino teatr bolspn surgiuli bvvr goe bolson hudlaa ingej muulah shaardlaga bsiin muu

  5. Anonymous said

    vnheer goe haragdaj bn

  6. Anonymous said

    за уучлаарай. Би Сүхбаатар аймагт төрж өссөн хүн байна. Энэ зурагнууд бол 2 эсвэл 3жилийн өмнөх зурагнууд юм шүү. Одоо бол энэнээс маш их зүйл өөрчлөгдсөн. Энэ зурагнууд дээр дурьдсанчилан саяханы зураг лав биш байна. Бараг 3жилийн өмнөх зураг.!!!

  7. Anonymous said

    Гярхай байна аа. Сайхан нийтлэл болжээ. Тэр шүүмжлээд байгаа хүмүүс харин сонин байна. Дахиад нэг уншаач!!!

  8. Anonymous said

    bayrlalaa. shan medeelel bn. nur ih buteen baiguulalt hiij bui humuustee amjilt husie.

  9. Bazaraa said

    Unshaad uur hureed bsn chin tawigdaad udsan medeelel bna. Odoo bur goyo bolood bgaan baina lee

  10. Anonymous said

    huuchnaa boduul hogjijee nutag min

  11. aagii said

    odoo bol manai aimag yostoi goy bolson bgaa ene chn ali terteeh 2009 onii zurag bn 5han jiliin dotor manai aimag ulsiiin niislelees dutahaargui saihan bolson bgaaa

  12. Anonymous said

    mash sonirholt bla hodooni aimag gehed goy hogjil sait tom aimag bno

  13. enkhjargal said

    хамгийн чухал өүлэн эхийн хөшөөг бүтэн авчихгүй яавдаа .их бүтээн байгуулалт хийлгэсэн батсуурь даргадаа ба\ярлалаа яг сүхбаатар аймагт очсон мэт санагдлаа гоё байнаа. цаашид хүчирхийллийн эсрэг төвийн байрт арга хэмжээ авах байхаа.цагийн хахир хатууд малчиддаа анхаарал сайн тавж өвс тэжээлээр нь хангаж баймаар байнаа энийг аймгийн засаг дагрга анхааралдаа авна байхааааа.

  14. ganaa said

    za yoostoi hudulmur setgel gargasan saihan medeelel bna amjilt bas bayarlalaa . sukhbaatarin talarhi medeelel awla brag ochod uzjihle
    tsaashda bas busad aimguudinhiig bas ingewelch ….

  15. Anonymous said

    Шашины сургуулийн барилгыг нь Батсуурь нь булаагаад авчихсан гэсэн. Бурхан түүнийг цээрүүлэх байхдаа

    • Anonymous said

      bulaaj avah gj tiim zuil bj bolohgui shuu dee. uchir yuug sain oilgoj uhaj medeegui baij huniig ingej dord helj bolohgui shde. Ih buteen baiguulaltiig hiik nutag orniihoo tuluu zutgej yvaa hun.

  16. Ийм сайхан ойлгомжтой мөн тайлбартай мэдээлэл хүргэсэн таньд баярлалаа. Нөгөө фото сурвалжлага гэдэг л энэ дээ. Баруун Урттай танилцчихлаа.
    Халзан сумын тухай богино өгүүлэл сонирхвол ийшээ орж үзээрэй
    http://ulaanbulan.blogspot.com/

  17. яг л нутагдаа очсон юм шиг гоё нийтлэл болжээ.

  18. zulaa said

    Сүхбаатарын 70 жил маш гое болсон шүү.Ард гүмэн их бүтээн байгуулалт хийсэн байсан шүү. Улам хөгжих болтугай.

  19. zulaa said

    зулаа Сүхбаатар аймаг 70 жилээ угтаж маш их ажил хийж сайхан болсон байлаа шүү. Батсуурь даргадаа илүү ихийг бүтээн байгуулаарай гэж хүсэн ерөөе. Урагшаа

  20. asure said

    ene heden onii zurag ve ta bodvol 70 jileer irsen baih gej naidaj bna. tes uur orchin ugtsan baih. harin 4 jiliin daraa yamar saihan hugjsun baihiig ta taashgui

  21. Нутгаа өмөөрсөн нэгэн said

    Чамайг сайн нийтлэлч гэж хэлэхгүй ээ гэхдээ алдаа дутагдлыг хэлсэн нь сайн байна.Мэдээж миний нутгаас долоон дор аймгууд цаагуур чинь хог нэгээрээ байгаа.Миний төрсөн нутаг шиг сайхан нутаг байхгүй мэдэв үү харин нутагтаа юм хийж чадахгүй дуракууд уншвал сайн байна.

  22. Энэ нийтлэлийг бичсэн хүнийг 07 сарын 28, 29-нд Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, мөн Их хурд наадмыг ирж үзэхийг уръя. Энд дарсан зурагнуудаа та дахин авах гэхэд барилгуудаа танихгүй байх. Учир нь энэ зураг дарагдсанаас хойш 1-хэн жилийн дотор Баруун-Урт хотод асар их өөрчлөлт хийгдэж, их бүтээн байгуулалт өрнөж байна. Таныг Зүүн бүсийн аймгууд төдийгүй бусад бүсийн аймгуудаас Баруун-Урт хот үсрэнгүй хөгжлөөрөө гайхуулна гэдэгт итгэлтэй байна. Дашрамд Ж.Батсуурь даргадаа энэ бүх ажлыг амжуулж биднийг тав тухтай орчинд амьдруулах бүхий л зүйлийг хийж байгаад баярлалаа.

  23. davaa said

    huuye ene zurag avsan hun ni suhbaatariig jaahan doosh ni hiih geed bga yum shig sonin sonin tailbar bichtsen Jishee: Харин “Жаахан шарга”-аар нэрийдсэн театрын шинэ барилга нүсэр том хэрнээ ямар ч “уран барилга”, эв хав, хэлбэр алга. ↑” chamd ev hav helber ni hamaatai yu? sonin yum bichdeg gar ve enenees zunduu olon jishee bna

  24. tuul said

    Сүхбаатар аймгийн Засаг даргын нарийн бичиг иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэж чаддаггүй юм байна

  25. Tamiraa said

    Би Сүхбаатарт очиж үзээгүй л дэ. Гэхдээ сая бараг л очсон юм шиг, очиход өмнө нь очиж байсан юм шиг нэр усыг нь хэлхээр боллоо. Ингээд нэг аймагт оччихоод ирлээ гэж кккк

  26. Su Oyuka said

    nutagtaa ochoogui udsan yumsan. ochson yum shig l bolloo. aimag maani jaahan uurchlugdjee. gehee tanii ochij zurgiig ni avaagui heseg gazar bas zunduu bga bh tiimuu. tand amjilt husie. jaja jaja

  27. ebi said

    saixan zuraglal, niitlel baina. nutagasaa garaad 5jil boljee. ochood irsen ym shig sanagdlaa. bayrallaa

  28. kkkkkkk said

    ooroo sukhbaatariinh bololtdog ooo

  29. burneebaatar said

    dajgui gazar baidiin bna oo

  30. nomiko said

    uneheer ih taalagdlaa

  31. gerel said

    muuu aimag maani yag heveeree bh shivdeeee

  32. Энэ чинь миний нутаг. Тайлбарууд нь ёжтой гэсэн ч таалагдлаа…

  33. kh-g said said

    Би дорнод аймагт амьдардаг аймгаа яг ингэж дүрсэлмээр санагддаг юм. Та манай аймагт ирээрэй таны дүрслэл бас ёжлол их таалагдлаа.

  34. Сайнзаяа said

    Сайн байн уу? таны энэхүү миний ажиглаагүй байсан мэдээллүүдийг өгсөн блогоор анх удаа зочиллоо. Үнэхээр их таалагдлаа. Би сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг, таниас суралцах эрдэм зөндөө байна. Таньд баярлалаа. 2011.03.28 12:28pm

  35. zulaa said

    tiim shu suhbaatar aiamgtai barag taniltschihlaa tanii uran buteeld undur amjilt husii

  36. Jaki said

    Onoch ugseer
    Olj bichjee
    Unshihad hurtel
    Uramtai baina shuu

  37. ganbaatar71@yahoo.com said

    сайн байна уу. Таны нийтлэлийг уншлаа. Хэнтий аймагт танилцсанаас хойш таны цахим хуудсаар зочилдог болсон шүү.

  38. hm said

    aimgiin tovuudeer yavsan zuraglaluud ih goyo sanagdlaa. keep ’em coming!

    ter huchirhiilliin esreg toviin baishin neeree yamar aimar haragdaj bainaa yadaj gadaad ongiig ni budaad ayataihan bolgochihoosoi. Huuchnii barilguudaa tordood avbal teruuhendee l hoorhon hiits durtei yum daa, dandaa dorvoljin box-nuud baisnaas.

  39. Zochin said

    Tailbaruud ni goyo yum baina

  40. Unshigch said

    hodoo oron nutgiin dur torhiig haruulsan tun bodittoi zurguud olj uzlee, mash sonirholtoi bailaa, ih bayarlalaa.

  41. tumurkhuyag davaadorj said

    Гайхалтай сайхан нийтлэл болжээ. Яг л Сүхбаатар аймагт очсон юм шиг санагдлаа.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: