АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Швейцарь (голдуу автобусны цонхоор)

Posted by Ажиглагч on 2011/02/05

Нэгдүгээр сарын сүүлчээр миний бие “Ил тод байдал” сан ТББ-ынхаа шугамаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Швейцарийн холбооны улсад хийсэн ажлын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж тав хоног яваад ирсэн юм.  Төрийн ил тод байдал, төсвийн нээлттэй байдал, хариуцлагын чиглэлээр ажиллаж байгаагийн хувьд швейцарын шууд ардчиллыг газар дээр нь үзэж хэдэн чухал санаа олж авлаа. Зарим шинэ арга, зарчмыг би өөрөө зохицуулагчаар нь ажилладаг “Иргэд төсвөө хянана” сүлжээгээр  дамжуулан нэвтрүүлж үзнэ дээ.

Айлчлалын талаар дагалдаж явсан телевиз, сонины сурвалжлагчид өдөр өдрөөр үзүүлж харуулсан ба одоо араас нь гүйцээн тайлбарлаж (миний ярилцлагыг хүртэл багтаажээ) байгаа. Иймд албан ажлыг орхиж гурав хоногийн турш төлөөлөгчдийн хамт Швейцарийн хэдэн хотын хооронд явахдаа автобусны цонхоор голдуу авсан хэдэн зургаа тайлбартайгаар нийтлэв.    

 

Үргэлжлэлийг дор үзнэ үү.

Швейцарийн хөдөө нутгийн цэмцийсэн байшингууд ингэж харагдав. Зун тийшээгээ хачин сайхан ногоон зүлэг, цэв цэнхэр нуур толиорч альбоманд ордог байж таарна ↓  

Швейцарийн тосгоныхон мэдээж дан “хаус”-уудтай ↓

 

Ихэнхдээ өндөр нам уулс бүрхсэн 41 мянган кв.км нутаг дэвсгэр дээр (манай хамгийн жижиг Сэлэнгэ аймагтай яг тэнцүү) бараг 8 сая хүн ингэж л багтдаг байх ↓

Замын хажуугаар усан үзмийн талбайнууд үргэлжилнэ. Зай завсраар нь өөрсдөө амьдардаг ↓ 

Аргау мужийн музейд үзсэн дундад зууны нэгэн зургийг оруулахгүй байж чадсангүй ↓

XXI зууны Швейцарийн хотуудын дүр зураг тэр чигээрээ дундад зуун… ↓ 

Замын нөгөө тал руу харахад бас л дундад зуун … 

Хотын төв хэсэг арай “дээр” … ↓ 

Эргээд санахад миний нүдэнд нэг ч өндөр байшин тусаагүй. Цорын ганц удаа “бүтээн байгуулалт”-тай тааралдсан маань энэ ↓ 

Жижиг хотын гудамжнууд цэвэрхэн, нам гүм, бас жаахан уйтгартай … ↓ 

 

Хог шүүрдэж хамаад өөртөө хураадаг бяцхан машинууд гудамжаар робот адил ийш тийш “сэлгүүцнэ” ↓

Тэгснээ явган хүний зам дээр гарчихлаа ↓

 

Автомашинтай холбоотой хэдэн зураг. Эхлээд швейцарь маягийн авто осол тааралдав ↓    

Бас нэг сонин зураг. Хуучин машинуудыг хавтгайлдаг газар. Одоо цааш муухай зураг тавихгүй ээ ↓   

Байшин дүүрэн машин. Боловсон зогсоол юм гэнэ ↓

Явган гарцыг  манайд ингэж тод өнгөөр ялгамаар юм ↓  

Үнэхээр тэгмээр юм байна ↓

Хотын нийтийн тээвэрт газарт наалдах шахсан намхан тавцантай автобуснаас гадна Монголд байхгүй төмөр замаар явдаг трамвай их ашигладаг. Буудлууд нь нэвт харагддаг ханатай тул цэмцгэр, наад цаадахыг харахад саад болохгүй, аюулгүй ↓   

Замд тааралдсан бас нэг “шилэн” буудал ↓ 

Өөр нэг буудал харин битүү юм. Айлын байшингийн дэргэд учраас тэр биз. Гэхдээ чиглэл, цагийн хуваарыг ширхэгчлэн бичжээ ↓

Буудал дээрх электрон самбар ямар трамвай хэдэн минутийн дараа ирэхийг минутийн нарийвчлалтайгаар харуулжээ. Ёстой л нөгөө “Яаж ингэж мундаг мэдэж байна аа?” ↓

Харин трамвай доторх электрон дэлгэц хэдэн минутийн болоод дараачийн буудалд хүрэхийг хэлж өгдөг. Улаанбаатар хотынхоо нийтийн тээврийг өөрийн эрхгүй дурсав ↓ 

Гуравдахь өдрийн дараа Ерөнхийлөгчийн айлчлалын багийн үндсэн хэсэг Давосыг зорьж харин бид Монгол руугаа буцлаа. Шууд Берлинд ирж МИАТ-ийн онгоц нисэх хүртэлх хэдэн цагт амжин хотын төв рүү орж хооллоод буцахдаа авсан зургууд “Нэгдүгээр давхрын өргөтгөл хаана байна?” гэсэн сэдэвтэй.

Берлинд миний үзсэн гудамжинд зам руу харсан орон сууцны нэгдүгээр давхар манайхтай адил тэр чигээрээ үйлчилгээ хэрнээ огт өргөтгөж сунгаагүй байх юм! ↓

Сунгаагүй … ↓

Энэ бас сунгаагүй… ↓

Энд ч бас… ↓

 

Ханан дээр эрээчдэг нөхдүүд Германд ч байдаг аж, гэхдээ нэгдүгээр давхраа сунгадаггүй. (“Яаж чадаж байна аа!”) ↓

Берлины “Тегел” нисэх буудлаас Улаанбаатар хүртэлх 6193 км (Нью-Йоркоос 194 км-ээр ойр ажээ)  замыг найман цаг нисээд утаатай ч гэсэн Улаанбаатартаа буухад сайхан байлаа ↓

Уг нь овоо хэдэн чухал зураг  авлаа гэж бодсон чинь ихэнх нь  фокусгүй гарсанд жаахан харамсаж байна. Жишээлбэл, Швейцарьт замын хажуугийн хашааны доторх зүлгэн дээр дэг журамтай бэлчиж харагдсан цалин цагаан хэдэн хонь…

4 Responses to “Швейцарь (голдуу автобусны цонхоор)”

  1. tuvshuu said

    Mash goe photo niitlel bna. Switzerland ch goe oron shuu. Gudamj talbai ni nam gum neg bodliin uitgartai ch yum shig ugui ch yum shig goeoo goe

  2. Zochin said

    Yasan goyo zurag ve? Amjilt husii

  3. zaya said

    Swiss-ch yag ulgeriin oron shig yumaa. Baga bhad unshdag bsn ulger deer gardag tosgon shig haragdaj bn. Taivan gazar bololtoi. Ih sonirholtoi temdeglel bailaa.

  4. Gee said

    Гоё “тэмдэглэл” байна. Төсвийн ил тод байдлыг хангах тал дээр таныг ажиллаж байгаад таатай байна.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: