АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

www.open-batbold.mn

Posted by Ажиглагч on 2011/01/19

Засгийн газрын сайт шинэчлэгджээ. Үнэхээр гоё тансаг харагдах мөртлөө тун цэгцтэй болсон байна. Энэ хоёр шинж сайтуудад хослоно гэж бараг үгүй. Тэгвэл www.open-government.mn чаджээ. Нэвтэрч ороход тэргүүн нүүрний тэргүүн зурагнаас Ерөнхий сайд ёс төртэйгээр зугуухан дөхөж нүд баясгах ба нэгэн зэрэг хөгжим, хөгжмийн араас Ерөнхий сайдын дуу хоолой сонор мялаана.  Цаашаагаа тоочоод баршгүй арвин мэдээлэлтэй хэрнээ гарчгийг хөөж цэсийг дагахад төөрөхгүй… 

Харин тэргүүн нүүр тэр чигээрээ С.Батболд ажаамой.

Хэтрүүлчихэж. Ганц Б.Болд хэмээх эр С.Батболдын ажлыг магтан сайшаасныхаа ачаар эндээс ард түмэндээ хандах эрхийг олж авчээ.  Бусад хүмүүс Батболдын удирдлагаар, Батболдтой хамт, Батболдын дэргэд, Батболдын гараас…

Ажаад байхнээ төр, засгийн вэб сайтууд өнөөдөр төр засаг, яам газрынхаа үйл ажиллагааг сурталчилж таниулахаас хэдийнэ давж бүх төрөл, жанраар нийтэлж нэвтрүүлдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болжээ. Шинэ оны өмнөх үдэш Ерөнхий сайдын МҮОНТ-д өгсөн ярилцлагын бичлэг www.open-government.mn дээр ухуулах хуудас мэт хадаастай. Араас нь бусад бичлэгүүд. УИХ-ын байнгын хорооны хуралдаанаас сэтгүүлчдийг түлхэж гаргасан ч тэдгээр хуралдааны тухай албан мэдээ биш, уран сайхан бичлэгтэй сурвалжлагууд www.open-parliament.mn дээр нийтлэгдэж байна. Мэдээж ордны “найдвартай” сэтгүүлчид бичсэн. Араас нь сэтгэгдлийг хаачихдаг учраас амар жимэр.  

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиар  Төрийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон ч лав хязгааргүй эрх чөлөөтэй (энэ ойлголт төр засагт ч хамаатай ажээ) Интернэтэд хэрэгжихээсээ өнгөрсөн.  За яахав, улаан цайм хэвлэлгүй юм даа гэж бодтол Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хэвлэл мэдээллийн албанаас эрхлэн “Шинэ цаг” нэртэй сэтгүүл гаргаад эхний хоёр дугаарыг  www.open-government.mn дээр .pdf хэлбэрээр тавьчихжээ.  Бүр цаасан дээр хэвлүүлээд номын дэлгүүрт зарж байна.

Хавтсан дээр нь бас  л Батболд.  Путин азтай золиг юм аа…  

9 Responses to “www.open-batbold.mn”

  1. comment said

    bi huwidaa uls tor uul n sonirhdoggui l dee gehdee sonsood ajiglaad bhad eronhii said hun iim l baih estoi bolow uu gj dugnej bn. Busad ih huraliin gishuud maani ch arai l bh shig sanagdaad bgaa yum.

  2. ter oyunchimeg chini setguulchdiin tomiloltiin mungiig uguhgui buun yum bolson doo. USA, Kanad yavahad

  3. setguulch said

    Uneheer mergejliin tuvshind hiisen chadvarlag site bn Mongolchuu maani sain ajillaj setgej bgaad bayarlaj bn Amjilt husie!

  4. setguulch said

    Uneheer mergejliin tuvshind hiisen chadvarlag site bn shude sain ajillaj setgej bgaa humuusee demjij baida Mongolchuudaa!

  5. Bold said

    Индүү залгахаар л Энхбаяр гэдэг шиг юм.

  6. Хошин шогийн мэдрэмжтэй хүн санааг нь гаргаж, дизайныг нь хийсэн гэж бодно. Ялангуяа эхний дугаарын нүүр зураг болон зурагны хажуу талын гарчиг (“ХҮНИЙ ХӨГЖИЛ САН-гийн мөнгө иргэдийн амьжиргаанд дэм болж, гарт баригдав”)сайхан таарсан байгааг та нар анзаарсангүй юу?

    Ерөнхий сайд С. Батболд нь Монгол Улсын иргэн мөнөөсөө мөн юм чинь ХХС-аас хувь хишиг хүртэх эрхтэй бөгөөд тэр хишиг нь түүний амжиргаанд ДЭМ болж, тэр мөнгөөрөө сайхан малгай авч өмссөн байна. Тэр нь гарт нь баригдаад гэгээн дүр нь аз жаргалаар гийж байгаа биш үү?

  7. Үнэн said

    Яг ч Сү.Батболдын хийсэн ажил ч биш л дээ. Мань хүн мэдээчгүй байгаа аягүй бол. Харин Ерөнхий сайдад далдаганадаг хүмүүсийн хийсэн ажил гэдэг нь илт байна. Ялангуяа тэр ЗГ-ын хэвлэлийн албаны дарга хүүхэн Оюунчимэгийн хийсэн ажил болов уу. Яагаав ММ агентлагт байсан хүүхэн. Тэр л ингэж дарга нарт долдойддог хүн байгаа юм. Нээрээ саяхан ерөнхий сайд Батболд Орост айлчилсан даа. Тэр үеэр ерөнхий сайдыг дагаж явсан нэг гишүүн сэтгүүлч нарт хоолны мөнгө гэж Оюунчимэгээр дайлгаж л дээ. Тэгсэн мань хүн өөрөөсөө мөнгө гаргаад л хоол авч өгч байгаа юм шиг аашилсан гэж байгаа. Харин дараа нь өнөө гишүүн нь сайхан хооллосон уу гэж сэтгүүлчдээс асууснаар Оюунчимэг хүүхэний паян дэлгэгдсэн гэдэг. Шог байгаа биз. Манай дүү сонинд эх бэлтгэгч хийдэг юм. Тэгээд ажлаар нь нэг энэ тухай яриа гарч байна гэсэн.

  8. unshigch said

    2004 on tuunii daraah Yeronhiilogchiin songuuliar hotiin gudamj, TV, sonin hevlel bur ulaan ongotei bolood, ex-president-iin zurag end tendgui gyaltaigaad, oi gutmaar, zugtmaar baisan ue sanaand orchihloo.

  9. UB man said

    Zurag bolgon deeree yurunhii saidiin zuragtai yostoi hoid solongosiin web gej baidag bol iimerhuu l baih baihdaa. Daranguilagch boloh moroodson yum bolovuu. he he shog yum.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: