АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Хэн ч татгалзаж чадаагүй …

Posted by Ажиглагч on 2011/01/14

Гацууртын алтны ордын ашиглалтын лицензийг авахын төлөө довтолгоогоо Бороо гоулд /Centerra Gold гэдэг хоёр нүүртэй компани үргэлжлүүлсээр. Хэрэв лиценз авч чадахгүй бол ажилчдаа хална гэж сануулсан бололтой дэргэдэх монгол ажилчдын ҮЭ-ийн хороо байн байн хэвлэлийн хурал зарлан Монголын эдийн засагт “Бороо гоулд”-ийн оруулсан түүхэн хувь нэмэр, бас Монголоос гараад явчихвал учрах нийгэм-эдийн засгийн хор уршиг, нуруулдан уусгах технологийн онол, практикийн үндсийг багтаасан том том мэдэгдэл хийж Эрдэс баялаг, эрчим хүчний яамны үүдэнд сүрт жагсаал хүртэл хийсэн. Ходоод ямар ч эрдэмд сургана гэж энэ дээ.

Харин өчигдөр Ерөнхийлөгч Жон Казакофф нь өөрөө цухуйж өрөөнөөсөө бололтой тусгай мэдэгдэл хийжээ.  Гэхдээ үүний тулд хэвлэлийн хурал зарлаагүй, сэтгүүлчдийн асуултыг сонсож хариулт өгөөгүй, зүгээр л нүүр бүхий, даанч түүнийгээ нуусан сурвалжлагч[д]ийг дуудаж бичүүлсэн байна.   

Хамгийн түрүүнд МҮОНТ-д “татгалзахааргүй санал”  тавьсан бололтой өчигдөр орой “Цагийн хүрд”-ээр тайлбартай сурвалжлагын хэлбэрт оруулан цацаж өглөө. Мэдэгдлийн агуулга нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт бусад компанийн сүйрүүлсэн газрыг “Бороо гоулд” компани нөхөн сэргээж эхэлсэн, лиценз өгчихвөл бүр сайн хийнэ, гэтэл зарим төрийн бус байгууллага шатахууны сав руу буудсан, бас олон нийтийг буруу мэдээллээр төөрөгдүүлж байгаа тухай юм. Хаана Казакофф дуусч, хаана сэтгүүлч эхэлж байгаа нь ойлгогдохгүй үргэлжилсэн сурталчилгаа.  Бэлтгэсэн, зурагласан нэр, хаяг алга.

Энэхүү захиалгат сурвалжлагаар үзэгчдийг нэгэн зэрэг бөмбөгдөх ажилд TV5-аас эхлээд Шууд.тв-ээр шувтартлаа бүгд оролцжээ. Миний үзсэн TV8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөрийн сэтгүүлч нь камертайгаа “Бороо гоулд”-д бас л дуудагдаад очсон байв.  

Дараачийн 40 тонн алтны ордод санаархсан “Бороо гоулд” нийслэлийн төвд нэгдүгээр төрөхийн анхны барилгыг  (яаж ч муулсан миний хувьд дурсгалтай, хайран барилга!) 10-р сарын 1-ны өмнө яаралтай нураалгаж 10 тэрбумаар шинэ төрөх барихаар амлаад ч (одоо ажлаа эхлээгүй харзнаад байгаа) Ашигт малтмалын газраас лиценз өгөхгүй байгаад учир бий. Өмнөх Бороо давтагдвал яахав?  Бас нөгөө “мэргэн буудагчид” юу хэлэх бол?

4 Responses to “Хэн ч татгалзаж чадаагүй …”

  1. sanal said

    TV8 -1/7 нд үнэн дургүй хүргэсэн шүү. кино үзүүлж байгаад дундаас нь тв зар оруулаад тэр зар дээр ямар олон хүн бичсэн гээч. бүгд киногоо үргэлжүүлээчээ гээл. тэгтэл хариу байдгүйэ, үнэндээ тв чат нь ашигтай л даа. гэхдээ ингээд бижкээн амалсанда хүрэхгүй байх юм бол өрсөлдөгч их ийм үед үйлчлүүлэгчээ л алдах байх да тв8 -ын маркенгын албаа . ккк

  2. tv ezed ichih heregtei said

    ter medeeg “beltgesen zuraglasan” ni oilgomjtoi shu de, medeej tulbur mungiig ni boroogoos awsan tv-uudiin ezed, darga nar shu de… manai tv-iin udirdlaguud neeree mungu l bwal yu ch gargahad belen, arai denduu. yamar negen es zui gej algaa. mungu bwal hun alchaad buh tv-eer uuriinhuu zuw gej tsatsahad hereg ni tsairna shu.

  3. Eagle TV said

    Manaih tiim yum gargaagui shu

  4. UB man said

    Boroo goldiin manaihaas avsan altnii unelgee 2 terbum dollar davsan baigaa uunees hed manaid ulddeg bol esvel …?!

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: