АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Шинэ жилийн теле найрууд

Posted by Ажиглагч on 2011/01/03

Телевизийн дэлгэцэн дээр үзүүлдэг амьдрал тэр дэлгэцийн урдах болоод дахиад хэдэн метрийн цаадах цонх, тоонын гаднахаас хамаагүй өөр байдаг. Гэхдээ 2011 оны шинэ жилийн өдрүүдэд бүр тасархай байлаа. Монгол газрын “одод” найрын ширээ тойрч суугаад цэнгэлдэхийг шинэ жилийн баярын нэвтрүүлэг гэдэг болсон байна. Оддын тал нь УИХ-ын эрхэм гишүүд байх аж. Энэ өдрүүдэд хичнээн олон теле найр үзэв ээ!  Олны танил хүмүүс хааяа нийлж ууж идэн инээж хөхрөлдөө л биз, тэглээ гээд зурагтаар гаргах хэрэг байна уу? Зай завсраар нь дуу, хөгжимтэй тулдаа л үзэгчид тэсч үзсэн байх.  

Хажуугаар нь телевиз, сониныхон бие биенээ өргөмжилж хөөргөсөн ёслолын олныг яана!  Бүгдийг бүх телевизээр гаргаж бөмбөгдлөө. Тэгсэн атлаа хөлнөөсөө толгойгоо өнгөртөл “Алтан шонхор” дүүжилсэн монголын телевизийн агуу уран бүтээлчид энэ ёолкноор үзэгчиддээ олигтой бэлэг барьж чадсангүй. Нэлээд хэдэн жилийн өмнө нүүрээ тахалдаг байсан “Цэнхэр дэлгэц”-ийн нэг, хоёр, гурваар өмнөх үеийн бэлэн кино, дуу, хөгжмийг юу ч үлдээлгүй хуулбарлан сорж дууссанаас хойш цэнэггүй зогсчээ.    

Ганц найдвар нь “монголын бүх урлагуудын дотроос хамгийн чухал нь” болсон хошин шог байлаа. Юуны өмнө он солигдох шөнө болгонд хошин шогийн багц,  бас бүтэн хөтөлбөр (жүжиг гэе) -аар байлдан дагуулдаг Х-ТҮЦ хамтлагт найдлага тавьж хүлээв. Өмнөх жилүүдэд театрт очоод ирсэн эхнэрүүдээ байцаасан хоёр нөхрийн паян, насанд хүрсэн тавын таван охидоо зохицуулж ядсан аавын түүхийг би олон удаа үзсэн, уйдаагүй.

Даанч энэ 31-ны шөнө TV9-өөр гарсан “Амьд гэрч” жүжиг, бас UBS-ээр үзүүлсэн “Өвлийн инээмсэглэл-2010” хөтөлбөр санаанд хүрсэнгүй. Гарцаагүй Х-ТҮЦ, яах аргагүй Онон, Одончимэг, Аглуу, ерөнхийдөө дажгүй, гэхдээ гайхалтай биш. Тэгэхлээр телевиз болгоноор гарсан хошин шогийн бусад хамтлагууд бага сага марзганаснаас хэтрээгүй гэсэн үг.

3 Responses to “Шинэ жилийн теле найрууд”

  1. addmanz said

    Үнэхээр үнээн.
    Ирж байгаа хэд нь ч гэж олны нүдэнд ил байж, танил болсон хүмүүс гэхэд биеэ зөв авч явж ард түмэндээ үлгэр болохын оронд дунд нь орж доргицгоож байх чинь билээ. Ухамсар хаана хаанаа ч алга.

  2. Uzegch said

    Би 25-р суваг телевизийн “Их хотын үдэш” нэвтрүүлгийг үзсэн. Үнэхээр л урлаг спорт улс төрчдийг цуглуулсан том найр болж байна лээ. Тэнд байхгүй хүн алгаа. Хамаг л өнгөтэй өөдтэй яваа хүмүүсийг урьсан нь илт. Хөгшин залуу, хуучин шинэ одод цөм тэнд байна. За тэгээд баярын ширээ, идэж ууж таараа. Тэгж байтал дуучид ирж дуулж байна. Юу юугүй дуулаад эхлэнгүүт л хэдэн нөхөд босоод зэрэгцээд бүжиглээд л. Зөөгчид урдуур хойгуур нь гүйгээд л. Ерөнхийдөө хавтгай найр. Ажиглагчийн хэлдэгээр теле найр. Яаж шоудаж найрлах ёстойг үлгэрлэн үзүүлэх гэсэн зорилготой байсан байхаа. Тэгж байтал Алтай гишүүн, Сайханбилэг, дуучин Ариунаа тэргүүтэй хүмүүсийг тайзан дээр гаргаад 12 жилийн дууг дуулуулан тэр амьтаны дүрд нь тоглуулах гэж хөгийн юм болов. Ямар учир зорилготой юм бүү мэд. Ямар байсан инээдтэй юм ер байсангүй. Зүгээр л арзагнасан хэдэн хүн. Үе үе бүжгийн талбай дээрээ тойрч зогсоод силикон хөх, богино даашинзтай хүүхнүүд урин дуудсан, өдөж хоргоосон бүжиг хийж, их хурлын гишүүд дийлэнх харчууд нь хөөрч баясан бүжиж байхыг хангалттай харлаа. Ёстой задгай авсан найр. Сүүлийн үед энд тэнд нүцгэн зураг нь харагдах болсон драмын театрын нэгэн эмэгтэй жүжигчин хөх, гуяаараа гайхуулах нь хэтийдсэн тул сайхан харагдахаасаа илүүтэйгээр дур гутаав. Зураглаачид дурандаа оруулахгүй байх гэж нэлээн чармайсан боловч яах аргагүй хэд хэдэн удаа дуранд өртөөд амжсан юм. Магадгүй нэлээн согтолттой байсан биз. Эрүүл хүн арай тэгж хөдөлж аяглахгүй байх.
    Олны танил хүмүүс цуглуулж дайлж цайлж түүнийгээ телевизээр гаргаж бололгүй яахав. Гэхдээ уригдсан зочид, дуучид, үзэгчидээ хүндэтгэж, зохион байгуулалтай, баяр ёслолын байдалтай, зочидтойгоо харилцаж, ярилцсан нэвтрүүлэг байвал хэрэгтэй санагдана. Тэгээгүй болохоор тэр хүмүүсийг яах гэж урьсан нь тодорхойгүй. Лав зүгээр архидуулах гэж уриагүй байлтай. Гэрэл муутай зааланд дүүрэн ширээ засаж зочид суулгачихаад, зөвхөн тайзтай ойр ширээний хэдийг залхтал харуулсан. Захын ширээнд суусан зарим танил хүмүүс нэлээн хямсгар сууж харагдана билээ. Баяр ёслолын гэхээсээ найр талруугаа энэ арга хэмжээнд сэтгэл дундуур байсан байж магадгүй.
    Манай телевизүүд баярын нэвтрүүлгээ эртнээс төлөвлөж үзэгчидээ баясгасан сайхан нэвтрүүлэгтэй болмоор санагдсан. Телевизүүд нэгдээд хийсэн ч болмоор санагдана. Жил бүр өнөөх л найр цэнгүүний бичлэг үзүүлэхээ болимоор л байх юм.

  3. Zaya said

    Tanitai uneheer 100% sanal neg baina. Hediigeer uur gazar baigaa ch gesen “Goyo nevtruuleg garsan uu” geed l sursan zangaaraa geriinhneesee asuusan chin ugui l gej baisan. Ugaasaa namaig yvahaas umnuhun l hoshin shogiinh ni chanar muudchihsan bsn yum do. Bayriin oroi (gantshan 31nii udur shu de) arai oligtoi nevtruuleg yagaad gargadaggui yum boloo. Tegsen hernee neg l ih shagnaj bayarlasan nuhduud. Bas ter tele nairnuud ih ineedtei yum bilee. Esvel tele nairnuud hoshin shogiig orlood bga yum bolvuu. S.Bayar, top model Bolormaa 2 zeretseed suuchihsan. Daraagiin shireend ni J.Sukhbaatar, hajuud ni huuhdiin erotik duuchin Anu, tegeed bas baahan miss, modeluud. Tegeed nuguu erhem gishuun maani bais geed l taiznii urd ochij bujigleh yum. Neg oroi TV25iin tele nairiig uzej saihan ineej avsan shu. Hamgiin emgeneltei sanagdsan zuil ni oron dayar bie bieniigee arhiar shahah yum. Hutlugch ni shireen deer irsnee “Za urdah urdahaa neg barichih” gehed ni zoltoi l oichchihsongui. Haana, yu bolj baigaa bilee, ene esvel aild bolood baigaa yum uu gej bodogdoghod hurgesen shu. Arai l muuhai yum bilee. Yamar ch ih zavtai humuus ve de, nairlaad l, uugaad l, ideed l, magtaad, magtuulaad, shagnaad, shagnuulaad. Bayarlah zuil bailgui l yahav. Manaihan arai l hetruuleed baih shig sanagdah yum.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: