АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Шилдэг улс төрч” хэмээх дон

Posted by Ажиглагч on 2010/12/30

Засгийн газрын хэвлэлийн албанаас тараасан “Ерөнхий сайд болон түүний “цэргүүдийг” шилдгээр тодруулжээ” гэсэн уран сайхан гарчигтай хэвлэлийн мэдээ “Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг 2010 оны шилдэг улстөрч хэмээн тодруулжээ” гэж эхлээд “Монголын Сайтын холбоо, “Өөрсдийнхөө төлөө өөрсдөө” төрийн бус байгууллага, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тандалт судалгааны төвөөс шалгаруулсан энэхүү шилдэг 10 улстөрчийн жагсаалтад Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд С.Баярцогт нар багтжээ. Хамтарсан Засгийн газрын дөрвөн сайд оны шилдэг улстөрчөөр шалгарсан нь энэ Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа олон нийтэд хүрч, иргэдийн амьдралд ойрхон тусч байгаагийн илрэл гэж зохион байгуулагчид үзэж байгаагаа “Шилдэг, шударга 10 улстөрч”-дөд өргөмжлөл гардуулахдаа хэллээ” гэсэн байна.

Ямар учиртай судалгаа болохыг сонирхож бяцхан хайлт хийгээд зарим сонин хачин зүйлийг анзаарав. 

Нэгдүгээрт, Ерөнхий сайд C.Батболд зөвхөн хоёрдугаарт орсон юм байна. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүлжээ.  Засгийн газрын мэдээнд энэ тухай огт байхгүй. Бүрэн жагсаалт энэ байна:

1. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2. Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд
3. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан С. Баяр
4. УИХ, ЗГ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг
5. УИХ, ЗГ-ын гишүүн, Сангийн сайд С. Баярцогт
6. УИХ, ЗГ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд
7. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх
8. УИХ-ын гишүүн, УИХ дах АН-ын бүлгийн дарга Ч. Сайханбилэг
9. УИХ-ын гишүүн, З.Энхболд
10. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Лу. Гантөмөр

Хоёрдугаарт, зүгээр нэг шилдэг биш, харин “Шилдэг, шударга улс төрч-2011” гэсэн шагнал юм.  Харин Засгийн газрын хэвлэлийн алба “шударга” үгнээс ичингүйрч эхэндээ шууд хасч сүүлдээ хальт дурьдсан нь зугаатай. Дэргэд нь байдаг хүмүүс илүү сайн мэддэг биз ээ. 

Гуравдугаарт, “Ард түмэн, сонгогч олны холч ухаан, үнэнийг олж, учрыг тунгаадгийг мэдэрсэн 60 мянга гаруй иргэд дотоод, гадаадаас энэ удаагийн онлайн сайтуудын судалгаанд идэвхтэй оролцсон” гэхчлэн танилцуулсан судалгааг зохион байгуулсан Монголын Сайтын холбоо, “Өөрсдийнхөө төлөө өөрсдөө” төрийн бус байгууллага, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тандалт судалгааны төвийн хаяг, танилцуулга олдсонгүй. Нууц байгууллагууд бололтой. Тэр судалгааны материалыг үзэхсэн.    

Дөрөвдүгээрт, шагнал гардуулж байгаа хүмүүсийн дунд ноднин Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Н.Энхбаярын сурталчилгааг TV9 телевизээр явуулж хөглөсөн Цогтгэрэл байхаа, тэр залуу харагдана.

Сонгууль ч дөхлөө. Хэдэн залуу худлаа нээрээ юм зохиож томчуудтай гар барьж тодрохыг хүссэн биз. Тэглээ гээд манай төрийн өндөр албан тушаалтнууд тэдний зоргоор, судлахгүйгээр, илт бялдууч өргөмжлөлөөс огт сэжиглэхгүйгээр Төрийн ордонд ярайтал номхон зогсчихсон, хүндэтгэлтэйгээр угтан авч хамтдаа хөөрцөглөх юм даа. 

5 Responses to ““Шилдэг улс төрч” хэмээх дон”

  1. Zaya said

    Avch baigaa humuus ni ichdeggui yum bolov uu?

  2. Bold said

    Тэр ЦОгтгэрэл гээд алиа банди одоо Монголын залуусыг доромжлохоо болиосой билээ.
    Энд нэг сонирхолтой зүйл байгаа нь юу гэхээр Ерөнхий сайд 2 шадартайгаа, УИХ-ын гишүүд бүгд очсон байгаа нь өөрийн эрхгүй сонирхмоор санагдсан. Хэзээ Ерөнхий нь Тэргүүн шадар, шадартайгаа хамт явдаггүй. Тэгэхээр энэ бол бүр цаанаасаа пи ар хийх гэж маш сайн бэлдсэн, улстөрчид нь бүгд үүнийг хүлээн зөвшөөрсөн явдал байх.
    Ер нь тээд Батболд Баярцогт, Баяр нарыг хэн муу улстөрч гэх юм бэ. Хэн ч тэгэхгүй атал ингэх хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу бүү мэд дээ

  3. Лхагва said

    Тойроод л бие биенээ шагнаж хөгжөөгөөд л гүйгээд байх юм аа.

  4. xaxa said

    ter site iin holboo gedegt ni Mongoliin hamngiin tom geh gogo.mn, sonin.mn, news.mn, caak.mn ii ali ni ch bhgui baisan ni hachirhal turuulsen shuu, tegeed uursdiiguu Mongoliin site iin holboo gene yy. ineedtei yum.
    ter shudarga songuuliin nuhriin l hiij bga bantan bn daa

  5. C said

    unerheer shogtoi

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: