АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

100000

Posted by Ажиглагч on 2010/12/29

“25-р суваг” телевизийн “10000” нэвтрүүлгийн 2010 оны сүүлчийн дугаар. Шинэ жилийн баяр дөхсөн тул ивээн тэтгэгч компаниас 10 биш 100 мянган төгрөгийг хэдэн бялуутай хамт өгүүлснийг хэнд өгөхөө хайсан хөтлөгч залуу хар хүйтэнд “Драгон” төвийн гадна ширээгээ засан төвхнөжээ. Хүмүүс ээлжилсээр хамгийн сүүлд дээлтэй, толгойгоо алчуураар битүү боож таяг тулсан эмээ ирж суулаа. Нэрээ Янжин гэв. 83 настай,  саруул ухаантай хөгшин байна. Үр ач нараа тойруулж пүнхийсэн дулаан гэртээ жаргаж суух буянтай нас. Гэтэл …

Гурван хүүхэдтэй байсан ч гурвуулаа нас барсан, хөгшин нь бас өөд болсон, одоо 10 гаран насны ганц ачтайгаа “ханын материалаас хойшоо” айлын хашаанд амьдардаг ажээ. “Улс надад тэтгэвэр өгдөг болохоороо харж л байгаа… надад түлээ түлшний мөнгө өгсөн, одоо түлээ барагдаж байна даа” гэв. 

–          10 мянган төгрөг хэр их мөнгө вэ?

–          Ач бид хоёр гамнаад тав хоног хэрэглэнэ. Түлээ түлшээ авна, идэж уух юм аа авна…

–          Эмээ, та амьдралаа яаж болгоод байна вэ?

–          Олон нутгийн зөв санасан хүн 1000 цаас ч аваад өгөх юм, 500 цаас ч аваад өгөх юм, өөрийнхөө тэтгэврийг авах юм, тэтгэврээ аваад хүүхдийнхээ сургуулийн юмыг бараг одооноос бэлдээд … олон түмнээр голцуу л болж байна…

–          Та энд юу хийж яваа юм бэ?

–          Би энд мөнгө хайгаад явж байна.

–          Эмээ, та шинэ оны юм бэлдэж амжив уу?

–          Байхгүй ээ. Ямар сайндаа хүн амьтантай уулзаад мөнгө төгрөг олдвол муу хүүдээ ганц ундаа ч гэсэн авч өгөх юм уу даа гэсэн шиг бодоод явж байгаа…   

Ийм ярианы дараа хөтлөгч залуу тэр 100 мянган төгрөгийг, бялууг Янжин эмээд өгөхгүй байж чадах уу? Мэдээж чадахгүй. Бүр гэрт нь хүргэж өгөхгүй байж ч чадаагүй. Эмээ үүдний пиндээ орж хүзүүнээсээ зүүсэн түлхүүрээ удтал оролдон байж тэс хүйтэн гэртээ ороод түлээгээ уудлан гал ноцоохоор тонголзож “энэ мөнгөөрөө шинэ жилээ, дараа нь монголынхоо шинийг угтана аа” гэсээр хоцров.

Ач хүү нь гэртээ байсангүй. Тэр жаал удахгүй хичээлээсээ ирнэ, тэгээд хичнээн их баярлах бол!

Өнөөдөр бүх сувгийг эзэгнэсэн энэ их найр наадам, жаргал цэнгэлээс илүү сэтгэл хөдөлгөсөн нэвтрүүлэг байлаа.

8 Responses to “100000”

  1. gantigtsetseg said

    та шүүү!!1

  2. naran said

    Ард түмэн ингэж л амьдарч байхад нэг яамны төрийн нарийн бичгийн дарга цаана чинь Hummer жийпнийхээ суудлыг булган шубээр бүрж, гишгүүрийг цэвэр мөнгөөр хийлгэж алтаар арааны бариулаа бүрүүлсэн байна. Ганц удаа бааранд ороод архи уугаад гарахад тооцоо нь 2 сая гарч байна.

  3. Sereene said

    ТВ-үүд баахан шилдгүүдийг шалгаруулсан юм цацаад л байсан. Гэвч ямар ч хачиргүй үнэн зүйл сэтгэл татдаг.

  4. iga said

    setgel hodolj baina. uneheer bayarlamaar nevtruuleg boljee.

  5. Аяз said

    Буян болжээ, хөөрхий.
    Саяхан “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрөөр тэтгэврийн 50 мянган төгрөгөөрөө нэг сар амьдардаг 42 настай эмэгтэйг сурвалжилсан юм.
    Дайвар бүтээгдэхүүн, гурил, будаагаар хоолоо залгуулдаг юм билээ. Хажуугаар нь нүүрс, түлээ. Мөн хувцас, туслах бараанууд.
    Амьдарч болж байгаа ч тун ч өрөвдөлтэй харагдаж байсан. Магадгүй, баячууд машинаа нэг л хаазлахад “урсах мөнгө” монгол хүний нэг сарын амьдралтай тэнцэж байна гэж хэлж болох юм.

  6. Janna said

    good job

  7. Uga said

    Та сайн хүн шүү…

  8. Yamar azaar dragon deer ter nevtruulgiig hiigee vee

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: