АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Сэтгэгдэл бичихийг хориглоно”

Posted by Ажиглагч on 2010/12/29

“Харилцаа холбооны сүлжээгээр вэб сайтын үйлчилгээг эрхлэхэд баримтлах түр журам”-ыг Харилцаа холбооны зохицуулах хороо 12-р сарын 1-нд баталжээ. Харин үүнийгээ хоёр долоо хоногийн дараа (!) хэлэлцүүлэх үеэр болон дараа нь сайт эрхлэгчдийн зүгээс гарсан хамгийн том шүүмжлэл бол хэрэглэгчийн vvсгэсэн контент буюу сэтгэгдлийг хянах шаардлага байсан юм.  

Тодруулбал, вэб сайтад нь хэрэглэгч контент оруулах боломжтой, хэрэглэгч сэтгэгдэл vлдээх хэсэгтэй бол (нэг өдрийн хандалтын тоо дунджаар гурван мянгаас их) вэб сайтын vйлчилгээ эрхлэгч нь дараах зvйлсийг vйл ажиллагаандаа заавал нэвтрvvлнэ. Vvнд: А. Хэрэглэгч тухайн вэб сайтын vйлчилгээнд гишvvнээр нэвтэрч орж байж контент (сэтгэгдэл) оруулах боломжтой байх… гэхчлэн заажээ.

Цааш юу болох нь ойлгомжтой. Заавал бүртгүүлж байж сэтгэгдэл үлдээх нь дэндүү хатуу… Иймээс сайтууд ширүүн эсэргүүцсэн болоод ч тэр үү өнөөдөр сэтгэгдлүүд хуучнаараа гарч харагдана. 

Гэхдээ яаж, ямар аргаар гэдэг дээр маргахаас биш сэтгэгдлийг хянах нь гарцаагүй бололтой. Яагаад гэвэл манай сайтууд өөрсдөө Харилцаа холбооны зохицуулах хороотой хороогүйгээр сэтгэгдлийг тун овсгоотой “зохицуулж” сэмээрхэн устгахаас эхлээд шууд хорьчихдог юм байна. Жишээ татья. 

Монголын хамгийн “хүртээмжтэй” www.gogo.mnсайт “Уучлаарай” хэмээн хүлцэл өчиж байгаад үүнийг хийдэг. ↓ 

Харин www.news.mn сайт  илүү “ухаантай” хийж байна. Энэ бол өнөөдөр нийтлэгдсэн нэгэн өгүүллийн эхлэл… ↓ 

Одоо төгсгөлийн хэсэг. Зохиогчийн нэрний доорхон “Сэтгэгдэл” гэсэн цэс харагдавч дарахад ажиллахгүй… ↓

Нийтлэл болгоныг ингэж “батлан хамгаалдаггүй”. Жирийн нийтлэлийн дор сэтгэгдлүүд гардаг хэвээрээ. Харин энэ сарын туршид сэтгэгдэл бүрийн эхэнд “Содонсолушн” компанийн ажлын зар тавиастай харагдах юм. Тусгай зөвшөөрөлтэй, онц эрхтэй “сэтгэгдэл” гэж байдаг аж. ↓   

Дараачийн жишээ. Шууд.мн сайтынхан тэргүүн шадар сайд М.Энхболдтой хийсэн ярилцлагын дор сэтгэгдэл бичих цонх бүр алга болчихож! ↓ 

Сэтгэгдлийг ямар ч хяналтгүй задгай тавих, эсвэл шууд устгах юмуу тас хориглох нь хоёулаа муухай. Зарим нэгнийг элдэв долоогоор хэлэх эрх чөлөөг эх захгүй эдлүүлдэг мөртлөө зарим нэгний тухай сэтгэгдлийг шууд заазуурддаг байж таарах уу?

5 Responses to ““Сэтгэгдэл бичихийг хориглоно””

  1. Misheel said

    Сэтгэгдэл устгах байтугай, мэдээлэл устгасан явдал сая 1 дэх өдөр (04.09) гарсан. gogo.mn рүү утасдсан чинь баримт нотолгоогүй бол тэгээд устгасан байх, мэдэхгүй гэсэн. Уг нь тийм л хүртээмжтэй сайт юм бол анхнаасаа мэдээллээ сайн шүүгээд, шалгаад оруулмаар…хэдэн өдөржингөө л gogo.mn-ийн эзэнг мэдэх гэж сурвалжиллаа, ямар ч байсан энэ ajiglagch.wordpress.com-ийг олсон нь болж байна даа

  2. Насаа said

    Сэтгэгдэл тодорхой хэмжээнд байх ёстой. Тухайлбал
    -нэвтэрч орж бичдэг *тодорхой хэрэглэгч бичих бөгөөд шүүмжлэл гэж бараг үгүй гэсэн үг*
    -и мэйл хаягаа бүртгүүлж бичдэг *эргэх холбоо үүснэ ээ дээ*
    -шууд бичдэг *үүнд хариуцлага хүлээхгүй, хаачихаж болох шүү дээ*

  3. Аяз said

    !!!

  4. Аяз said

    Ардчилсан ерөнхийлөгч маань юу гээд орилоод байдаг билээ?
    “ШУДАРГА БАЙЦГААЯ АА”…
    Шударга байгаа нь хаа байна.

  5. Saaral said

    news.mn gehed namaar ni yalgaj baigaa ni utgagui baigaa baihgui yu. AN-iin darga Altanhuyagiin medegdliin setgedliig neesen mortloo MAN-iin said Zorigtiin medegdliin setgegdliig haasan baina. news.mn-iig lav ardchilsan setguul zui gehed itgeheergui bolloo. MAHN MAN-iin gar hol boljee…

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: