АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Хүч тэнцвэргүй …

Posted by Ажиглагч on 2010/12/26

2010 оны зун Work and Travel USA хөтөлбөрөөр монголын 1300-аад оюутан ямар ч байсан Америк явсан боловч урьдчилан тохирсон ажил нь худлаа байснаас болж хэдэн сарыг Work ч биш Travel ч биш өнгөрүүлсэн юм. Үүнийг Америкт суугаа монголчууд мэдэж нэвтрүүлэг бэлтгэсэн нь Интернэтэд тавигдаж бас монголын зарим сувгаар гарснаар тэднийг зуучилсан компаниуд хэрхэн хулхидсан нь ил болсон. Хохирсон оюутнууд намар эх орондоо ирээд уучлал, хариуцлага нэхсэн ч тэгэсхийгээд замхрав. Их дээд сургуулийн удирдлага, оюутны холбоод таг дуугүй өнгөрсөн.  

Дөрөвдэх засаглал яав? Ганц нэг сонин, телевиз эхэндээ “сонирхоод” дуугарсан ч удалгүй нэг талд оржээ. Бусад оронд зуучлагч компаниуд нэг оюутнаас ганц, хоёр зуун доллар авдаг бол манайд 1000-аас дээш доллар хурааж цулайсан компаниуд телевиз, сонинуудыг захиалгат нэвтрүүлэг, ярилцлага, нэр хаяггүй нийтлэлээр шууд л худалдаад авсан.

Work and Travel бол АНУ-ын олон улсын хөтөлбөр бөгөөд манай зуучлагч компаниуд оюутны материалыг бүрдүүлж явуулаад ажлын байрны баталгаатай санал ирмэгц визэнд оруулдаг. Гэтэл оюутан бүрээс унагах 1000 долларт шунаад хагас дутуу, хүчингүй ажлын саналаар оюутнуудыг, бас АНУ-ын ЭСЯ-ыг мэхэлсэн байдаг. Ингээд Америкт очоод ажлын байргүйгээ мэдсэн оюутнууд Атланта нэртэй хот руу “тэрэг түрэх”-ээр хэдэн зуугаараа цувсаныг бид харсан. 

Одоо 2011 оны Work and Travel USA хөтөлбөрийн бүртгэл эхэлжээ. “Open World үзүүлж байна” нэвтрүүлгээр өнгөрсөн зун Америкт очоод ажил олсон оюутнуудын яриаг дахин дахин гаргасаар. Бас Prince World нэртэй компанийн захирал өглөөний хөтөлбөрөөр орж алтан гургалдай шиг донгодов. Ноднин зуны явдалд санаа зовсон шинж өчүүхэн төдий ч алга. Ичиж зовохоо мартсан компаниуд зуучлалын хөлсөө бүр нэмсэн сурагтай.

Хэд хоногийн өмнө МУИС-ын хичээлийн байрны үүдэнд ийм нэгэн сэрэмжлүүлэг наасан байлаа. Ядруухан, бүр арга ядсан шинжтэй, утас, хаяг ч алга.

Тэгвэл зуучлагч компаниуд ямар том хүчээр довтолж байгааг дор үзнэ үү. Лав МУИС-ын оюутнуудад зугатах газар алга. Энэ бол зөвхөн гудамжинд ил харагдсан нь шүү! 

8 Responses to “Хүч тэнцвэргүй …”

  1. UB man said

    bi bas Unuudur soninii web deerh iim oguulel deer n anhaaruulga bichisen.

  2. USA-s said

    Бидний ажлын ойлгож дэмжиж байгаа танд баярлалаа. Намар цөөн хэдэн оюутанд бага сага төлбөр өгснөөр энэ асуудал бараг шийдвэрлэгдсэн мэт өнгөрсөн байгаа. Бидэнд энэ талаар дахин мэдээлэл хуримтлагдаж буй тул энэ талаар дахин нийтлэл бичиж нэвтрүүлгээ давтан гаргах бодолтой байгаа. Харин олон нийтэд хэрхэн хүргэх талаар бидэнд санал бодлоо хуваалцахыг хүсъе. Yagaad Club

  3. Sereene said

    muusain luivarchid

  4. Witness said

    Үүнийг аль болох олон нийтэд хүргэх юмсан.

  5. DBD said

    Niigmiin anhaarliin tuvdbaih yostoi asuudliig hundjee. Mongolchuudiig dahin huurtuulahguin tuluu tsakhim yertuntsuur temtsetsgeeye. Bas hun burt helj, surtalchilya. Bi l lav oyutan duu naraa hezee ch bitgii yavaarai gej zahisan. Huurhii ter huuhduud. Nevtruulgiig uzeed zurh shimshirsen shuu. Ene asuudliig hundsund bayarlalaa.

  6. critic said

    үхэр монголчууд ойлгохгүй дээ хууртагдаж л таараа

  7. […] та эндээс уншина […]

    • Boli doo said

      Manaihan dandaa neg zvil rvv salhind hoogdson ym shig huilarch bh ymaa. Bi lav ene hutulburt 2 jil daraalan hamragdsan aihtar ih mongo oloogvi ch gesen gargasan zardlaa hangalttai olood deer n oorinhoo huviin heregleend zondoo ih ym avsan. Alivaa vil ajillagaand zarimdaa bolj bvtehgvi zvil garalgvi l yahav. Teglee geed bvgdiig n haraar budah hereg bgvi shde. Olon zuun oyutan deerh hutulburuudded hamragdaad gazar vzeed shine zvil suraad setgel hangaluun l irsen shde. Bitgii ingej neg ymig muulahaaraa bvgd dairaal magtahaara bas yug n ch medehgvi bvgd magtaal baigaach. Tsahim ertontsoor temtsie ch geh shig. Tsaana chin temtsel heregtei ulsin ayulgvi bdaltai holbootoi asuudal zondoo bn shde!!!

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: