АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Арилжааны телевизийн нэг төрөл

Posted by Ажиглагч on 2010/12/10



Батлагдаад хоёр долоо хонож байгаа Монгол Улсын нэгдсэн төсвийг бүгд шүүмжилж байна. Зөвхөн сонгуулийн амлалтаа биелүүлж харагдахын тулд 800 тэрбум төгрөгийг шүд зуун тараахад хүрснээ УИХ-ын гишүүд өөрсдөө хүлээн зөвшөөрлөө. Үүнд эдийн засгийн утга учир тун бага бөгөөд 2012 онд хоёр нам хосоороо дахин сонгогдохын тулд үйлдсэн хэрэг юм. Үнэхээр ард түмнээ хайрлаж барьсан бол сард 21 мянгыг хялайлгах бус, хэдэн зуун мянгын цалинтай ажилд оруулж өгөхсөн. Дээрх 800 тэрбумаас 500 тэрбум нь төсөвт огт байхгүй бөгөөд ирэх онд Тавантолгойн талыг гаднын компанид Оюутолгой шиг өгөөд урьдчилгаа мөнгө авч гүйцээх учиртай. Одоо гаднын тэр компани манай Засгийн газрын аргагүй байдлаар хэрхэн тоглож ямар болзол тулгахаа тооцоолж хөх инээд нь хүрч байгаа…

Төсөв хэлэлцэх үеэр болон батлагдсаны дараа өдөр тутмын сонинууд тун сайн бичсэн шүү. Зарим гарчгийг түүвэл: “21 мянган төгрөг бодит орлого болж чадах уу?”, “805 тэрбум төгрөг Эрээнийг л хөгжүүлнэ”, “Төсөв дампуурлаа”, “Монгол Улсын 2011 оны “маш муу” төсөв”, “21 мянгын “шийтгэл”, “Төсвийн алдагдал – Таны алдагдал”, “Бантан төсвийн балаг нь бага тусаасай”, “Хараал идсэн төсөв”, “Ирэх оны төсөв инфляцийг огцом хөөрөгдөхөөр байна”… Олон сонины үг ортой  шүү.

Өнөөдөр ч гэсэн сонинууд “Ерөнхийлөгч өө, хориг тавихаас бүү ай!” хэмээн уриалж байна. Гэхдээ 2009 оны сонгуулиар 1 сая + 1,5 сая = 2,5 сая төгрөгийг өөрөө амалсан Элбэгдорж яав л гэж. Сайндаа л хэдэн гоё өгүүлбэр хэлж зальдаад өнгөрнө… 

Яагаад ийм төсөв батлагдчихав аа? Ард түмэн юугаа харж байв?  Ард түмэн сонин биш, зурагт руугаа харж байсан боловч  телевизүүд ганц удаа ч яриа хэлэлцүүлэг, маргаан мэтгэлцээн, ядахдаа түүнтэй төстэй юм өрнүүлсэнгүй өнгөрлөө.

Нэгэн гишүүний оношилсноор “эзнийхээ үгээр хөдөлдөг” (дор гарна) арилжааны телевизүүд дүүрч. Тэгвэл олон нийтийн буюу томоор яривал ард түмний телевиз яав?

Олон нийтийн үүргээ 3,7 тэрбум + 522 сая төгрөгөөр арилжчихжээ. Арилжааны телевизийн бас нэг хувилбар!

11-р сарын 17-нд УИХ-ын  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд байгаагүй төсвийн асуудлыг гэнэт оруулжээ. Монголд төсвөө батлуулдаг  олон байгууллага бий, тэд бүгд л төсвөө чамладаг, нэлээд нь төсвөө тануулсан, иймээс бүгд нэмүүлэхийг хүсдэг ч зөвхөн  МҮОНРТ-ийн удирдлагуудыг урьж нялуурч өгсөн байх юм.

Олон нийтийн телевизийн суваг дамжуулах 600 сая төгрөгийн зардлыг хаслаа гэж Сангийн сайд С.Баярцогтыг шүүмжлэхээс эхэлжээ.
 
Э.Бат-Үүл: –Монголын үндэсний радио, телевизийн төсвийн зардал хасагдаад ороод иржээ. Хэрэв төслийг энэ чигээр нь баталбал энэ байгууллага санхүүгээ улсын төсвөөс өөр эх үүсвэрээс бүрдүүлэх чиглэл рүү явж таарна. Зар сурталчилгаанаас ашиг олж болохгүй гэж хуулиар хорьчихоод төсвийг нь танаад байж болохгүй. Монголын үндэсний радио, телевиз бол улсын төсвөөр санхүүжиж байгаа цорын ганц мэдээллийн байгууллага. Энэ байгууллагыг хууль бус аргаар санхүүждэг гэж саяхан баахан дайрсан. Яагаад ч юм, тэрхүү дайралт нь улсын төсөв хэлэлцэж эхлэхийн өмнө болсон. Олон улсын жишгээс харахад олон нийтийн статустай мэдээллийн байгууллагаа улсын төсвийн тодорхой тогтсон хувиар санхүүжүүлдэг. Одоо МҮОНРТ-ийн суваг дамжуулахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас олох вэ?

С.Баярцогт: -МҮОНРТ-ийн төсвийг танасан гэж ойлгож болохгүй. Энэ байгууллагад өгч байгаа төсвийн дэмжлэг нь 3.7 тэрбум төгрөг. Энэ нь өмнөх оныхоос хэмжээ нь буураагүй гэсэн үг. Харин суваг дамжуулах зардлыг хоёр жилийн өмнө телевиз дээрээ суугаад явж байсан юм. Дараа нь Радио, телевизийн сүлжээ компани дээр дамжуулах зардлыг нь суулгаад явъя гэтэл маргаан гарсан учраас Сангийн сайдын багц дээр суулгаж өгсөн.

Танаагүй юм байна. Гэвч тайлбарыг Э.Бат-Үүл гишүүн чихнийхээ хажуугаар өнгөрүүлж дараачийн аргаа хэрэглэв: МҮОНТ-ийн төсвийг танавал хэсэг бүлэг хүнд үйлчлэх зам руу явна.  Энэ байгууллага чинь хаа очиж төрийн мэдээллийг элдэв хачир, хэн нэгэн эзний оролцоогүйгээр мэдээлж байгаа. Хувийн телевизүүд бол эзний үгээр л хөдөлдөг. Эзэнд нь хэн нэгэн улстөрч таалагдахгүй бол аль болох харлуулах гэж л зүтгэдэг нь нууц биш.

Хувийн телевизээр айлгасан байна. Хувийн өмчийг автоматаар ад үздэг коммунист сэтгэлгээ мөнөөс мөн. Гишүүн, сайд, дарга л бол таалж байдаг олон нийтийн телевизийг цаадуул нь үнэхээр таалах юм даа.

Дараа нь Р.Раш гишүүний ээлж ирэв: МҮОНРТ-ийг харж үзэх л ёстой. Шаардлагатай төсвийг нь батлаад өгөхөд буруудах юм юу байх вэ гээд хагас тэрбум төгрөгийг нэмж төсөвлөх санал гаргаж тэр нь шууд батлагдав. 

Сангийн сайд нь МҮОНРТ-ийн төсвийг танаагүй гэж нотолсон ч хоёр намын гишүүд дуу дуугаа нийлүүлэн хавсайдаж, чухам юунд яаж зарцуулахыг нь огт сонирхохгүйгээр 522 сая төгрөгийг нэмж баталлаа.

Бүгд л өөртөө ашиг харна. Хуралдааныг ингэж “сайн” зохион байгуулж өгсөн УИХ-ын тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн эрхлэх ээлж ирлээ. “УИХ-ын гишүүн ч гэсэн хүн шүү дээ” гэсэн бамбай барьж УИХ-ын гишүүд ба тамгын газрын болон МАХН ба АН-ын бүлгийн ажилтнуудын орон сууцны нөхцлийг сайжруулахад зарцуулах 378 сая төгрөгийг шууд батлуулж авлаа. Муу орон сууцтай, эсхүл гэрт амьдардаг хүмүүс тэрбум тэрбумыг зарцуулж УИХ-д сонгогддог … сонин л юм байна. Тэгсэн атлаа зөвхөн МҮОНРТ ба УИХ-ын тамгын газар хоёрт зориулсан “тусгай” хуралдааныхаа өнгийг засахын тулд хамт оруулан хэлэлцэж харагдуулсан Онцгой байдлын албаны тоног төхөөрөмжийг шинэчлэх төсвийг унагаж орхив. 

Ингээд хуралдаан дуусч “эзнийхээ үгээр хөдөлдөг” нэгэн арилжааны телевизийн мэдээлснээр МҮОНРТ-ийн захирал С.Наранбаатар “Ланд-200”-гаа унаад явж оджээ.

Дараачийн өдрүүдэд төсвийн хэлэлцүүлэг шийдвэрлэх шатандаа орж  УИХ-ын байнгын хороодын хуралдаан, нэгдсэн хуралдаанаар 2,3,4-р хэлэлцүүлгүүд явагдсан ч олон нийтийн телевиз “хэн нэгэн эзнийг” биш, зөвхөн эрхэм гишүүдийг оролцуулан “элдэв хачиргүйгээр” сурталчилсаар дуусгасан билээ.

5 Responses to “Арилжааны телевизийн нэг төрөл”

  1. Zaya said

    Bas l hetsuu gazar shu. Tuilshirch bga yum bish l de. Uuriin bodloo helehed MNB-iin baishin ruu oronguut l neg ih daramttai sanagdaad yvchihdag yum. Neg l tom bair. Baaaaaaaahan ajiltnuud. Getel gargadag “buteegdehuun” ni yamar baidag bilee. Tegeed aimar hund surtaltai. Yun OLON NIITIIN tv. Oiriin heden jildee, magadgui 10n jildee, OLON NIITIIN tv bolohgui baih gej boddogshd.

  2. ogoo said

    МҮОНРТ -ийн Оюундарь захиралтай твиттерээр харилцсанаа энд буулгалаа. Танд өөрт нь хэлэх шууд хариу байгаа болов уу
    otgonpurew: @tvdaria Та энэнд юу гэж хариулах вэ? Төсөв хэр болсон гэж бодож байна? http://bit.ly/gRbuu1
    tvdaria: @otgonpurew Tusoviin nemelt ni tehnikiin shinechleliinh. Ulsiin tusov eronhiidoo muu bolsond ONT-iig buruutgasniig oilgosongui.
    otgonpurew: @tvdaria Та нийтлэлийг нь уншаагүй бололтой. Татварын мөнгөөр амьдарч байгаа ТВ яагаад төсөвийн талаархи хэлэлцүүлэг явуулсангүй вэ гэдэг бн
    otgonpurew: @tvdaria …телевизүүд ганц удаа ч яриа хэлэлцүүлэг, маргаан мэтгэлцээн, ядахдаа түүнтэй төстэй юм өрнүүлсэнгүй өнгөрлөө…
    otgonpurew: @tvdaria эзнийхээ үгээр хөдөлдөг арилжааны телевизүүд дүүрч. Тэгвэл олон нийтийн телевиз яав? http://bit.ly/gRbuu1
    tvdaria: @otgonpurew Manaih chini niigmiin buh l salbariig hamarsan nevtruuleg yavuuldag. Eagle shig ch yumuu 1 l asuudlaar urgeljilsen heleltsuuleg
    tvdaria: @otgonpurew yavuulaad baih bolomjgui. Suljeet nevtruulguudiinhee hureend bid hangalttai heleltsuuleg ornuulsen. Yariltsiya, Parliamentiin
    tvdaria: @otgonpurew heleltsuuleg, tsag uye uzel bodol nevtruulguudeer zundoo yarisniig haraagui baij ilted guivuulj bichsen bna le.
    otgonpurew: @tvdaria за зурагт үздэггүй би тэгвэл мэдэхгүй юмаа бураад яах вэ. гэхдээ энэ хүнд ингэж хэлэх ямар үндэслэл байсан юм бол.
    otgonpurew: @tvdaria Цэрэнжав гэдэг хувь хүнийхээ өнцгөөс ч гэсэн олонд танигдсан хүндтэй хүнийх нь хувьд МҮОНРТ ядаж хариу өгч баймаар юм

  3. Natanz said

    dgahfha

  4. zorigtsoc said

    ОНТ-ийн төлөвшилт болоогүй байнаөө… бодит, найдвартай, олон ургалч, тэнцвэртэй юм харагдхаа байсан…

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: