АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Астанагийн гудамжинд би ганцаараа …

Posted by Ажиглагч on 2010/11/24

1991 оны 12-р сарын нэгэн хүйтэн өдөр СССР гүрэн гэнэт задарч тусгаар тогтнол нь 2,7 сая километр квадрат нутаг дэвсгэртэй хамт гар дээр нь унасан Казахстан улс нийслэлээ нутгийнхаа хамгийн урд хязгаар Алма-Атагаас хойшоо, гүн рүү нүүлгэхдээ хуучнаар Целиноград хотыг сонгож Астана (казахаар “нийслэл”) хэмээн нэрийдсэн түүхтэй.

Би өнгөрөгч 11-р сарын эхээр Астана очихдоо “бүтээн байгуулалт”-тай нь танилцсан юм.

1. Хааных шиг тэр гоё ордон бол Ерөнхийлөгчийн буюу Назарбаевын ордон юм. Энэ зун Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж түүнийг “Үндэстний удирдагч”-аар өргөмжилжээ. 

Дахиад 21 зураг бий, үзээрэй.

Орон сууц шиг ярайсан цонхтой энэ урт барилга юуных гэж бодож байна? Засгийн газрын буюу яамдуудын нэгдсэн байр юм байна. ↓   

Аркийн нөгөө тийшээ бас үргэлжилнэ.↓

Нэг орц нь нэг яам! ↓

Харин Батлан хамгаалах яам нь тусдаа. “Эрх биш тусгаар улс байна даа” ↓

Өөдөөс нь хараад Гадаад харилцааны яам. Тусгаар улсын бас нэг билэг тэмдэг. ↓ 

Ерөнхийлөгчийн ордны баруун гар талаар Дээд шүүхийн ордон байрладаг. ↓

Одоо энэ бол төв талбай нь. Тэр харагдах цамхагт орж цахилгаан шатаар дээшилж хотыг дээрээс хардаг, тэнд нь Назарбаевын гарын хэв байдаг гэсэн. Үзэж амжаагүй. ↓

Ерөнхийлөгчийн ордон арай холоос ингэж харагдав. ↓ 

Гудамжинд хүн цөөн тул би энэ гудамжийг бараг ганцаараа эзэгнэн алхлаа. Хааяа хосоороо алхах цагдаа нар зөрж өнгөрнө. ↓  

 

Хүн төдийгүй машин ч цөөн. Манай Монгол улсын нийслэл хотын төвийг чигжиж “бүтээн байгуулдаг” бол Казахстанд хотынхоо захыг шинээр хөгжүүлж тэлдэг тул сэлүүхэн ажээ. Урьд нь энд жижиг тосгод байсан гэнэ. ↓ 

Астанад маш гоё бөгөөд хөгжилтэй барилгууд сүндэрлэжээ. Надад лав таалагдсан. Дэлхийн шилдэг архитекторуудын бүтээл юм байна. Жишээлбэл, энэ гурван “маажигнасан” барилгууд. ↓  

Тэг дундуураа “цоорхойтой” барилга. Юуных юм бүү мэд. ↓  

“Зүсэлж эмтэлсэн” барилгууд. Энд эрх баригч намын офис, орон сууц гээд бүх юм төвлөрдөг гэнэ. Намын даргын нэр мэдээж Назарбаев… ↓ 

“Нимгэхэн зүсээд наачихсан” өөр нэг барилга. ↓ 

Энэ юу вэ?!  Тэд хэдийнэ суурьшиж амжжээ… ↓ 

Цэмцийсэн сайхан цэцэрлэг …  ↓

Барилгаасаа цөөхөн хүмүүс хааяа нэг үзэгдэнэ … ↓

Энэ бол ажил тарсны дараах “оргил цаг”-ын гудамж. Гайхалтай! ↓

Астана хотын автобусны буудлууд нэвт харагддаг нь тун зүгээр санагдав. Цэвэрхэн, аюулгүй, юуг ч халхлахгүй ил тод … ↓ 

Шүүмжлэх юм гэвэл суух сандал нь богино юм. Гэхдээ автобус удаан хүлээлгэдэггүй учраас урт хэрэггүй бололтой. ↓

Төгсгөлд нь Ерөнхийлөгчид нь дахин хүндэтгэл үзүүлье! ↓

7 Responses to “Астанагийн гудамжинд би ганцаараа …”

  1. naraa said

    kazax undestenguud aguu shuu,baxarxaj bn,mongolchuud bid suraltsaj evden negdex xeregt shuu.

  2. UB man said

    Daranguilliin dur zurag shuu dee. Zuvhun haanii toiron hureelegsed l hotiin tuvd amidrah alhah erhiig ediin zasgiin argaar zohitsuulchihsan baidal dur zurag.

  3. batbayar said

    Neg l hiimel orchin yum uu daa, gehdee goy bainaa

  4. Аяз said

    Сайхан санагдлаа.
    Гоё газар юм аа.

  5. […] This post was mentioned on Twitter by Лхагвасүрэн, Saixnaa. Saixnaa said: Астанагийн гудамж http://bit.ly/dEcLRG […]

  6. ganzorig said

    gaihaltai

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: