АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Сухэ-Батор көчөсү / Улица Сухэ-Батора.

Posted by Ажиглагч on 2010/11/15

Энэ бол 10- р сарын сүүлчийн өдөр Кыргызстан улсын нийслэл Бишкек хотын захдуу дүүрэгт миний санаандгүй илрүүлсэн гудамжны нэр юм. Хаа байсан Монгол, хэдэн оны Сүхбаатар, гэтэл энд ийм нэртэй гудамж байж байдаг!

Лав 1990 оноос өмнө социализм байгуулж ах дүүс болж найрамдан халуурч явсан тэр үед Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Фрунзе (тэр үеийн нэр) хотын захиргаа тогтоол гаргаж хаяг хадсан, магадгүй Монголоос ирсэн төлөөлөгчид оролцсон цуглаан зохиож улаан тууз хайчилсан биз. Манайхан очиж тохижуулж өгөөгүй, зүлэг мод тариагүй нь мэдээж.

Сэтгэл бяцхан догдолж хажуугаар өнгөрөх ганц нэг хүнээс энэ гудамжны үүх түүхийг асууж яриа өдөхийг оролдсон ч бүгд толгой сэгсэрч, харин нэг орос залуу надад туслахыг ихэд хичээн кыргызийн “богатырь” байх хэмээн таамаглаж өгөв.

Ингээд Сүхбаатарынхаа гудамжаар нааш цааш хэсэг алхсанаа тайлагная.

Бишкек хот дахь Дамдины Сүхбаатарын гудамж эндээс эхэлнэ… ↓ 

Замын нэг талаар тасралтгүй үргэлжлэх угсармал орон сууцнууд. Бүгд  нэг иймэрхүү … ↓

Замын нөгөө талд янз бүрийн байгууллагын төмөр болоод бетонон хашаанууд … ↓

Харин мод ихтэй учраас ихэнх байшин барилга тэр болгон харагдахгүй… ↓

Ням гариг байсан болоод ч тэр үү, хүн цөөтэй, хөл хөдөлгөөн багатай тул нэг л уйтгартай … ↓

Хааяа нэг дэлгүүр үзэгдэж жаахан хөгжөөлөө… ↓

Харин өнгөрсөн зуны хөл бөмбөгийн дэлхийн аваргын үеэр кыргыз залуусын дуу хоолой Сүхбаатарын гудамжинд бүтэн сар нүргэлжээ… ↓

Одоо ч доргиё гэвэл гоожуурын шар айраг үргэлж сөгнөөстэй… (Кыргыз эхнэр хаалгаа нээж нөхрөө угтажбайна: Чи бас хаана уучихаад ирэв ээ? Бага зэрэг найгасан кыргыз нөхөр: Яагаав, Сүхбаатарын гудамжны мухлагаар ороод ганц кружка…) ↓

Харин автобусны буудлууд нь огт найгаж гунхахааргүй бат бөх, бүхэл бүтэн байгууламж байх юм… ↓

Түүнд жижигхэн автобусууд ирж зогсоно… ↓

Хана цоолсон ганц нэг өргөтгөлийг эс тооцвол өөр сонирхуулах юм олсонгүй… ↓

Бараг 2 км үргэлжилсэн (би нүдээрээ хэмжихдээ муу тул алдсан байж магадгүй) овоо урт гудамж бөгөөд цааш одох машин замын тэртээ үзүүрт ямар нэгэн “бүтээн байгуулалт”-д тулаад дуусав аа, Сүхбаатарын гудамж.↓

Хорь гучин жил өнгөрч Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Киргиз Улс  тусгаар улс болж угсраа хувьсгалууд гарч, бас “бүтээн байгуулалт” зөндөө өрнөсөн байж таарна. Харин бүгдээрээ Сүхбаатарын гудамжийг тойроод гарчээ.

Бид байтугай кыргызүүд мартсан гудамж…

Эсвэл “кыргызүүд байтугай бид мартсан гудамж” гэх юм уу?

4 Responses to “Сухэ-Батор көчөсү / Улица Сухэ-Батора.”

  1. suh said

    sonin yum bn. bi angliin neg boglvv hotod neg oroi tv geer n 90 eed onii veiin bolvuu hyatad kino vzeed suuj baital morin tergen deer suuj ywsan oros hyatad 2 xvvxen mongoloor manai Ulaanbaatariin vdesh iig duulsan shvv. gadaadad ywj bhad manai mongoliin tuhai tsuhas taaraldahad ch saihan bdiin bn lee.

  2. Goyo survaljlaga boljee. Amjilt husie! Iim gudamj baidag gj sonsson chini goyo sanagdaj bna shuu!

  3. Аяз said

    Сэтгэл их хөдөллөө. Мөн их сонин санагдаж байна.
    Улаанбаатар хот шиг л юм. Цэвэр цэмцгэр гудамж, цэвэр агаар, замын бөглөрөлгүйг эс тооцвол шүү дээ.
    Гээгдэгсэд болж үлдсэн бололтой. Ингээд бодохоор өрөвдмөөр юм.
    Баярлалаа таньд.

  4. advis said

    сонирхолтой сурвалжлага байна. Үнэхээр хөгжил бүтээн байгуулалт энэ гудамжийг тойроод гарсан бололтой хэхэ цаг хугацаа зогсоод 90ээд оны эхэн үеийн УБ шиг. Гэхдээ амар амгалан налгар харагдаж байна. Нэг сайхан зүйл нь мод ургамал ихтэй гудамж юм. Манай Монголоос нэг их ялгараад байх зүйл алга юм шиг…

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: