АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Монгол маягийн шууд телевизүүд

Posted by Ажиглагч on 2010/10/14

Өглөө босоод Чилид 700 метрийн гүнээс хамгийн сүүлчийн буюу 33 дахь уурхайчинг гаргаж байхтай таарлаа. Мэдээж телевизийн дэлгэцэн дээр.  “Ийгл” шөнөжин унтаагүй дамжуулсан юм байна!

Хөтлөгч нар ээлжилж унтсан байж мэднэ, харин тоймч Гантулга огт унтаагүй гэлээ. Дэлхийн дээр хичнээн олон телевиз, хөтлөгчид ингэж ажилласныг бүү мэд, Монголоос ганцхан “Ийгл” байжээ.  Давхар шууд дамжуулж тайлбарлаад зогсохгүй уул уурхай, аврах ажиллагаа, сэтгэл судлалын мэргэжлийн хүмүүсийг авчрахын зэрэгцээ үзэгчдийг утасдуулж байлаа.  Үзэгчид харин Чилийн ерөнхийлөгч ард түмэнтэйгээ амь нэгтэй байгааг шагшиж “харин манайд …” гэж байгаад Элбэгдоржийг  хичнээн чимхэв? Яахав яахав. Монголд том осол гарч Ерөнхийлөгч маань тодорсноос (үүнийг дээд зэргээр чадна) осол гарахгүй, тэгээд тодрохгүй байсан нь дээр.   

Өнөөдөр үйл явдлыг шууд дамжуулах нь гаднаас байтугай дотроос ч амар болжээ. Хэдхэн жилийн өмнө “Манай телевиз  Хүй долоон худгаас хурдан морины уралдааны анх удаа шууд дамжууллаа” гэж сүйд болдогсон. Одоо бүгд чадна. Сүүлдээ юуг шууд дамжуулахаа мэдэхээ больж.  

Өглөө 9 цаг өнгөрч аврах ажиллагаа дуусмагц “Ийгл” телевиз дараачийн шууд нэвтрүүлэгтээ орлоо. Ямар чухал үйл явдал болов? Төрийн ордонд эхэлсэн “Хөдөлмөр – хөгжлийн үндэс”  хөдөлмөрийн үндэсний чуулганы нээлтийн ажиллагаа байлаа. Ерөнхий сайдын үг, Ерөнхийлөгчийн илгээлт, УИХ-ын даргын илгээлт, МҮЭ-ийн Ерөнхийлөгч Ганбаатарын илтгэл … “Ийгл”-ийг шууд орхиж сувгаа солитол МҮОНТ ба  TV5 телевиз хоёр бас л шууд дамжуулж байх юм. 

Монголчууд бүгдээрээ цаг алдалгүй шууд үзэж сэтгэл догдлон ширтэх ёстой гэж дээрх гурван телевизийн шийдсэн үйл явдал нь ердөө энэ.   

  

9 Responses to “Монгол маягийн шууд телевизүүд”

  1. хуягаа. said

    Монгол телевиз хэцүү дээ.Америкийн 2 өндөр онгоцонд мөргүүлэхэд би оросын ртр сувгийг үзэж байсан гэнэтхэн онгоц байшин мөргөөд л би итгэхгүй гайхаад тэгээд нэг юм хальт ойлгосон . Харин монгол телевиз маргааш орой нь энэ тухай мэдээлж байсан.

  2. Аяз said

    Ажиглагч аа?
    Монголд, монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна? гэж толгой хэсэгтээ бичжээ. Таны туурвидаг бүтээлүүдтэй нэг л авцалдахгүй байх шиг…
    Зөвхөн хэвлэлийг голчилдог шиг ойлгогддог. Та сайн бодож байгаад анхаарал татахуйцаар өөрчилбөл ямар вэ? Ямарваа зүйлийн лого, толгой хэсэг маш чухал байх.
    Монголын олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд юу болж байна гэхээр,
    1. Хэт урт, сунжирсан
    2. Мэдээллийн хэрэгсэл гэхээр нөгөө л микрафон, памер, диктафон гэх мэтийг хэлээд байгаа биз?
    “Ер нь Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл” гэж их буруу нэр томьёо шиг санагддаг.
    Магадгүй та энэ нэрээрээ удсан учир солих шаардлагагүй байж болох юм. Хүмүүс хараад нэгэнтээ дасал болсон байж болох.

    • Аяз said

      памер – камер

    • Аяз said

      Харин бичвэрт хандахад, телевиз, сонин, радио аль алин нь нэг сэдэвт баригдмал, залхуу, бугшмал байна аа. Хаана зовлон нулимс байна тэнд ядуурал бий гэдэг. Нийгмийн гүн рүү нэг л орж өгөхгүй байна.
      Бэлэн байгаа “хоолыг” л онц сонирхолгүйгээр хүргээд байдаг.
      Монголчуудын мэдэхгүй, мэдэхийг ч үл хүсдэг тийм л гачаалт амьдрал маш их бий. Энэ мэдээлэл дамжуулдаг “робот”-ууд ард түмний оюун санааг эерэгээр сэлбэж, “ухаан” суулгаж өгөх нийтлэл, нэвтрүүлэг, мэдээгээр “бөмбөгдмөөр” байх юм. Соёлыг “төлөвшүүлэгч” нь сэтгүүлч юм бол харуулаад өг. Харъя. Битгий залхуур.

  3. Ажиглагчаа яагаад нам жим болчихов оо. Хэтэрхий удаан завсарлаад байгаа юм биш үү

  4. ulam orgih said

    ulamorgih.blogspot.com

  5. C said

    Ийгл хэтрүүлжээ.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: