АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Шууд ТВ

Posted by Ажиглагч on 2010/10/13

Яг одоо “Ийгл” телевизээр Чилийн уурхайчдыг аврах ажиллагааг шууд  дамжуулж байна.  Сурвалжлах багийг тийш явуулаагүй ч АНУ-ын AP (Associated Press) агентлаг шууд дамжуулж байгааг “Ийгл” давхар дамжуулжээ. Мэдээж шууд.

Өнгөрсөн 8-р сарын 5-нд Чилийн Сан-Хосе уурхай нурж 33 уурхайчин сураггүй болсноос хойш 17 хоногийн дараа тэднийг 700 гаруй метрийн гүнд амьд үлдсэнийг мэдэж холбоо тогтоон аврах ажиллагааг эхлүүлсэн билээ. Өнөөдөр тэдэн рүү тусгай капсул оруулан нэг нэгээр нь татан гаргаж эхэллээ.

Газар дор дарагдсан уурхайчид 17 хоногийн дараа  амьд байхгүй нь мэдээж байхад уйгагүй өрөмдсөөр байгаад тэдний хашигдсан зайг онож, өрөмний үзүүрт зурвас зүүж буцаан бүгд эсэн мэндээ мэдэгдсэн тэр гайхамшигт мөчөөс хойш энэ дэлхий дээрх бүх хүнийг газар дор хүлээж байгаа тэд, газар дээр байгаа бид гэж хоёр хувааж болохоор байлаа. Ингээд бидний дундаас чиличүүд тэднийг аварч, үлдсэн бид хэд телевизээр догдлон харж сууна.    

Телевизийн мэдээ гэж дөнгөж сая болж өнгөрсөн үйл явдлыг бус, яг одоо болж буй үйл явдлыг хэлдэг болсны ээлжит нотолгоо болов. Газар дээрхийг төдийгүй тэр 700 метрийн гүнд камер оруулаад дээрээс улаан өнгөтэй капсул бууж ирээд ээлжит уурхайчинг суулган дээш одохыг хүртэл шууд дамжуулж байх юм даа.   

Тэртээ 1973 оны намар хичээлдээ ирэхэд манай ангийн Болдоо “Чилид төрийн эргэлт гарсан … Сальвадор Альендег алсан… Сая радиогоор ярьсан” гэхэд хаа холын Чилийн төлөө анх удаа ихэд санаа зовж билээ. Өөр элдэв адал явдал байсан биш. Харин одоо хоёрдахь удаагаа болов.

P.S:

21.15: Орой ирээд хамгийн түрүүнд “Ийгл”-ийг үзлээ. Шууд дамжуулсан хэвээрээ, хөтлөгчид нь тоймч Гантулгын хамт нэгд нэгэнгүй тайлбарлаж ярьсаар байна. Ээлжит уурхайчинг суулгасан капсул урт хоолойгоор урагшлахыг харуулдаг болж. Үзүүрт нь камер зоосон биз. Үүнээс илүү шууд гэж байх уу?

23.08. Яг одоо 15 дахь уурхайчин гарч ирэхийг үзэж байна. Мэдээж “Ийгл”-ээр.

10 Responses to “Шууд ТВ”

  1. Zaya said

    гэхдээ бас бодолцох хэрэгэгтэй л дээ, яагаад энэ зарим нэг хүн буруу ойлгоод байгааг, буруу ойлголт төрүүлэхээр хэсгүүд байна шүү дээ, хэдийгээр шууд дамжуулах үйл явц Монголд хөгжиж байгаа тухай бичсэн ч гэсэн нэг л буруутгаад ч байгаа юм шиг, аль эсвэл яг аль талд нь ороод байгаа нь ойлгогдохгүй хэсэг ч байна, тэгэхээр буруу ойлгогдох зүйлийг өөрөө гаргасан л байж таараа, гэхдээ танай сайт таалагддаг шүү, амжилт хүсье

  2. tv 9 said

    ene mendee, zochin 2 yu oilgoj bicheed baigaam boloo. ajiglagch shuud damjuulsan gants tv bolood er ni tv shuud nevtruuleg gej bodit utgaaraa yu bolohiig bahdaj bichsen baih shig sanagdahiin. uneheer bahdmaar baisan shuu. uil yavdal ni ch, ter AP-iin tehnik, teknology ch uneheer gaihaltai. deer ni manai eagle tv sain baisan. bichsen ajiglagch, shuud damjiilsan tv-giinhend bugded ni bayar hurgii

  3. zochin said

    Бичих хүсэл төрснийг чинь ойлгож байна. Гэхдээ учрыг нь сайн тунгааж байж бичихгүй бол өөрийгөө онигоо болгоод дуусах шинжтэй харагдаад болдоггүй. Тэнд ганц Монгол Улсын ерөнхийлөгчийн талаар яриагүй. Уул уурхайтай холбоотой бүхий л мэдээллийг хүмүүст өгөхийг зорьсон. Гадаадын олон тв-ээр цацсан байж болно. Гэхдээ монгол хэлээр хэн Монголчуудад зориулан хүргэсэн юм бэ? Ганц Ийгл тв л хүргэсэн. Тэр бүрт хүмүүст мэдээлэл өгсөн. Хөндөгдөөгүй, хаягдаж хоцорсон олон сэдэв ч тэндээс бий болсон. Өнөөдөр энэ үйл явдалтай холбоотой олон асуудал хэлэлцэгдэж эхлээд байна. Уурхайчдыг аварч дууссаны дараа манай хэдэн тв-үүд ч дүрсээ өгөөч, гээд Ийгл-ийн үүдэнд байж л байсан ш дээ. Боломж боломжоороо л байх хэрэгтэй байх. Хүн бүр өөрийнхөөрөө асуудалд ханддаг. Гэхдээ арай ч ингэж өрөөсгөл юм бичих хэрэггүй л болов уу

  4. Erkhemee said

    Шууд ТВ гэхээр нь саяхнаас нэр нь сонсогдох болсон ShuudTV гэж ойлголоо ш дээ. Тэгсэн ТВ Шууд нэвтрүүлгийн тухай байж. Дажгүй нийтлэлүүд бичдэг шүү. Амжилт!

  5. busgui said

    Ёстой л ус уух хувьтай хүмүүс шүү. Аврах ажиллагаа бол үнэхээр сайн хийгдсэн.

    Мэндээ: монголын аль нэг ТВ-р дамжуулж буйг буруутгасан буюу өрөөсгөл юм бичигдээгүй байх шиг л харагдах юм. Өөрийг чинь яагаад ингэж бухимсаж буйг ойлгосонгүй. Эхлээд сайн уншиж ойлгож байхгүй бол өөрийн чинь нерв хайран санагдлаа.

  6. Mendee said

    delhii dayaraa l shuud damjiilj bna dag. Mongoliin 24 tv-iin ali neg ni damjuulah ni tegeed yun ni buruu baigaan? Tanii ene bichleguudiig ajaad baihad arai denduu oroosgol talaas ni harj bichih yumaa.

    • Аяз said

      Ямар сонин, бичсэн юм ойлгодоггүй хүн бэ ээ? Гайхаж байна.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: