АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

KMNews ба Ulaanbaatar Korea Times

Posted by Ажиглагч on 2010/10/09

Улаанбаатарыг сүлжсэн солонгос олон рестораны нэгэнд Монголд хэвлэгдэн гардаг солонгос хоёр сэтгүүлийг үзлээ.

Монгол судлаач Юрий Кручкин “танай Улсын Их Хуралд хорин жилийн дараа солонгос хүн орвол гайхах явдалгүй” хэмээн нэгэнтээ хэлж билээ. Саявтар Солонгост амьдардаг, солонгос нөхөртэй бөгөөд тэндхийн иргэнд элссэн монгол эмэгтэй хотынхоо хуралд сонгогдсон тухай дуулдсан. Монголоос ирсэн энэ тэр гэж хажиглаагүй нь сайхан хэрэг, гэхдээ 50 сая хүнтэй тэр улсад хэн ч анзаарахгүй. Харин ердөө 2,8 сая хүнтэй манайд яахав? 

Хятадууд монголыг худалдан авч байгаа бол ходоодоор, харин солонгосчууд тархиар нь. Телевизийн бүх сувгийг эзэгнэсэн солонгосын олон ангит кинонууд, христийн шашныг өдөр шөнөгүй, хот хөдөөгүй дэлгэрүүлж буй үй олон солонгосчууд. Энэ янзаараа бол Монгол улс хорин жилийн дараа солонгос маягийн христич орон болно. Баталгаатай.        

Сэтгүүлдээ орьё. Эхнийх нь “Монголд суугаа солонгос иргэдийн нийгэмлэгийн KMNews, нөгөөдөх нь Ulaanbaatar Korea Times – News for Korean Residents in Mongolia. Хоёулаа долоо хоног тутам гардаг, тус бүрдээ зуу гаруй хуудастай. Дан солонгосоор бичигдсэн бөгөөд багтаж ядтал чихсэн зар, реклам сурталчилгаанууд. Эргүүлж сонирхоод, солонгосчууд Улаанбаатарт дэлгүүр, үйлчилгээ, ресторан, зочид буудал, сургууль, цэцэрлэг, үйлдвэр, түүхий эд бэлтгэл гээд байж болох бүх бизнестэй болсныг мэдэв.  Арай монгол дээл, буриад гутал л оёдоггүй байх. Тэгээд монголчуудтай огт харилцахгүй, тэднээс хамаарахгүйгээр зөвхөн өөр хоорондоо үйлчилж цэцэглэсэн бие даасан эдийн засаг юм байна. Дээрээс нь энэ хоёр сэтгүүл… 

Нүдэнд сүртэй харагдахгүй, “Даяар Монгол”-ынхний хараанд өртөхгүйгээр таран байрласан Koreatown яах аргагүй байна. Монгол дахь солонгосчуудад улс төрөөс бусад нь бий болжээ. Улс төрийн тухайд Ю.Кручкины хэлснийг саная.

8 Responses to “KMNews ба Ulaanbaatar Korea Times”

  1. sanaa said

    minii bodloor mongolchuud oorsdoo sain baih heregtei. huchtei baih heregtei. mongolchuud gadaadad garlaa geed ingej amidarj chadaj bnuu. ugaasaa tegeh bolomj ch baidaggui bailgui. ene bol bidnees oorsdoos min shaltgaalah zuil. uunii esreg hiij chadah olon zuil bgaa. daanch hench setgel gargahgui bgaashuudee. bi ch bas yu ch hiigeegui. gehdee oroitoogui bn.

  2. UB man said

    Erthen irgedee tendees tataad edniig butsaahgui bol 30 jiliin darra joom shig urjeed 1 say davna daa.

  3. Witness said

    Улс үндэстний төлөө хувь хүмүүсийг золиослодог нь угаасаа коммунизмын үндэс суурь л даа. Дээрх коммунистууд ингэж сэтгэх нь аргагүй.

    • critic said

      Шаардлага үнэхээр гарах юм бол золиослох л байх Зөвхөн коммунистууд ч биш Хэн ч гэсэн ингэх байх Үгүй гэж үү? Чам шиг ингэж ярьдаг амьтдаас болоод өнөөдрийн ийм байдалд хүрээд байна Юм л бол эрх эрх гээ л хашгирна Идэж ууж зугаалж цэнгэх эрхээ хангалттай л эдэллээ л одоо хаваасаг биш үү? Жаахан өөр сэтгэх цаг нь болсон юм биш үү?

  4. uuu said

    Таны энд нэг аюултай өгүүлбэр байна.”Даяар Монгол”-ын хараанд өртдөггүй гэж. Заавал өртөх албайтай юу? Гадныханыг хэт үзэн ядах/тэр байтугай хятад хүнийг ч/,хавчин гадуурхах нь бидэнд өөрт аюултай.

    • үгүй said

      Mongol shig jijig ulsad tiim humuus baih yostoi. Mongo dugrah ter tsagt unen duugaa huraadag gej. Huuli ni biagaa hernee teriig biluuledeggui dayar mongol, hoh mongol geh met bulgemuud teriig ni hucheer bieluulj baisan udaa baiga l baih. Saehan l ereen shig l baahan hyatad bichig ene tendgui l baidag baisan odoo baihgui l baiga biz de. eniig buruu geh geed baina uu?

  5. Coolman said

    Тиймээ, солонгосчууд монголд ирээд ингэж амьдраад байхад монголчууд нь гадаа хог түүж байдаг бол ардчиллын буян. Юу ч хийж бүтээдэггүй монголтой дэлхийд бүх бүтээгдэхүүнээрээ өрсөлддөг Солонгос яах нь ойлгомжтой. Ийм байгаагийн учир Монголчууд үнэхээр юу ч хийж бүтээхгүй, нийгмийн баялаг бүтээнэ гэж ойлголтыг огт авч хэлэлцдэгүйд юм. Солонгосчууд ингэж хөдөлмөрлөж бүтээж тэр хэмжээгээрээ мөнгө олж байхад Монголчууд хэдий ажил хийж байгаа нэртэй ч хэрэг дээрээ хамгаалагч, жолооч, цэвэрлэгч, төрийн албан хаагч, байцаагч, дуучин, жүжигчин, од, бөхчин гэх мэтээр бүгд ийм “ажил” эрхэлж байхаар яаж олигтой амьдрах юм бэ. Энэ бол хүн бүр дур дураараа амьдарч болно гэдэг монголын завхарсан ардчилаланцарын үр дүн.
    МАХН хүртэл үүнийг ойлгосон, одоо монголчууд илүү прагматик алсын хараатай хөдлөх цаг нь болсон, улс төр нь хүчтэй тогтвортой, эдийн засаг нь зах зээлийн чөлөөтэй зарчимаар хөгжих ёстой. Үүнийг Монголын улс төрчидөөс хамгийн анх ухаарсан хүн бол Мэндсайханы Энхсайхан юм.
    Ядуу буурай байгаад чөлөөт ардчиллаар хөгжсөн улс гэж дэлхийд бараг байхгүй, харин хатуу гараар хөгжсөн улс бол энэ Солонгосоос эхлээд Сингапур, Чили, Казахстан гээд бүгд байна.

  6. kakadu said

    Ардчилал, чөлөөт нийгэм нь хувь хүнд сайн сайхныг авчирсан байх өө үүнтэй маргахгүй Харин улс үндэстэнд бүхэлд нь юуг авчирсан/авчрах вэ? Бид хувийн эрх чөлөөг хангалттай хүртсэн ч хариуд нь тусгаар тогтнол, үндэстний хэв маягаа өгч байгаа юм биш үү? Бид үндсэрхэг тоталитар нийгмийг сонгох цаг болсон юм биш үү?

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: