АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Зөвхөн тохижилт

Posted by Ажиглагч on 2010/10/09

Саявтар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр томоохон телевиз болон өдөр тутмын сонины удирдлагуудыг “Хангарьд” өргөөндөө найрсгаар хүлээн авч уул овоо шиг ажлаа танилцуулахын ялдамд хотын 371 жилийн ойг угтсан тохижилтийн ажлыг сайн хийсэн байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулахад оролцож хэвлэл мэдээлэл бүр өөрийн байрладаг дүүргийг хариуцан авч сайныг магтаж саарыг шүүмжлэхийг хүсчээ.  Хэвлэл мэдээлэл мэдээж баяртай хүлээн авч  нийслэлийн пиарыг хийж байгаа “Херо энтертэйнмент”-ийн удирдлаган дор жагсах нь тэр. Улаанбаатар дахь дөрөвдэх засаглал тэр чигээрээ Мөнхбаяр даргын заасан зүгт ширтэж эхэллээ.

Яагаад зөвхөн тохижилт гэж?  Тэгээд ч дүүргүүд зөвхөн хотын төвд ойр гудамж замыг жилийн жилд дахин дахин засч янзалснаа тохижилт гэж нэрлэдэг. Улсын төсвийн зам засварын дуусч өгдөггүй бужигнаан, гэр хорооллын харанхуйлал, траншейны онгорхой нүхнүүд, газрын маргаан, өвлийн утаа, траншейны хүмүүс, нийслэлийн төр, захиргааны үйлчилгээ, хүнд суртлыг яахав? 

Хэвлэл мэдээллийг “зөв тийш” залж чиглүүлэх маш амархан.

2 Responses to “Зөвхөн тохижилт”

  1. undraa said

    Odoo boltol nogoon baigaa ter zvleg chn nzaa, hiimel shuu dee,
    deer ni ta Han-uul duurgeer neg yavaad vzeerei hiimel tsetseg ulaan nogoonoor hatgatsan ichmeer um…

  2. Aagii said

    Гэхдээ бас энэ жил санасныг бодоход гайгүй тохижилт хийсээн, Наад захын жишээ нь хотын төвийн замын хажуу дэх зүлэг ногоо одоо болтол сайхан ногоон шигүү хэвээрээ байна, Зам засварын ажил ч гэсэн бас дажгүй хийгдсэн шүү дээ, гурвалжингийн гүүр л жаал удсанаас биш.

    Манайд юм хийвэл болдог л юм байна. Хэдэн жил л манайд ийм зүлэг ногоо ургаагүй билээ дээ. Одоо бол би тэр зүлгийг хайрлаад гишгэх ч үгүй байна. Хамгийн гол нь орчноос хамаараад хүмүүсийн сэтгэхүй өөрчлөгддгийг сайн ойлглж авлаа

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: