АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Реклам хөтлөгчид

Posted by Ажиглагч on 2010/10/08

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 13-р зүйлд “… улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаархи тогтмол мэдээллийн хөтөлбөрийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх, мөн ийм мэдээллийн нэвтрүүлэгч зар сурталчилгаа бэлтгэх, бүтээх, дамжуулахад оролцохгүй байх” гэж дэндүү тодорхой бичсэн байх юм.

Тэгвэл МҮОНТ-ын “Монголын мэдээ” агентлагийн “Цагийн хүрд” гэж мэдээлэл – сурталчилгааны хөтөлбөр байгааг бүгд мэднэ. Бас хүмүүс нь рекламнаас салахаа болив.  Сүүлийн өдрүүдэд хөтлөгч Ичинхорлоо туркийн биожүүсний рекламанд тоглож тэр нь бүх телевизээр цацагдлаа. Урьд нь “Монос”-ын Biogen гоо сайхны бүтээгдэхүүн,  ялангуяа “Маршал таун”-ы шинэ байрны сурталчилгаанд байн байн оролцоход хэн ч юм хэлээгүй болохоор бяцхан даварчээ. Өөр нэг хөтлөгч Цовоо нэвтрүүлгээ дуусангуут “Намуун” нэртэй гоо сайхны салон руу яарч, харин Оргил яарахгүйгээр үлдэж “Жалам хар”-аар шар айрагдах шинжтэй рекламууд сэм сэмхэн үзэгддэг. МАХН-ын болон бусад ой, найр наадмын арга хэмжээг хөтөлсөн чигээрээ арилжааны сувгуудаар давхар “халтуурддаг” хөтлөгчид ч бий.

Сэтгүүлч, хөтлөгч Ш.Ёолк япон авто сэлбэгийн “Масума”, Г.Бадамсамбуу “Спирт бал бурам” ХК-ийн “Итгэл дагуулсан эрхэм чанар” нэртэй цуврал реклам, саявтар Оллоо GPS-ийн рекламанд тоглосон нь хууль зөрчөөгүй ч ёс зүйн асуудал юм. Бусад оронд бол татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг олон нийтийн телевизийн ажилтанд зөвхөн нийгмийн рекламанд тоглохыг зөвшөөрдөг гэсэн. Манайхан иймэрхүү жижиг сажиг юмыг тоох биш…

2 Responses to “Реклам хөтлөгчид”

  1. Аяз said

    Ингэж хамаагүй зар сурталчилгаанд тоглож болдоогүйг огт мэдээгүй юм байна.
    Мөн, та гадаад үг, хэллэг хэрэглэхгүй байвал сайн байна. Таныг Монголчуудын хэлний соёлыг төлөвшүүлэгчдийн нэг гэж үздэг учраас хэлэхийг хүслээ. Сэтгүүлч, идэвхитэн бичигчид зөв, цэгцтэй, логиктой, учирзүйн болоод үг үсгийн алдаа мадаггүй бичиж олонд хүргэж байгаасай.
    Реклам бус зар сурталчилгаа гэвэл болохгүй юм байхгүй биз ээ.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: