АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Эрхэм хүндтэй захиалгат зочин …

Posted by Ажиглагч on 2010/09/23

Өчигдөр МҮОНТ-ийн нэвтрүүлгийн хөтөлбөрт

21.15 Хөгжлийн төлөө яриа. Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Батболд оролцоно /шууд/ гэсэн байлаа.

Дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд Нью-Йоркт хэдхэн хоногийг тайван өнгөрөөж үл чадан ард олноо санагалзаж ямар нэгэн телегүүрээр ярьж сайн яваагаа дуулгах нь гэж бодоод үзтэл хэд хоногийн өмнө хийсэн бэлтгэсэн захиалгат ярилцлагыг шахлаа.  Засгийн газар ба МАХН-ын тухай цаг илүү үргэлжилсэн ухуулга. Одоо бид Батболдгүйгээр чих амар хэд хонох эрхгүй болох нь… 

Ярилцлагын эхэнд МҮОНТ-ийн сэтгүүлч Ц.Мөнхтөр: Бид нэгэн эрхэм хүндтэй зочныг нэвтрүүлэгтээ урьж байна. Энэ бол Монгол улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Батболд” гэж ихэд боловсон эхлэв. Харин дэлгэцийн дор “Захиалгат нэвтрүүлэг” гэж биччихэж. Ерөнхий сайд яриагаа “Энэ сайхан завшаан олгосонд талархаж байна” гэж эхлээд “Ийм сайхан завшаан олгож байгаад талархаж байна” хэмээн төгсгөлөө.

Нэг нь урилгагүй зочныг урьсан болж жүжиглэх. Нөгөө нь “ийм сайхан завшаан”-ыг татвар төлөгчдийн мөнгөөр худалдаж авчихаад бас жүжиглэх.  

Олон нийтийн телевиз гэж Засгийн газраас төсвөө жилээр аваад, яг нэвтрүүлэг, ярилцлага (зөвхөн энэ биш) хийхдээ дахиад мөнгө авчихдаг хоёр нугардаг бизнес байна.

Ерөнхий сайд “Хамтарсан Засгийн газар байлаа гээд хяналт алга болдоггүй. Австри, Швейцарийн жишээ байна. Тэнд иргэний нийгэм нь хүчтэй хөгжсөн байдаг учраас болдог” тухай тун зөв юм ярив. Харин чөлөөт хэвлэл мэдээллийг дурдсан ч үгүй.  

Энэ ярилцлага Мөнхтөртэй юутай тэр чигээрээ SBN, TV9, TV8 гээд олон сувгаар зэрэг гарсан гэнэ. Би үзээгүй, тэгсэн биз.

6 Responses to “Эрхэм хүндтэй захиалгат зочин …”

  1. oogii said

    HARIN TIIN BUH SUWGAAR GARCH BN LEE YADARGAATAI.YAMAR CH UR DUNGUI BALAI YARILTSLAGA.BI CH UHAAN MUUTAI YUM BOLOHOOROO OILGOH GED UHAAN HURSENGUI HE HE

  2. Saaral said

    Хэлэх гэсэн гол зүйлээ мартчихаж, эрхэм захирлын хариулт, бичлэгүүдийн талаархи Ажиглагчийн санаа бодлыг сонсвол сонин байхсан…

    • dd said

      Ajiglagch uuriinhuu sanaa bodliig baragtai bol helehgui biz. Ajiglaad humuust iim baina tiim baina gej l heleh baih

  3. Saaral said

    МҮОНТВ-ийн эрхэм захирал энд хүмүүсийн асуултад хариулж байна. Бас өөрийн блогийг нээсэн байна. Ажиглагчийн хөнддөг зарим асуудлаар бичсэн байгаа учир сонирхоорой.

  4. Болд said

    Мөнгө төлж байгаа ЗГ-ын ЕС нь дахин мөнгө төлж давраагаад байхаар иргэний нийгмийн шалдан амьтдыг юу гэж үнэгүй нэвтрүүлэг хийлгэх вэ дээ? ТББ-ууд МҮОНРТВ-ээр ярина гэж горьдоод шаардаад ямар ч нэмэргүй. Нэгэнт аж ахуйн тооцоонд орчихсон юм бол зүгээр л арилжааны ТВ болгочихвол таарах юм биш үү?

  5. Би их олон айлд ажиглалт хийсэн. Сум, суурь, баг, аймаг хотын хэн ч бай ялгаагүй ярилцлага өгч байгаа улстөрчийг харангуутаа “Өө луйварчин байна ш дээ” гэснээ сувгаа сольчихдог болсон байна билээ.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: