АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

“Энержи ресурс”-ын хоёр эзэмшил

Posted by Ажиглагч on 2010/09/11

Ажлын таван өдөртэй, хагас сайны өглөө бүгд яаралгүй босч гэртээ байж байдаг манайд Бямба гаригийн өглөө гэж телевизийн бас нэг оргил цаг бий. Яг үүнийг тааруулж МҮОНТ төр, засгийнхантай (эсвэл тусгай захиалга өгсөн хүмүүстэй) “Ярилцья” нэвтрүүлгээ үзүүлээд араас нь “Энержи ресурс” ХХК-ийн захиалгат нэвтрүүлгийг явуулдаг болсоор удлаа.

Энэ зуныхыг хөтөлбөрөөс жагсаавал: 

2010.05.22. Бямба. 11.30 Шинэ үеийн геологичид

2010.05.29. Бямба. 11.30 Дэм дэмэндээ

2010.06.05. Бямба. 11.30 Манай Цогтцэций

2010.06.12. Бямба. 11.30 Монгол брэнд-Ухаа худаг

2010.06.19. Бямба. 1.30 “Сумын сургуулиар сонин ихтэй”

2010.06.26. Бямба. 11.30 Монголчууд бие даан цахилгаан станц барьж байна”

2010.07.03. Бямба. 11.30 “Говийн зам”

2010.07.10. Бямба. 11.40 Уурхайчдын шилэн ордон

Зун хоёр сарын турш завсарлаад дахин гарч эхэллээ. 

2010.09.10. Бямба. 11.30 Уурхайчдын шилэн ордон-2

Эд бүгдээрээ “Энержи ресурс”. Бас “Цагийн хүрд”-ээр үе үе “Гэрэл гэгээтэй мэдээ хүргэе”, “Бүтээн байгуулалтанд өнгө нэмсэн шинэ мэдээ”, “Ухаа худгаас сайхан мэдээ ирлээ” гэсэн оршилтой мэдээ, сурвалжлагууд гарч л байгаа.

Энэ бүгдээс харахад “Энержи ресурс” компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Таван толгойн нүүрсний орд газрын хамгийн ашигтай Ухаахудагаас гадна МҮОНТ-ийн нэвтрүүлгийн хамгийн оргил цагийг эзэмшдэг гэж хэлэхээр болжээ.

One Response to ““Энержи ресурс”-ын хоёр эзэмшил”

  1. zochin said

    Давгүй л нэвтрүүлгүүд гараад байдыншдээ. Харин ажилд хүн авах бол уу гэж бодогддын.
    Цагийн хүрд гэж матрын мэдээгээр нь гардынмуу? Бизнесийнхэн цагийн хүрдэд тоож өгмөөргүй л юм.

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: