АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Сайд ахын “ажлын” өдөр

Posted by Ажиглагч on 2010/09/08

Монголд Баасан ахын төрсөн өдөр гэж долоо хоног тутмын үндэсний хэмжээний том найр бий. Заримдаа Баасан эгчийн 111-ээс  суллагдсан өдөр ч гэдэг.  Харин хагас болоод бүтэн сайны хоёр өдөр бүх нийтээрээ нам…

Үгүй ээ, тийм биш болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Ерөнхий сайд С.Батболд Сэлэнгэ, Булган, Орхон аймгуудаар тойрч ургац хураалтын явцтай танилцаж бас иргэдтэй уулзалт хийгээд иржээ. Мэдээж телевиз, сонины сурвалжлагч охид хөвгүүдийн урт цувааг дагуулсан. Бас Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт  бусад албан тушаалтнуудын хамт Тэрэлжид байдаг яамныхаа амралтанд  сэтгүүлчдийг бөөндөж цэвэр агаарт хавтгай уулзалдсан байна. Араас нь Гадаад харилцааны сайд Г.Занданшатар мөн зангиагаа тайлж хаяад өөр хэсэг сэтгүүлчдийг урьж ухуулж сэнхрүүлээд авчээ.  Бас  болоогүй, нийслэлийн дарга нар Улаанбаатарыг бужигнуулсан зам засварын явцтай энэ амралтын өдрөөр танилцаж, ингэхдээ бүр олон сэтгүүлчийг “камертай нь” дуудсан байлаа. (Зөвхөн амралтын өдөр явж шалгадаг болохоор цаадуул нь ажлын өдрүүдэд “амарч”, ингээд зам засвар сунжирдаг байж магадгүй).  

Яг энэ өдрүүдэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл бас хэдийг дагуулан Дорнод аймагт ажилласан ч манай сэтгүүлчид бүгдэд нь хүрэлцлээ. Энэ удаад Ерөнхийлөгч чимээгүй байсан ч хэрвээ ямар нэг юм сэдсэн бол дахиад зөндөө сэтгүүлч олдох байсанд эргэлзэх явдалгүй.

Манай телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрийн 90 хувь нь төрийн ажил алба (дээрээс нь уулзалт, хурал семинар) бөгөөд зөвхөн дарга дагаж сурвалжлаад сурчихжээ. Ингэж сургасан Ерөнхий болоод бусад сайдууд зориудаар хагас, бүтэн сайнд сэтгүүлчдийг цуглуулж, үүний ачаар гэртээ тарвалзаж суугаа бид төрийн томчууд маань та бидний төлөө хэрхэн амрах ч завгүй “ажиллаж” явааг бахдаж ханах ёсгүй бололтой.

Жинхэнэ ажлын өдрүүдийн тухай ярилтгүй. Тэд телевизээр тэртээ тэргүй пиг…

One Response to “Сайд ахын “ажлын” өдөр”

  1. Аззаяа said

    “Сэтгүүлчид нэг зүйл рүү хэт хошуурдаг, туйлшрамтгай” гэх санааг та хэлээд байна. Үнэхээр үнэн.
    Нийгмийг эрүүлжүүлэх, сайн, муу мэдээллийг хүргэх, түгээх, дэлгэрүүлэх, үр дүнг үзэх, нэхэн сурвалжлах, уйгагүй хичээх зэрэг маш олон зүйл сэтгүүлчийн хийх ёстой ажил атал “сул бие сунгаж” явдгийг харахаар харуусмаар болдог юм. Ер нь мэдээ үзэхэд нэг л суваг хангалттай. Канондсон гэж ярьдаг болсон байна лээ. Яг түүн шиг л …

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: