АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Яадаг муу яргачин бэ?

Posted by Ажиглагч on 2010/08/30

Өнгөрсөн Баасан гаригт TV8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөрийн “Ард түмний мэдээ”-гээр Биокомбинатад байдаг нэгэн айлд 7 настай охиныг 25 настай нагац ах нь ухаан орсон цагаас нь зоддог байсан явдал санаандгүй илэрсний дараа тэр залуу гэрээсээ зугатаж, харин охин одоо Хүчирхийллийн эсрэг төвд байгаа тухай сурвалжлага үзүүллээ.  Охиныг төрсний дараахан аав, ээж нь салж эмээ дээр нь орхиод хоёр тийшээ болсон аж. 

Хөх няц болсон биетэй (эргүүлж тойруулж харуулав), нүүр царайг нь далдалсан охин сурвалжлагчид ийн ярьжээ: 

… Манай нэг ах согтуу байсан ч зодно, эрүүл байсан ч зодно. Өдөр шөнөгүй зодно. Зүгээр л зодоод байдаг ш дээ. Ерөөсөө ойлгодоггүй…. Юм хийхгүй байна чи, юм хийгээч [хараал] гээд зоддог. Өдөр болгон зоддог… Дээр үеэс зодсон. Уйлж чаддаггүй. Уйлахаар улам бүр зоддог. Галын дэгээ төмөр, элдүүр пүүз янз янзын юмаар цохиж зодно. Намайг чулуун дээр гаргаж чирж аваачиж зодсон. Уйлахгүй л тэвчээд байсан… Намайг өдөр болгон зоддог учир би айгаад уйлж чаддаггүй. Өөр надын уруулыг сэтэлж байсан, ухаан алдуулж байсан. Багана мөргүүлсэн, нүдээр түмбүүшиг мөргүүлсэн, толгой тархиар бас л түмбүүшиг мөргүүлсэн. Би уйлахгүй л яваад байсан…. Эмээ гэртээ байгаа. Эмээ өмөөрөхөд “чиний хэрэг биш ингээд зодоод байдаг. Эмээ зүрх муутай, тэгээд ойр ойрхон ухаан алдаад уначихдаг. Хүнд хэлж чаддаггүй байсан. [Хажуу айлынхан, найз нөхөд] байнга мэднэ. Би нэг өдөр сургуульдаа гэмтсэн бэртсэн очсон чинь манай багш “яасан чи?” гэхлээр “манай нэг ах маань зодсон” гэсэн чинь “Яадаг муу яргачин бэ?” гэсэн … Би одоо хоёрт орно. Хичээлд явах надаа гоё байдаг… Зодсон газар гуяа өвчинтэй, одоо нуруу муруу өвчинтэй байсан, нурууны өвчин одоо гүйгүй болсон. Хоёр өдөр би шөнөжингээ уйлагнаад унтаж чадахгүй халуураад байсан… Хүнд хэлбэл ална шүү чамайг [хараал] гэдэг. Тэгээд би хүн амьтнаас нууж байдаг… Ахдаа аймаар гомддог…”

Хөөрхий охины нагац эгч буюу залуугийн эгч гадаадаас ирээд мэдэж цагдаад хэлсэн бололтой юм. Хэрвээ эгч ирээгүй бол энэ аймшиг цааш үргэлжлэх байж. Цагдаагийн ажилтны ярьснаар, хүүхэд хүчирхийлэлд өртөж буйгаа мэддэггүй, зодож байх ёстой юм шиг ойлгодог гэнэ. Ингээд охин уйлж, бас хүнд хэлж чаддаггүй… 

Үзсэн хүмүүсийг зүгээр нь сэрдхийлгээд орхиогүй, юм бодогдуулсан сурвалжлага байлаа.

Муу хүмүүс хаа сайгүй байдаг. Бусад улсыг мэдэхгүй, лав Америкт хүүхэд зодуулах, шарх сорвитой явах байтугай “гэртээ ганцаараа” үлдсэн байвал хөршүүд нь шууд цагдаа руу утасддаг гэсэн. Харин манайд тамлуулж байхад хөршүүд, найз нөхөд, ангийн багш нь хүртэл мэддэг мөртлөө утсаа шүүрч авдаггүй…

6 Responses to “Яадаг муу яргачин бэ?”

  1. zulerdene said

    vnheer hertsgi hvn hairlah setgelgvi yma

  2. zochin said

    Iim zuil deer humuus neeree hun chanartai bh heregeti. Yadaj l irgeniihee uurgiig biyluuleh heregteishdee. Nyalh amitad, ta nariin bidnii huuhdees ylgaa yu bhav.

  3. ggg said

    яанаа энэ муу охиныг буцаагаад нөгөө аймшгийн ах нь амьдардаг газар нь явуулчихвал яанаа. хүчирхийллийн эсрэг үндэсний төвчинь бас тийм олон хоног хооллоод хонуулаад байж чаддаггүй гэсэн. манай дээд толгойнууд МАХН-ын байр нтр гэж тэнэгтэж байхаар хэдэн өнчин хүүхдийн сайхан асрамжийн байр босгоод өгөхөд яанаа

  4. Хятад хүн said

    Танайхан ч удахгүй сөнөх үндэстэн дээ. Дэндээ бүр хэтэрхий дэндүү увайгүй амиа хичээгсэд байгаа юм Монголчууд. Тийм л учраас хол явахгүй сөнөх тавилантай. Жаахан хүүхэд зодож байгааг мэдсээр байж цагдаад хэлдэггүй гэж бодохоор ямар аймар хувиа хичээгсэд байгааг харж байна уу. Зүгээр ээ манай дотор газрын нэг хэсэг болохоороо яг л бидэн шиг хэдэн зуугаараа нэгнийхээ төлөө зодолддог болно. Яагаав танай муу цагдааг манай зуун хятад зоддог шиг. Ээ хөөрхий яана даа Тэгчихээд бас өөрсдийгөө дэлхийд шагшигдах генитэй гээд байгаа шүү. Та нар хар даа танайхан зөв ч бичиж чадахаа байсан Гэтэл би танай бичиг үсгийг гаргуун сайн мэдэж байгаа биз дээ. Үхэр монголчууд.

  5. uga said

    Би хүүхэд зодож байгаа талаар хаана хэлэх ёстой юм болоо? Манай хажуугийн айлд нэг хүүхдийг нэг эрүү согтуу, солитой галзуу нь мэдэгдэхгүй авгай яргалаад байх юм.

    • Ажигласан нь said

      Тэнэг ээ хаана хэлэх вэ байхдаа яадаг юм Цагдаад хэлэхгүй юу Эсвэл хүүхдийн төлөө газарт мэдэгд даруйхан юугаа хийгээд тэнэгтээд байдаг золиг вэ чи

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: