АЖИГЛАГЧ

Монголд, Монголын хэвлэл мэдээлэлд юу болж байна?

Нэгдүгээр давхрын давшилт

Posted by Ажиглагч on 2010/08/25

Хоёрдугаар давхрыг түр орхиж доошоо бууцгаая. Нийслэлийн орон сууцны нэгдүгээр давхрын өргөтгөл эмх замбараагаа бүрмөсөн алджээ. Эзэн нь өмчөө мэдээд сунгах эрхтэй мэт боловч тэр сунгаж эзэлдэг газар нь ганц түүний биш, харин тухайн байрны оршин суугчдын дундын, эсвэл нийтийн өмч байж таарна. Гэвч дээрээс зөвшөөрдөг, тэгээд хянадаггүй болохоор хэр сунгахыг зөвхөн эзний хүсэл мэдэх болжээ. Хүний шуналд хязгаар байх биш дээ …  

Ядахдаа “үүнээс хэтэрч болохгүй шүү” гэсэн улаан шугам татах ухаан энэ бүх зөвшөөрөл дээр гарын үсгээ зурсан Г.Мөнхбаяр, Э.Мөнх-Очир, Ч.Бат (өмнөх ерөнхий  менежерүүдийн нэрийг санахгүй байна) нарт байсангүй. Соёлтой бөгөөд хуультай оронд явган хүний зам руу харсан хаалга үүдийг гадагшаа нээгдэхийг хүртэл хориглодог (хажуугаар өнгөрөх хүнийг санаандгүй цохичихож  магадгүй учраас) юм гэсэн. Харин манайд огт явах замгүй болгочихоод байна. Нийслэлийн гудамжийг явган зорчигчдоос чөлөөлөх давшилт, бараг бяцхан “чөлөөлөх дайн” юм уу даа.  

Энх тайвны өргөн чөлөөнд Улсын их дэлгүүрээс зүүн тийш …

Metro Mall-оос урагшаа зам гарахад … 

5-р дунд сургуулийн зүүн талаар ….

Бас баруун талаар …

2 Responses to “Нэгдүгээр давхрын давшилт”

  1. serenity said

    явган хүн нь явах замгүй машинуудтайгаа цугтаа алхаал хэцүү хэцүү

  2. advis said

    Арай ч дээ, манайхан ямар ч бие биенээ, амьдарч байгаа орчиноо бодохгүй юмаа. Хувиа бодсон л хүмүүс байх юм.Хэрэг алга. Орчин тойрон нь тохьтой тухтай, зохион байгуулалттай бол хэн хэндээ уг нь сайхан баймаар юм. Одоо тэгээд явган хүний ямар ч замгүй бүгдээрээ машин унасан галзуу амьтадтай уралдаад машины замаар явган явах болж л дээ. миний бодолоор Манай монголчуудад чанга сахилга бат, хууль дүрэм мөрдөх ухамсар ус агаар шиг чухал байна

Сэтгэгдэл бичих

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: